sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алдсан харамсалтай явдал өчигдөр орой болжээ.
 
Уурхайн цооног руу орсон нэг хүн гарч ирэхгүй удсан тул шалгаж өгнө үү гэсэн дуудлага  хүлээн аваад  Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэй уг газарт ажиллав. Аврагчид цооног руу орж, тус дүүргийн гуравдугаар хороонд оршин суугч иргэн 24 настай эрэгтэй Б-г уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байсныг гарган цагдаа, эмнэлгийнхэнд хүлээлгэн өгсөн байна. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан гэж аврагчид ярьсан аж. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж  байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг