sonin.mn
10 сарын 14-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийн  шүүх хуралдаан өнөөдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд боллоо.
Шүүх хуралдаанаар зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан болох нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байгаа учраас түүнийг 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулжээ. Ц.Баярцогт нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хоёр зээгийнх нь эцэг, экс хүргэн нь юм.