sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт алга болсон 8 настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайж ажиллагаа үргэлжилж байна.
 
Охин энэ сарын 2-нд 13:00 цагийн үед хичээлдээ явна гэж гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа юм. Тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн  7 алба хаагч, нэг автомашинтайгаар Замын-Үүд сумын төвөөс баруун зүгт Улаанхонхор, баруун хойд зүгт Цагаанхудаг, Шаргын-Овоо гэдэг, аймгийн Цагдаагийн газрын 13 алба хаагч явганаар сумын төвийн 2 дугаар баг, 3 дугаар баг, Борхой багийн нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагаа тус тус зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.
 
Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна.
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг