Золиослогдсон ирээдүй

Нийтэлсэн: 2017-10-10 09:06:52

Саяхандаа АНУ-ын Индиана мужид нэг эмэгтэй шуудангаас сонин аваад буцаж яваа хоёр охиныг хараад сэжигтэй санагдсан тул дуудлага өгснөөр тэднийг хүчирхийллээс аврав. Охидын үс тослогдсон, турж эцсэн байдал нь анхаарал татсаныг тэр эмэгтэй хэлжээ. Цагдаа мэдээллийн мөрөөр шалгаж, охид олон жил гэрийн хорионд байж, нийгмээс тусгаарлагдаж, хоол тэжээлийн дутагдалд орсон байсныг илрүүлжээ.
 
Тэгвэл үүнээс cap гаруйн өмнө Монголын нийслэл Улаанбаатар хотод 13-хан настай М охиныг 2-3 залуу зочид буудалд авч орж хүчирхийлэн амь насыг нь хохироов. Тэд охинд хүчээр архи цутгаж, ёс бус авирласан гэх мэдээллүүд зарим хэвлэлээр гарав. Хэрэв Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Очир төв” ХХК-ийн зочид буудлын ресейпшин, үйлчлэгч нар жаахан охин дагуулсан залуус сэжигтэй санагдаж, цагдаад дуудлага өгсөн бол... Өрөөнд гарч буй дуу чимээг анзаарч араас нь хяналт тавьсан бол... хэрэг илэрч охин аврагдах байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Тэд нийгмийн хариуцлагаа ч, иргэний үүргээ ч биелүүлсэнгүй.
 
ХЭРГИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЭХ ЯМАР ЗОРИЛГО БАЙВ?
 
Манай улс “Хүүхэд бидний жаргалант ирээдүй” хэмээн тунхагладаг, рок, попын одууд маань “Хүүхдийн төлөө ЗА гэж хэлцгээе” хэмээн уриалан дуулдаг. Ер нь хүүхдийн төлөө гэсэн нэртэй төрийн болон төрийн бус байгууллагынхаа тоогоор манай улс дэлхийд дээгүүр байрт орох байх. Даанч бодит амьдрал, амлалт, уриа хоёрын хооронд алд дэлмээр хэмжигдэхгүй зайтай аж. Тэдний нэг нь ч өнөөг хүртэл дуугарсангүй. Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг хохироосон жигшүүрт хэрэг ховор тохиолддог.
 
Нийгмийг сэрхийлгэсэн аймшигт хэрэгт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хэвлэлийн хурал дээр дурдсаныг эс тооцвол Их хуралд сууж буй нэг ч эмэгтэй гишүүн, эрх баригч намын төлөөлөл анхаарал хандуулсангүй. Гаж донтнууд охид, эмэгтэйчүүдийг хүчиндэх, улмаар амь насыг нь хохироох ердийн үзэгдэл юм гэж үү. Нийгмийн дуу хоолой болж, хохирсон, ядарсан иргэдийнхээ индэр болж байх ёстой хэвлэл мэдээллийнхэн, үзэг нэгтнүүд маань ч хэт өрөөсгөл сенсааци хөөсөн байдлаар хандав.
 
Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байхад нэг бус цахим сайт, зарим сонин “13 настай охин архины хордлогоор нас барсан”, “Биед нь ямар ч шарх сорви байгаагүй”, түүнчлэн гэмт хэрэгтнүүдийн насыг дарж “18-20 настай залуус байжээ”, “Хүүхэд нэгийгээ алсан хэрэг” гэхчлэн худал мэдээлэл цацав. Бид хүүхдүүддээ, ирээдүйдээ ингэж л хандаж байна.
 
Гаж донтнуудын золиос болж, эцэст нь амь насаа хүртэл алдчихаад байгаа бяцхан үрсээ бид хайрлаж. хамгаалж чадаагүй атлаа үхсэн хойно нь яагаад яллах ёстой гэж. Аливаа гэмт хэргийн хохирогчийн, эсвэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэн нэгний хувь заяа үзэг барьсан хэн нэг сэтгүүлчийн дур зоргоор шийдэгдэх бус зөвхөн шүүх л үнэнийг тогтоох учиртай баймаар. Сэтгүүлчид сэрэмжлүүлэх учиртай. Үнэнийг мэдээлэх үүрэгтэй билээ.
 
ХҮЧИНГИЙН ХЭРЭГ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ӨСЖЭЭ
 
Хэргийн мөрөөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс тодруулахад “Мэдээлэл задарч цахим хуудсуудаар элдэв зүйл гарсан учир Ерөнхий газар анхааралдаа авсан. Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл өгсөнгүй. Харин тус газар “Хэрэг мөрдөн шалгах явцад мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Саяхныг болтол гадуур байцаагдсан гэмт хэрэгтнүүдийг саяхнаас тусгаарлаж хорьсон сурагтай.
 
Хэрэг гарсан Баянзүрх дүүрэг хүн ам олонтой,тэр хэрээр гэмт хэргийн гаралт их байдаг. 2016 онд 2,944 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 1,835 хэрэг бүртгэгджээ. Үүнээс 851-ийг нь тус дүүргийн Цагдаагийн 11 хэлтэс илрүүлж шалгасан байна. Тэр дотроос онц хүнд гэмт хэрэг 2016 онд 37 байсан бол 2017 онд 31 бүртгэгджээ. Хүчингийн гэмт хэрэг Баянзүрх дүүрэгт 2016 онд 12 байсан бол 2017 оны эхний есөн сарын байдлаар 31 болж өсжээ. Үүний 11 нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст харьяалагддаг нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна.
 
ТАЛИЙГААЧ ОХИН ХЭН БАЙВ?
 
Талийгаач охины 49 хоног нь өнөөдөр. Учраа мэдэхгүй гуравхан настай дүү нь зул, зураг хоёр үлдээгээд явчихсан эгчийгээ нэхэн уйлж, аав, ээж, эмээ, өвөө нь дүүрэн гуниг, хугас нойртой сууцгааж байна. Охиныхоо 21 хоног дээр Асрамжийн газрын хүүхдүүдэд хүнс хүргэж өгсөн ар гэрийнхэн нь өнөөдөр дахиад л тийшээ явна. Тэд охиндоо жилд зарцуулдаг байсан мөнгөө цаашид Асрамжийн газрын дансанд хийж байхаар болсон гэнэ лээ.
 
Сурвалжилгыг бичих зуур түүний сурч байсан сургууль, хичээлдээ ирж очдог байсан замаар явж, завсарлагаанаар цай уудаг байсан кафед орж өдрийн тал явлаа. Багш нарынх нь сэтгэгдлийг нь сонсов. М охин Нийслэлийн хошой Тэргүүний 33 дугаар сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сонгоны ангид сурдаг байж. Хичээлдээ идэвхтэй, даруу томоотой, хүмүүжил сайтай, хөөрхөн дуулдаг, урлагийн авьяастай, найз нөхдөдөө нэр хүндтэй байсан.
 
Ангийнхаа урдаа барьдаг гоцлол дуучин. сургуулийнхаа “Эгшиглэн” хамтлагийн гишүүн байсан. Ардын дууны төрлөөр сургуулийн урлагийн үзлэг, улсын болоод олон улсын тэмцээн, уралдаанд орж алт, мөнгөн медаль ч хүртэж байсан. Багш нарынхаа төдийгүй, найз нөхдийнхөө хүндлэлийг хүлээсэн нийтэч хүүхэд байсныг Дуу хөгжмийн багш Г.Сарантунгалаг, Мэдээлэл зүйн багш Б.Нямсүрэн, ангийн багш Р.Болормаа, 1-5 ангийнх нь багш Г.Галбадрах нар ярьж байна.
 
Охины өвөөгийнх нь гурван үеийн дуучин байсан. Аав нь морин хуур тоглодог Соёлын тэргүүний ажилтан, чөлөөт уран бүтээлч бөгөөд 33 дугаар сургуулийн төгсөгч. М охин нас барахаасаа өмнө уртын дуу дуулж сурна хэмээн ярьж байсан гэдгийг найзууд нь хэлж байсан юм.
 
Цаашид урлагийн замаар явсан бол нэр алдартай дуучин болох ирээдүйтэй ирээдүйн од, овог өөр, очдог гэр нь өөр ч эмээ өвөөгийн хүүхэд болсон айлын том охин бидний дунд өнөөдөр алга. 33 дугаар сургуулийн удирдлага, хамт олон, багш нар нэг сурагчаа цаг бусаар алдсандаа харамсаж аймшигт хэргээс хойш бага ангийнхан, эцэг эхчүүдийн дунд “Гараас гарт” аян зохион байгуулж байгааг сургуулийн нийгмийн ажилтан С.Цэнд хэллээ.
 
Мөн тэрээр бусад эцэг эхчүүдэд ч гэсэн хүүхдээ анхаарч, болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байхыг манай сониноор дамжуулан хэлэхийг хүссэн юм. Бяцхан үрс, Монголын минь ирээдүй болсон охид гаж донтнуудын золиос биш ээ, охидоо хаана нуух вэ?
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

10 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хүн хүндээ танихгүй ч гэсэн, хаана ч гэсэн анхаарал, халамж тавьж,хүнээ хайрлаж амьдарцгаая! Үүнийг яагаад хэлэх болов гэвэл манайхан хүнийг танихгүй нэгнээ гадуур явахдаа даан ч нэг анзаарчя, хайрлахыг мэдэхгүйд үнэн харамсах юм! би өөрөө үүнийг өвдөгөндөө протезтай болсон үедээ их мэдэрч байна!

    МАМА, 2017-10-10 11:25:13, 66.181.180.92Хариу бичих

  2. PZDA CHINI NAAD HULGANI NUH SHIG IREENII YANKANI GAZARUUD CHINI TER GER HOROOLOL,BAYANHOSHUUGAAR DUUREN DUUREN,13-TAIGAAS 60-TAI YAVALDAGCHUUD HAA SAIGUI BAINA TENEG MALAA,

    Зочин, 2017-10-10 13:00:25, 202.179.27.180

    Таны нэр:

    Тайлбар:

  3. heleesei dyygaraasai gej ih hussen yum, ingej neg dyygarah shiv, Ih hurling gishuun emegteichuud duugarmaar yum . ohin hyyhedtei l ylsyyd baimaar yum

    Зочин, 2017-10-10 12:12:23, 202.179.24.165Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Нийгэмд нэгдсэн коллектив үзэл бодол хариуцлага үүрэг сэрэмж болгоомжлох урьдчилан мэдэрч зогсоох эрх бий. Монгол улсад нийгмийн иргэн үүргээ биелүүлэн муу муухай таслан зогсоох үүргээ биелүүлэхгүй бол мөнгөөр торгодог болгооч. Бага мөнгөөр бол айхгүй. Сурвал ухаарвал нийгэмд хүн хүнээ. хамгаалаг сайхан систем тогтоно. Нэг нь нэгнийхээ төлөө амьдардаг улс ямар амар амгалан орон болно.

    Нийгэмийн нэгдсэн коллектив үзэл бодол үүрэг хариж, 2017-10-10 12:43:33, 202.70.46.217Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэж байгаа ард түмэн нийгэмших боломжгүй!!! Нийгэм коллектив суурин иргэншилтэй улс орон хэргэлдэг үг!!!! Монголд хулгай луйвар мартах будилах уурлах муу хэлэх гайхах гэх мэт будилсаар байгаад дуусах ард түмэн.

    Зочин, 2017-10-10 19:47:12, 5.77.28.19Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Нуудэлчид Чинь аргаггуйшд хулгай дээрэм хийх,хуухэн хучиндэх мэт бол ердоол уеийн уед ундэсний зугаа хобби байсан юм Чинь юу гэж гэнэт холод орж ирээдл шууд мартачихав гэж!!

    Зочин, 2017-10-10 23:53:56, 37.190.91.208Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Цаазыг ялыг сэргээх хэрэгтэй. Тэгээд хамгийн түрүүн цаазлах ёстой хүмүүс бол энэ гэмт хэрэгтнүүд мөн нохой Элбэгдорж.

    иргэн, 2017-10-11 01:14:07, 129.33.253.147Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ХЭРГИЙГ ХЯНАЛТАНДАА АВАХ ХЭРЭГТЭЙ!!!

    Зочин, 2017-10-11 05:12:11, 66.181.176.164Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Одоо цагт амьдрарахд маш хэцүү болжээ охид хөвгүүдээ анхаарч баихгүи бол гадуур гаж тонтонгууд гэж нэг цаирсан хүмүүс баих юм төр засаг энэ тал дээр анхаарч энэ архичидтаи бас тэмцмээр баина эдгээрээс их юм гарна шүү мөн тэнэмэл хүмүүс баина зарим нэг хуванцар түүдэг хүмүүс бас хулгаич нартаи цагдаагиин баигуулага саин тэмцэх хэрэгтэи автобуснии буудалуудииг камёржуулах хэрэгтэи баинаа

    Зочин , 2017-10-14 10:38:04, 66.181.186.20Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Ene niigemd chini neg udur ch taiwan amidrah arga unendee alga urgeljiin aidastai ,ene muusain aluurchdiig tsaaziin yliig ni sergeegeed ene niigemiig ulsaa tsewerleed uguuch,dain dajingvi amar taiwan uls baij ene met uhamsar muutai gaj donton aluurchdaas aij amidrah gej uurcduu ehtei,egch,ohin duu,emeetei l ulsuud baigaadaa muusain aluurchidiig uzen ydjiin,hiili ni ch guuli bolchihson ,buun awilgald awtsan ulsuud ajilaach medehgvi heden ariin haalganii malnuud ,huurhii ohin uneheer haramsaltai

    Zochin, 2017-10-14 20:43:19, 202.70.46.214Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: