-Монголд цаазын ажиллагаа нууц байдалд явагддаг. Ялтныг хэзээ, хаана, хэрхэн хороосныг хэн ч мэддэггүй. Бүр өнөөг хүртэл манай улсад хүнийг хэрхэн цаазалдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх. Цаазлуулсан хүний цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй тул хүний эрхийн байгууллагууд үүнийг тодорхой болгохыг шаарддаг-
Монгол Улсад цаазын ял хэрэгтэй юу. Нийгэм өнөөдөр энэ асуултаас болж хоёр хуваагдчихаад байна. Гэхдээ хүмүүсийн ихэнхэд нь манайд энэ төрлийн ял хэрэгждэг эсэх талаарх мэдээлэл байдаггүй аж.
Энэ тухай товч мэдээлэл өгөхөд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Монгол Улс 2012 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны арванхоёрдугаар сард нэг мөр баталж, 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг, ялын төрлөөс албан ёсоор хассан байна. Ингээд манай улс энэ оноос цаазын ялгүй улсын тоонд албан ёсоор орсон билээ. Тэгвэл энэ хэр зөв алхам байв. Цаазын ялгүй болсноороо бид урагш алхав уу, эсвэл алдав уу. Үүнийг дүгнэхийн тулд хэд хэдэн байдлаар судалгаа хийх шаардлагатай ажээ.
Түүхэн баримтаас харахад, Монгол Улсад 1921, 1953 онд цаазаар авах ялыг хүчингүй болгож байжээ. Гэхдээ энэ ял зайлшгүй байх ёстой гэж үзсэн тул удаа дараа сэргээсээр өнөөг хүрсэн байна. Харин энэ ялыг 18 нас хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд оноохыг хуулиар хориглосон байж.
Мөн энэ ялыг 2012 онд түдгэлзүүлэхээс өмнө долоон төрлийн гэмт хэрэгт цааз оноодог байсан. Үүнд, төр нийгмийн зүтгэлтний амь биед халдах, хорлон сүйтгэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдыг санаатай алах, онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүчирхийлэх, зандалчлах, геноцид үйлдэх, терроризм үйлдэх гэсэн гэмт хэрэг орно.
Өөрөөр хэлбэл, 2012 оноос өмнө бусдын амь насыг санаатай бүрэлгэсэн, бага балчир охидыг хүчирхийлж, ёс бусаар бэлгийн хүслээ хангасан этгээдүүд цаазын ял авдаг байв.
Гэхдээ судлаачид, хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ сэдэв дээр цаг ямагт сөргөлдсөн байр сууриас ханддаг. Зарим нь хэн нэгэн санаатайгаар бусдын аминд хүрч буй нь хамгийн жигшүүр.т гэмт хэрэг. Тиймээс олон нийтийн цаашдын аюулгүй байдлыг харгалзан алах ял оноох ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь үүнийг хүмүүн бус шийдвэр гэцгээдэг.
МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Нэгэн жишээ, 2016 оны гуравдугаар сарын 6-нд, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцын нэг давхарт байдаг гутал засварын газар нас барсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгасан аж. Ингэхэд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд оршин суух, 49 настай, эмэгтэй Н гэгчийг онц хэрцгийгээр тамлаж, амь насыг нь хөнөөгөөд, шуудайд хийж хаясан байжээ. Хэрэгтнийг ч шууд баривчилсан ба тэрбээр талийгаачийг хардсаны улмаас хөнөөсөн, үүндээ гэмшихгүй байна гэдгээ хэлжээ. Шүүхээс түүнд 17 жилийн ял оноожээ.
Дараагийн жишээ, 2015 оны хоёрдугаар сарын 5-нд, 22 настай иргэн М “УНЗ 22-17” улсын дугаартай “Toyota will” маркийн хувийн машинаараа таксинд явах гэж гэрээсээ гарчээ. Харамсалтай нь М-ын цогцсыг СХД-ийн XXVI хороо, Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоогоос зургааны өдрийн 04-05 цагийн орчим олсон байна. Гэмт хэрэгтэн хохирогчийн хоолой руу хэд хэдэн удаа хутгалж, нүүрийг нь танихын эцэсгүй болгож зэрэмдэглэж, амийг нь зэрлэгээр хөнөөгөөд цогцсыг орхин машиныг нь авч зугтжээ. Мэдээж хэрэгтэн баригдсан ч өнөөг хүртэл амьд сэрүүн байгаа. Харин хүүгээ алдсан гэр бүлийнхний гомдол тасраагүй.
Гутгаар жишээ, 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт VI бичил хорооллын 19 дүгээр байрны орчимд 19 настай залууг 26 удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Амиа алдсан П нь ШУТИС-ийн оюутан бөгөөд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан юм. Тэрээр хичээлийнхээ хажуугаар гар утас зардаг байсан бөгөөд түүнийг Архангай аймгийн харьяат Б гэгч гар утсыг нь худалдаж авна хэмээн “Приус" автомашиндаа суулган авч яваад, бичлийн орчимд машин дотроо 26 удаа хутгалж, түүгээр ч зогсохгүй хурууг нь тасалж, онц хэрцгийгээр амийг нь хохироосон байдаг. Хэрэгтэн этгээд хүн алснаа хүлээн зөвшөөрсөн ч цагаатгажээ.
Энэ бол хүний амийг зориуд, төлөвлөж, санаатайгаар бүрэлгэсэн хэргүүд. Хэрэгтнүүд нь харин өнөөг хүртэл амьд байгаа. Зарим нь бүр цагааджээ. Хүний аминд санамсаргүйгээр хүрэх тохиолдол байдаг ч санаатайгаар ална гэдэг байж болшгүй гэм нүгэл. Иймд цаазын ял байх ёстой гэдэг дээр маш олон хүн санал нэгддэг.
Мөн сүүлийн өдрүүдэд дандаа бага балчир, нялх хүүхдүүд, бүр ой зургаахан сартай охиныг хүчирхийлсэн хэргүүд шилээ даран ил болж байна. Үүнийг үйлдсэн гэмт этгээдүүд зүй ёсоор насыг барна гэвэл хэтэрхий шударга бус мэт. Хэрвээ Монгол Улс цаазын ялаас татгалзаагүй бол хүчирхийлэгч нар зохих ялаа үүрсэн байх ёстой. Харин одоо тэд дээрх алуурчдын адил амьд сэрүүн байгаа.
Хэдийгээр цаазын ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, сүүн шүд нь ч ургаж гүйцээгүй, хөхнөөсөө гараагүй нялх хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг өмөөрөх арга даанч байхгүй. Тиймээс Монгол Улс цөөхөн хүн амаа хямгатай, айх аюулгүй байлгахын тулд цаазын ялыг зайлшгүй бий болгох ёстой.
МОНГОЛД ЦААЗЫН ЯЛ ХЭРЭГГҮЙ
Монгол Улсын Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй, хамгаалуулах эрхтэй хэмээн заажээ. Нөгөөтээгүүр цаазаар авах ял байснаар гэмт хэрэг буурдаггүй гэж хүний эрхийн байгууллагынхан үзсэн байна.
Өнөөдөр дэлхийн 129 орон цаазаар авах ялыг хуулиар халжээ. Үүнээс 89 орон цаазаар авах ялыг бүрэн цуцалж, 10 орон дайны гэмт хэргээс бусад тохиолдолд оноохыг хориглож, 30 орон практикт хэрэглэхээ зогсоож сүүлийн 10 гаруй жил ийм ял гүйцэтгээгүй ажээ. Иран, АНУ зэрэг 68 орон цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа ч зарим нь ялын дээд хэмжээ оноох хэргийн тоог бууруулжээ. Харин БНХАУ цаазын ял гүйцэтгэдэг тоогоороо дэлхийд тэргүүлж явна.
Монголын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхийг түдгэлзүүлж байгаагаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Ази тивд ч томоохон дэвшил авчирсан гэдгийг НҮБ-аас үнэлээд буй. Монгол Улс сүүлийн зургаан жилд цаазын ял гүйцэтгээгүй гэдгээрээ тун сайн үнэлгээ авсан гэнэ. Хэдийгээр энэ ялын гүйцэтгэл улсын нууцад хамаардаг ч Монголд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял ногдуулсан гэсэн судалгаа байдаг. Харин түүнээс хойших мэдээлэл алга.
Гэхдээ манай улсад байсан цаазын ял маш ээдрээтэй гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд тайландаа дурдсан байх юм. Тухайлбал, хүний эрхийн Эмнести интернэшнлийн судлаачид дараах байдлаар дүгнэжээ.
Нэн түрүүнд, цаазаар авах ял гэмт хэргийн гаралтыг бууруулдаггүй. Нийгэм оюун санааны хувьд доройтолд орсон нөхцөлд гэмт хэргийн гаралт нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрдэг. Иймд төр иргэнээ хамгаалж чадаагүйн төлөө, гэмт хэргийг бууруулахад оновчтой бодлого үйл ажиллагаа явуулаагүй байж бусдын амь насыг хороох нь байж болшгүй явдал. Өөрөөр хэлбэл, Монголын өнөөгийн нийгэм хүмүүст маш их дарамт, стрессийг авчирч байгаа нь үнэн.
Хоёрдугаарт, Монголд цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь мөнгөгүйн улмаас хуулийн зохих хамгаалалтыг бүрэн авч чадаагүй ядуу дорой хүмүүс байдаг аж. Мөн манай улсад хөдөлшгүй баримтаар хүний гэм бурууг бүрэн тогтоож чадахгүй байна гэж олон улсын байгууллагын шинжээчид үзсэн байна. Гэрчийн мэдүүлэг бүрэн нотолгоо биш тул хэн нэгнийг хэлмэгдүүлэх нөхцөл маш их байгаа гэнэ. Тэгээд ч манай улсын баримт бүрдүүлэх, нотолгоо цуглуулах арга ихэд хуучирсан гэдгийг гаднынхан хэлж байгаа.
Гуравдугаарт, шүүхийн алдаатай шийдвэр хэн нэгнийг хэлмэгдүүлж, улмаар гэм хийгээгүй ч цаазын тавцанд аваачих магадлал их. Бодит жишээ ч бий. Хууль дээдлэх зарчимд тулгуурласан хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоо ч гэсэн хууль зүйн алдаанаас ангид байж чаддаггүй. Эмнести Интернэшнлийн тайлангийн хамгийн төгсгөлд байгаа хэсэг үнэхээр анхаарал татах аж.
Тодруулбал, Монголд цаазын ажиллагаа нууц байдалд явагддаг. Ялтныг хэзээ, хаана, хэрхэн хороосныг хэн ч мэддэггүй. Бүр өнөөг хүртэл манай улсад хүнийг хэрхэн цаазалдгийг хэн ч хэлж мэдэхгүй байх. Цаазлуулсан хүний цогцсыг ч ар гэрийнхэнд нь өгдөггүй тул хүний эрхийн байгууллагууд үүнийг тодорхой болгохыг шаарддаг.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Цаазын ялыг удаан хугацаанд хэрэглэх шаардлагагүй. Зөвхөн авилгалыг гааруулсан Ц.Элбэгдорж, С.Зоригийн хэргээр Э.Бат-Үүл нарт хэрэглээд цаазын ялыг хориглох хэрэгтэй. Тэр С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар бол сургаар нь хэргээ хүлээгээд гүйгээд ирнэ. Хулгайлсан өмчийг нь хурааж ял тооцоход болно.
С.Зоригийн аллагын захиалагч нь МАН тухайн veийн МАН-ын дарга Н.Энхбаяр, хэргийн ул мэрийг балласан цагдаагийн дарга асан, одоогийн Иргэний харьяатын дарга Д.Мэрэн нар гэдэг нь ямар ч хvнд ойлгомжтой.
enhbayr hvn alahni baitugai ogotnii hamraas tcus gargaj vzeegvi hvn chi hutcalgvi bai .
Монголын өнөөгийн гэмт хэргийн байдлыг харж байхад цаазаар зайлшгүй авахаар харгис хэрцгий,хүний ёсноос гадуур гэмт хэрэгт цааз байх нь зүйтэй.цаазаар авах гэсэн заалт хассанаар гэмт хэрэг буурахгүй,байснаар өсөхгүй гэхдээ ямарч хүн гэмших,харуусах мөч,агшинд чухам цааз гэдэг үг л сануулдаг гэдэг юм байналээ шүү хуульчид минь ээ? Ямартаач нэг хэсэг хугацаанд эдийн засаг өндийж хүмүүсийн амьдрал ахуй сэргэтэл сэргээх нь зүйтэй болов уу???
Цаазын ял хэрэгтэй эсэхийг хэн нэг дурын уран сайханч дүгнэж шийддэг юм биш.Хэдэн мянган жил бүх шашны цөм асуудал болж ирсэн энэ сэдэв 8-р ангийн боловсролгүй,алуурчин дууриаж далдагандаг Орос хүүхэд Женкогийн хувьд зөвхөн ээлжит хямдхан худал орилоо Орос шоу! Монгол бол улс. Нэгдэн орсон гэрээ хэлэлцээрүүд гэж байдаг юм.Энэ гэрээнүүдийг хүчингүй болгоход ирэх хариуцлага гэж байгаа.Хэлэлцээд гарч яваандаа болно.Тэглээ гээд гэмтнийг цээрлүүлэх Бурхны үүргийг өөр дээрээ авах Монгол Төрд ашигтай юу гэдгийг судалж дүгнээд шийдвэр гаргах ёстой болхоос цусанд дуртай нацист Оросын хүргэн "Хужаа Америкчуудыг алцгаа" гэж Монголчуудыг өдөөн хатгаж ирсэн шигээ уриалх турхираад шийдэж болохгүй.Женко өөрөө одоо болтол ганц ч Хужаа алаагүй л байгаа шүү дээ.Монгол улс Монголчуудын гараар Азийн дайсан Орос могой бариулаад байхаар бид тэнэг биш.
niigem oyun sanaanii doroitold orhod gemt heregiin too usdug ym bol niigmiig yduuruulj turuus ter bumtnuud turj hulgai deerem bieee unelelt har tamhi hunii naimaa avilgal zerleg aluurchdiig bii bologoson Mongol ulsiig 27-jil udirdaj suiruulsen MANAN-n gemt heregtnuudiig tsaazaar avaad yahav harin bugdiig ni shudargaar shuuj deeremdsen hurungiig ni huraaj uls uruu tulvul iluu shudraga boloh ym baina gej oilgogdoj baina uur zam baihgui bololtoi
sergeeh heregtei
мөнгөтэй хүмүүс хүнийг хилс хэрэгт оруулж хэлмэгдүүлэхмагадлал өндөр шүү зоригийн алуурчид хэлмэгдсэн бол одоо цаазлуулчихсан байгаа үхсэн хүн үг хэлэх биш
Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.
Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.
Муу амьд явахаар сайн үх гэж үг байдаг.Буруу замаар олсон бузар мөнгөнийхөө боол болж, хүний зовлон дээр жаргаж ядуусыг даажигнаж байгаа муусайн тэр дундаа МАНАН бас МАХН-ын сүүлийн 28 жилийн дотор хөлжсөн авлигачи, тэднийг хахуулиар угжиж хамаг тэндэрийг авч хагартлаа баяжсан том том компаниуд, банкуудын удирдлагуудыг мөнгөнөөс нь илүү үнэтэй үр хүүхэд хань ижил, ах дүү аав ээжийг нь хамт нь бөөнд гал голомтоор нь хүйс тэмтрээд өөрийг нь эрэмдэг болгочихоод цаазлуулахад гомдолгүй. Хүний сэг болсон муусайн авлигачид, баячууд тэгээд хураасан мөнгөөрөө үхсэн ойр дотныхныгоо амилуулаад бас өөрийгөө эхээс анх төрөхдөө заяасан эрхтнүүдээ буцааж олохыг нь эгэл жирийн ард түмэн маань хамтдаа харж аваг.
цаазын ял хэрэгтэй
Монголын сэцэн мэргэн хаад хоёр номоор төрийг засч ирсэн.Тэд төрийн шашнаар олон шашнаас шалгаруулан байж сонгосон Буддын шашныг сонгоод тэр шашны сургаалаар буян хийж нүгэл үйлдэхийг цээрлэхийг гол чиглэл болгосон.Тэр буянт иргэд хуулийн цээрлэл олохгүй нь тодорхой.Харин нүгэл үйлдэж нийгэмд хор хохирол учруулсан этгээдүүдэд төрийн хуулийн хатуу цаазыг хэрэглэж ирсэн.Нийгэм амар тайван байх нь төрийн энэ бодлогоос шууд хамаардаг.Хэрвээ шашны сургаалыг үгүйсгэвэл нүгэл хийхээс буцахгүй шийдсэн дээрэмчид төрөн гарч улс үндэстэнд хорлол үйлддэгийг С.баяр,илжигдорж,батүүл,Сү.батболд,П.очирбат,багабанди,баярцогт,сайханбалаг гэхчлэн 1990 оноос хойш тодорсон рецедевистүүдээс харж болно.Эдгээрээс гадна энгийн иргэдийн амь нас эд хөрөнгө нэр төрд халддаг эрүүгийн хог шаарнууд гэж бий.Тэд хамгийн бузар жигшүүртэй гэмт хэргийг үйлдэж ард түмэнд зовлон учруулж байгаа.Өнөөдөр зарим хүзмүүс Европчууд бараг л гэмт хэрэг хийдэгггүй өндөр ёс зүйтэй гэж бахархаж яриад байдаг._Тэгвэл тэд тивээрээ яагаад тийм болчихсоныг хэн ч бодож үздэггүй.Аугаа Фюрер эзэлсэн бүх улсынхаа эрүүгийн хэрэгтнүүдийн жагсаалтыг хамгийн түрүүнд олж аваад тэр хог шаарнуудлыг улдам судораар нь хорих лагерьт баривчлан хүргэдэг байсан.Тэнд эрүүгийн хог шаарнуудаар зуух галлаж устгасан тул европод эрүүгийн элемент дуусёсан гэж хэлэж болно:.Нэгэнт эрүүгийнхний нэг давхарга ор мөргүй болсон болохооор үлдсэн энгийн иргэдэд гэмт хэрэг хийх сэдпэл төрөхгүй тул одоогийн европ тивийн амар амгалан орчин бүрдсэн юм.Одоо үед эрүүгийн элементийг удам судраар нь цаазалж болохгүй болохоор эрүүгийн элементийг өөрийг нь устгах ёстой.Тэгж байж нийгэм цэвэрших болно.Цаазын ялыг халахгүй гэвэл хүнд гэмт хэрэг өдүүлсэн нийгмийн хог шаарнуудыг насаар нь гянданд хорих хэрэгтэй.Шорон гэж хэлээгүй шүү.Гянданд хорих ёстой.Гяндангийн дэглэмд насаараа суух бол цаазын ялнаас ч чанга, хатуу цээрлэл болох юм.Гэмт хэрэгтнийг энгийн дэглэмд насаар нь хорьвол хохирогчид хайртай хүнийхээ амь насыг хөнөөлгөж нэг хохироод бас дээр нь татвар төлөгчийн хувьд нөгөө алуурчныг насаар нь тэжээж,хувцаслаж,харж хянаж,хооллож,орон байраар хангах нэмэлт шийтгэлийг төрөөс давхар хүлээж байгаа.Энэ бол төр гэмгүй иргэнийг басамжлан доромжилж буй хэлбэр юм.Энэ ариун явдал гэж үү.Үгүй байх.Нийгэмд шашин маш чухал үүрэгтэй болохыг бид эндээс харж болно.Иргэд нүгэл үйлдэхгүй бол иргэд ч амар жимэр амьдарч ,төр ч бас нэг хог шаарыг цаазлах гэж зардал чирэгдэл гаргахгүй болно.
монгол хүн хүний эрхийг харгис хэрцгийгээр зөрчсөн, ард түмний эрх ашгаас өөрийн эрх ашгийг өндөрт тавьдаг бэртэгчин хүнийг тэжээж байхыг ард түмэн татвараараа тэжээх ёсгүй гэдэгт итгэлтэй байна. энэ бол дураараа дургигч нарын нуугдаж байх гэсэн оролдлого, тэдний дохио зангаагаар цаазгүй болгож дураараа дургиж байх гэсэн бодлогоос цаашгүй
Цаашид цаазын ялыг халвал оронд нь бүх насаар нь хорих ял бий болгоод бүх насаараа хоигдож байгаа этгээдийн бүх зардлыг ар гэрээс нь гаргуулдаг болох нь зөв.Одоо бол хохирогчийн ар гэр дайснаа хооллож,ундаалж,хянагчаар хамгаалуулж,цахилгаан,дулааны болон баасан баасыг нь хүртэл зөөж хаях зардлыг нь хүртэл хариуцаж байгаа юм.Гэр бүлийн гишүүн гэмт хэрэгтнээ амьд үлдсэнд баярлаж суугаа ар гэрийнхэн нь зардлыг төлдөг болох нь шударга ёсонд нийцнэ.Хэрвээ тэд татгалзвал манай улсад цаазын ялыг халахыг шардаад шахалт үзүүлээд байгаа ЕХ-ны ноход татвар төлөгчдийн мөнгөөөрөө тэжээнэ биз.Манайх шиг өрөнд орсон ядуу улс цаашдаа гэмт хэрэгтнүүдийг тэжээж чадахгүй.
hvzvvgvi hvndl heregleheer bgaa yum daa
илжигдорж гэгч хулгайч цаазын ялыг хална гэж уриалаад УИХ-н чуулган дээр,-Би Тэнгэр язгуурт монгол хүнийг цаазалж чадахгүй гэж хуцаж билэ.Тэр алуурчин өөр нэг Тэнгэр язгуурт монгол хүнийг онц хэрцгийгээр тарчилган алчихаад байхад тэр золбин нохой чухам алуулсан иргэнийг биш алсныг нь хайрлаад байгааг та нар юу гэж бодож байна.Ийм галзуу хүнийг л та нарын олонх сонгож ерөнхийлөгч болгосон гэхээр аймаар.Ямар ард түмэн байна яг тийм төр засаг байна.
Tsaaziin yal heregtei. Demjij bn. Hereg hiisen gemt etgeeduuded huuliin deed hemjee onogduulah heregtei. Yalanguya huuhed huchindegchdiig shuud tsaazlakh heregtei!! Iim Sanaa, sedeltei humuusiig tsaazalj bj l bid deg juramtai bolj emh tsegtsendee orokh bh...