Ерөнхийлөгчийн зүгээс шүүмжлэлийн бай болгоод байгаа 30 гэр бүл хэнбугайнхан багтаж буйг судлах ажлын хэсэг байгуулагджээ.
Тодруулбал Улсын Ерөнхий Прокурорын газрын цахим хуудаст "Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа "..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсэн...” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.
Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байна.” хэмээн мэдээ нийтлэгджээ. Үнэн хэрэгтээ энэхүү 30 гэр бүл гэж чичлүүлээд байгаа нөхөд нь хуучин цагийн феодлууд ч юм шиг.
Гэхдээ бид өдгөө биесээ харвал аль хэдийн нийгмийн давхарга үүсэж, баян, хоосны ялгаа гарчихсан. Тэднийг зааглаж буй дундаж давхаргынхан хаашаа ч, яаж ч хэлбийж мэдэхээр эмзэг байгаа. Гэтэг сүүлийн үед 30 гэр бүл гэх томоохон бүлэглэл л монголчуудыг “самарч” байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Мэдээж энэ ойлголтыг эрхэм Ерөнхийлөгч өгсөн.
Харин одоо тэрхүү 30 гэр бүлийг ил болгохыг төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын гишүүд нь ч шаардаж, гудамжид яваа ажилтай, ажилгүй, хөгшин, хөвөө хүн бүр нэхэж байна. Гэлээ гээд яана гэсэн үг вэ. Тэрхүү 30 гэр бүлийг ил болгоод хамаг хөрөнгийг хуу хамж, улсын хөрөнгө болгох уу. Эсвэл ард түмний өмчөөс идэж, баяжсан гээд олон нийтийн дунд “шийтгэ” гээд чулуудаж орхих уу.
Тэрхүү 30 гэр бүлийг бий болгосон улстөрчид, бизнесийн хүрээнийхнийг ад үзэж, үр хүүхдийг нь чичилж. нүүр хийх газаргүй болгож, улсаасаа дүрвэхэд хүргэх үү. Зүй нь бол өнөөгийн монголчууд нэг л гараанаас зах зээлийн нийгэмд шилжсэн.
Харин зах зээл гэж хошуурах үед нэг хэсэг нь ганзаганд, нөгөө хэсэг нь ардчилалд, үлдсэн нь өнөөг хүртэл амьдралаа авч явахын тулд эцэж, цуцалгүй хөдөлмөрлөсөн.
Нэг л харахад ардчилсан нийгэмд маань баян, ядуугийн ялгаа үүсэж, өдгөө 30 гэр бүл хэмээх нэршил бий болж, олны эгдүүцэл дургүйцлийг хүргэх болсон.
Нийгмийн задрал явагдаж, бүгд л зах зээлд хөл тавихад хамгийн түрүүнд мэдээлэлд ойр байсан хэсэг нь л овжиноор ашиглаж, одоогийн өндөрлөгт хүрсэн нь нууц биш. Өнөөгийн баячууд гэж нэрлэгдээд байгаа хүмүүсийн бизнесээ эхлүүлсэн гараа хийгээд боломжууд бүгд л нэг гараанаас эхэлсэн. Тэр нь хуулиар олгогдсон эрхийг овжиноор ашиглаж чадсан маш цөөхөн салбар.
Мэдээж анхных нь төрийн өмчийг үнэгүйдүүлж, өөрийн болгосон арга. Анх бол иргэн бүрд цэнхэр, ягаан тасалбар гээгчийг тухайн үед өгсөн. Гэвч тухайн үед хувийн өмчийн талаарх ойлголтгүй байсан иргэд хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсаар бүр зарим нь саяхныг болтол тэрхүү “тасалбар" нь мөн-э байсныг ч мэдээгүй л явсан. Харин аль үйлдвэр хувьчлалд хамрагдах гэж байгаа зэргийг мэдэж байсан хүмүүсийн хувьд арай өөр байдлаар “цэнхэр, ягаан” тасалбарыг ашигласан. Одоо бол тэд томоохон бизнесменүүд, бас өөрийн гэсэн үйлдвэрүүдтэй.
Дараа нь уул уурхайн лиценз, газрын наймаа. Хөрөнгөжөөд байгаа томоохон компаниудыг шүүгээд үзэхэд уул уурхайн лицензгүй, барилгын компанигүй аж ахуйн нэгж бараг байхгүй. Харин эцэст нь төрөөс зарлаж буй тендер. Тендерийг ч гэсэн тодорхой бүлэглэлүүд овжиноор ашигладаг. Бүр цаашлаад тендерт оролцогч, түүнийг нь гүйцэтгэгч нар ч бий болсон.
Ердөө л эдгээрийг дамнаж аж ахуйн нэгжүүд алхам алхмаар бус алд, дэлмээр хөрөнгөө өсгөж байгаа. Мэдээж хуулийн ямар ч байгууллага шалгаад үзэхэд асуудалд орохооргүйгээр ажлаа амжуулдаг. Энэ нь хуулийн цоорхойг овжиноор ашиглахын зэрэгцээ өөрсдөдөө зориулсан хуулийн заалтыг шахаж оруулдагтай нь мөнхийн холбоотой.
Харин өдгөө гэнэт ухамсар суусан мэт эх орончийн дүрээр иргэдэд тал засахын тулд эхний ээлжид 30 гэр бүлтэй тэмцэнэ гэж байгаа нь зөв мэт боловч цаад утгаараа хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл болох вий гэх хардлагыг ч төрүүлж байгаа юм.
Зүй нь бол нэгэнтээ үүсчихсэн тэгш бус байдлыг халахын тулд эхлээд хууль эрх зүйч талаас арга хэмжээ авах учиртай баймаар сан. Тэгэхгүй шууд л баяжсан гэр бүлдээ тэмцэх нь бодлогын хувьд ардчилсан гэх томьёололтой манай улсад тохиромжгүй. Харин томоохон аж ахуйн нэгжүүдээсээ тусад нь жижгүүдээ дэмжих бодлогоор өөд нь татах арга хэмжээг үр дүнтэйгээр эхлүүлбэл олон нийт талархах байтугай энэ Монгол Улс зөв голдрилдоо орох биз.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Бид ямарч боловсролгүй Ерөхийлөгч сонгосоны гайг тун их амсахандээ. Араа бодохгүй арчаагүй бодлоггүй мэдэгдэлүүд их хийх юм.
eh oronch bhad bolovsrol yeruusuu hamaagui, ene bol tuuheer batlagdsan zuil
Өөрөө тэр гучин гэр бүлийн дотор уулаасаа байгаашдээ тэгчээд улс орон ийм хүнд байхад үндэсний хэдэг ААН-үүдээ доромжлоод гутаагаад сууж байхя гэж эргүү мал
Ene uls oron ezentei bolson.gedgiig hulgaich nar ynz bureer bichij yarj bna ted ulairch bna erunhiilugch ew negdlee ch sahina eh orniihoo buren buten baidal, baylagiin tegsh huwaarilaltand ch anhaarah yostoi zarim humuus erh medeltei bhdaa eh ornoosoo zarchaad alban tushaalaa ugchuud delhiid bhgui tsalin awaad yawj l bna oyu tolgoin baylag ymar ch hyanaltgui ochergui shuud hileer ursaj bna delhiid bhgui bayn orond turchuud delhiid bhgui urund orood udur shunugui uwul zungui zeelee tuluh geed zutgeed zutgeed tuildaj bna shu eh orondoo ger bulteigee shan amidrah tsagiig hucej H.Batulgiig songoson ene bol mongoliin buh ard tumnii songolt z.Enhbold N.Altanhuyag geh metiin eh ornoo gesen shudarga humuustei hamtarch bgaad songoltondoo baharhaj bgaa shu ta hed maani l taslan zogsoohgui bol egel borchuul chine tewcheer aldahad oirtoj bna shuq amjilt zeeliin huund aluulj bna shu egel tumen chine !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
unuudruus tarhi ugaalt ehelj bgan bhda huurhii, procuroroos huuli bus gemt hergiin shinjtei asuudliig shalgaad ehelheer. Mungutei humuus ch argagui blguide. Gehdee har tsagaan n udahgui yalgarnaa. 30 jil ard turnee shimegchilj baigali orchnoo hurzee barisan hujaa shig suitgej bsnii chin goriig amsuulah udur irne. Gants Mongold ch bish delhii niiteeree shudarga yosiig shaardaj bna.
Do not worry.Скоро их укокошут как следует. Ер нь ингэхгүй бол улс монгол маань арчигдан алга болно.Тэд нарыг уу эсвэл бид улс үндэстнээрээ юү...гэдэг зааг дээр бид бн.Манайд бизнесмэн гэж бхгүй дандаа наймаачид бн (Salesmen) гэж үздэг.Улсыг маань зарчихна.одоо бараг оройтчоод бгаа.
ЭХ ОРОНЧ БИШ МХН-ЫН ЛУЙВАРЧИДТАЙ МУ-ЫН ЕРӨНХИЫЛӨГЧ ТЭМУЭХГҮЙ ЮМ БОЛ МАН-Д ИДҮҮЛЭЭД, ДАРЛУУД БАЫХ ЁСТОЙ ЮМ УУ. МАН-ЧУУД БҮҮ ДАВАР... ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХЭНД ХАЛДАХ ЭРХ ТА НАРТ БАЙХГҮЙ ШҮҮ... МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЛД ШҮҮ...!!!!!
Хууль бусаар хоронгожиж , шударга бусаар холжигсод" хориглолтод" алхам алхамаар шилжиж буйн шинж ....
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7
Хүний нутгийн Ерөнхийлөгч 300.000 хүнийг ядуурлаас гаргана гэнэ. Манай Ерөнхийлөгчийг нүүрсийг гацгацааж гэнэ. Гадагшаа би Ерөнхийлөгчөө өмөөрч "Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг.хэллээ
эрдэнэт оюутолгой тавантолгойн удирдах зөвлөл гэж юу ч хийдэггүй хүн хогнууд хэнд хэрэгтэй юм бэ? тэд ямар эрх дарх эдэлж Монголын ард түмний өмч хөрөнгнөөс олон зуун саяар нь хумсалж цалинжих ёстой юм бэ? ард түмэнд хувааж өгөөч ээ? яагаад хэдхэн гахайнууд илүү эрх хангамж эдлэх ёстой юм бэ?
ТЭГНЭ!
Ямарч гэсэн дуугарч эхэлж байгаад талархаж байна Eрөнхийлөгчид.Ард бид л дэмжих нь чухал.
30 ОЛИГАРХИ ГЭЖ ОРОС ШОУЧИН ЖЕНКО ДЭЭР ҮЕЭС ХАРААЖ ИРСЭНЭЭ ГЭНЭТ 30 ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧ БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН.ОДОО 30 ТОО ХИЙСВЭР ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА.УДАХГҮЙ ХУДЛАА ТОГЛОСОН ЮМ ГЭХ БАЙЛГҮЙ.
За за Женко учит мэдэхгүй массаар нөгөө 200-н хүнийхээ толгойг таслуул бүжиглүүлэх гэж бгаа юм биз дээ.Нөгөө тэнэгүүд нь хятадын улаан хамгаалагч нар шиг 30 н гэр бүлийхнийг олж авч хүзүүнээс нь панз зүүгээд сүхбаатрын талбай дээр авчирч лалууд шиг чулуугаар цохиж алах гэж дайрах юм уу.Эсвэл 37н он шиг нэг нь нэгийгээ энэ нөгөө 30 н нэг шүү гэж мартаад аваачиж шар хаданд буудах байхдаа.Олуулаа биесээ турхирч олны хар масс хэзээч зөв чиглэлд биш хүчирхийлэл цус урсгах үйлдэлийг нийгэмд авчирдаг гэдгийг 4р ангийн хүүхэд ч гадарлана.Энд нэг бол монголыг монголоор нь устгах.хаглан бутаргаж иргэний дайны ирмэгт авчирч монголын голомтыг самрах ажилгаа эхлэх гээд л байх шиг 30 гэр бүлийн ах дүү амраг садан нь зүгээр л хараад сууж бна гэж байхуу шүдээ хүртэл зэвсэг лээд хамгаалдаг юм бгаа биздээ. тэр дундаа монголчууд.тэгэхээр яана гэсэн үг вэ иргэний самуун луу орно гэсэн үг.Энэ хэнд ашигтай бгаа вэ Женко АН-нд эсвэл МАНд
Za da 30han get bylees bolj irgenii dain garahgyi dee Manaid har mass ch bhgyi Byy syrjigne!
Чиний эцэг эх л 30 жилийн өмнө жинхэнэ хар масс байсан биз. Хэний буянаар баяжчаад хэнийг одоо хар масс гээд байгаан.
Монгол ялнаа.Хужаа Америк ялагдана.
Энэ Баттулга Монголыг талцуулах хагралдуулах эх үүсвэр,хязгааргүй хэл ам хэрүүл тэмцлийн эх үүсвэр болохоос өөр үр дүн гарах болов уу?Тэхдээ хүрвэл өөрийнхөө Монголын хамгийн том Аж арйун нэгжүүдийг үнэтэй,үнэгүй шахуу хувьчлал нэрийн дор авсанаа бас шалгуулах эсвэл үнэхээр шудрага хүн юм бол түүнийгээ зарлаад улсад буцаах хэрэгтэй л дээ.Хаана хаанаа шудрага ёс тогтооё гэвэл.
Бохир булингартай усанд Монголчуудыг төдийгүй Азийн бүх ард түмнийг доорд үздэг шовинист Оросын нацист Женконууд загас шүүдэг.Монголын Нийгэмд яс үндэсний үзэн ядалт,ашиг сонирхлын зөрчил,үзэл сурталын хуваагдал,оюун санааны мухардал,ёс суртахууны уналт,ядуурал гуйланчлал өлсгөлөн ялж дийлэх тусам алуурчин дууриадаг Орос бацаан илүү ихийг дээрэмдэнэ,луйвардана, иднэ баана.Гэхдээ юм амархан бишээ.Хариу заавал байгаа гэдгийг хэдхэн зоосоороо бүхнийг худалдаж авна гэж богино сэтгэх тагтаа пооз авч хөмсөгөө зангидан Монголчуудыг айлгах жүжигчин ойлгохгүй.
30 гэр бүлч байна уу гурван гэр бүл байна уу хамаа алга асуудлын гол нь эрх мэдэл,албан тушаал,хууль хүчний байгууллагатай хуйвалдан хөрөнгөжиж хөрөнгөарөө түрий барин улс төрд орж өөрсдийн эрх ашгаа гүйцэлдүүлж шудрага бусаар баяжсанд байгаа юм шудрага бусаар олсон мөнгөө улс эх орныхоо төлөө зарцуулж байгаа бол яая гэхэв гэтэл тэгэлгүй татвараас зугтан офшордох,далайн цаана хаусдаж нэгэн биенийхээ эрх ашгийн төлөө байгаад асуудал байгаа учраас шалгах ёстой хариуцлагад татах ёстой гэж ард түмэн үзэж байгаа юм даа
30 гэр бүлийн хэрхэн хөлжсөнийг шалгах нь зөв. Хууль бусаар хөрөнгөжсөн илэрвэл зөндөө "но" гарна. Мань мэтийн хувьцааг хууль бусаар дээрэмдэж баяжсан хэсэг бүлэглэл өнөөдөр шуналдаа улайраад улам бүр гаарч бна. Өмч хувьчлалын но-г эргэн харах хэрэгтэй. Ноогдол ашиг өгдөггүй, өгсөн ч хэд гурван юм хуваарилсан болж өөрсдөө хагартлаа баяжиж бна. Шударга бус бна. Тухайлбал, спирт бал бурам, Талх чихэр,Номин...гээд
Бас Баянгол зочид буудал,Мах комбинат,Талх чихэрийн үйлдвэг,Гурилын үйлдвэр гэх мэтийн хуудуутай хувьчлалуудыг ч гэсэн шалгах л хэрэгтэй дээ.
Huuli busaar bayajsan oligarhuud Mongoliin toriig sulidaaj hogjliig gatsaaj baigaa ni hun buhnii meddeg zuil hilee. Ted nar hen gedeg ni ch todorhoi.Il bolgoj zarlahaas Ted aij ali boloh gutgeh guivuulah gatsaah gej argaa barj baigaa ni ene yum.
30 гэр бүл монголыг самарч байна гэх ойлголтыг Ерөнхийлөгч өгсөн гэнэ үү. Үгүй гэж бодож байна. Иргэдийн ихэнх нь тэгж бодож байгаа бас мэдэж байгаа байх.