Өөрчлөлт шинэчлэл хийгээгүй цорын ганц салбар бол Монгол Улсын төр өөрөө

Нийтэлсэн: 2017-10-09 10:41:39

Монгол Улс Үндсэн хуульдаа шинэ дэвшилт хийж зарим зүйлд өөрчлөлт оруулах талаар ард иргэдээсээ санал хүсэлтийг нь авч байгаад иргэн хүний хувьд зөв зүйтэй асуудал гэж үзэж байна. Би хуульч хүн биш. 1990 оноос хойш орон нутгийн иргэдийн хуралд дөрвөн удаа сонгогдон 16 жил сумын Хурлын төлөөлөгч, найман жил Хурлын тэргүүлэгчээр ажиллаж төлөөллийн байгууллагад суусан хүний хувьд амьдралын бодит үнэнд тулгуурлан хэлэх санал байна. Эн тэргуүнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэхээс эхэлмээр байна. Нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг ердийн хууль захиргааны шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэж болно
 
Жишээлбэл, сумын хуралд тохирсон сонгуулийн тогтолцоог бий болгон иргэдээс нэр дэвшүүлж улс төрийн намуудыг сонгуульд оролцохыг хориглох нь ихээхэн үр дүнтэй хэмээн үзэж байна. Зарим судпаач улс төрийн намууд орон нутагт үйл ажиллагаагаа явуулахыг хязгаарлавал эргээд ах дүүсэх олигархжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн орон нутгийн Засаг даргыг төвөөс томилдог тогтолцоог өөрчилж иргэдээс сонгодог болгохыг санал болгож байна. Эдгээр саналтай би санал нийлэхгүй. Амьдрал дээр жижиг сумдад хүмүүс бие биеэ сайн мэддэг учраас хэдхэн ах дүүс, танил хүмүүс эрх барих болсон нь нууц биш юм. Хүн ам цөөнтөй жижиг сумдад тойрог хуваах асуудлыг өөрчилж нэг тойрог байх. Яагаад гэвэл, хот, дүүрэг, аймаг, УИХ-ын сонгуулийг хамт явуулж байгаа нөхцөлд орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохгүй, сумын иргэд төлөөллийн байгууллагаа өөрсдөө сонговол намын сонгууль биш болж орон нутгийн өөрөө удирдах ёс утгаараа хөгжинө. Орон нутгийн Засаг даргыг төвөөс, шат шатны Засаг дарга нарыг шууд босоо удирдлагаар томилох хэрэгтэй.УИХ-аас Засгийн газрыг бүрдүүлэхгүй, зөвхөн Ерөнхий сайдыг томилоод ажиллах багаа өөрөө бүрдүүлдэг тогтолцоонд шилжих нь зөв гэж боддог. Орон нутгийн эрх мэдэл, үүрэг нь хоорондоо уялдаагүй учраас хариуцлагын тогтолцоо байхгүй болсон. Тухайлбал, аймаг сумын ИТХ нь хоёулаа өөрөө удирдах ёсны байгууллага тул зөрчил гарсан тохиолдолд хэн нь ялагч болох нь тодорхой бус. Орон нутгийн төвшинд улс төрийн намын оролцоо ойлгомжгүй асуудал үүсгэж байна. Тухайлбал, орон нутгийн сонгуульд ялсан нам нь аймгийн Засаг даргад хүнээ нэр дэвшүүлэхэд Ерөнхий сайд томилохгүй байх тохиолдол удаа дараа гарч байгаа юм. Үүнээс болж аймаг олон сар жилээр Засаг даргагүй байдаг. Орлогч дарга нь орлогч даргын хэмжээндээ ажиллаж Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэгч байж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэсэн хуулийн заалт амьдралд хэрэгжихгүй байна. Энэ бол шиидвэрлэвэл зохих ноцтой асуудал. Мөн орон нутгийн Хөгжлийн санг бий болгосон нь орон нутгийн иргэдийн оролцоог хангахад ихээхэн ач холбогдол өгч байгаа боловч Хөгжлийн санг үр дүнтэй ашиглаж захиран зарцуулахад тавих хяналтын тогтолцоог оновчтой хуульчилж өгөх шаардлага байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэлд хамаарах асуудлыг үндсэн хуульд огт тусгаагүй бөгөөд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдпагын тухай хуулиар зохицуулсан байдаг. 62.2 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шиидвэрлэж үл болно гэсэн заалт амьдралд огт хэрэгжихгүй байна. Үүнийг би улс төрийн намуудын бодлого хуулийн дээр байна гэж үзэж байна.
 
Жишээлбэл, аймгийн Иргэдийн хурал хуралдаж хурлын даргад намууд хүнээ нэр дэвшүүлэн олонхийн санал авсан хүнээ сонгож, сонгосон даргаа тодорхой хугацааны дараа чөлөөлөхөөр огцруулах эрх хуралд бүрэн байгаа юм. Хуулийн дагуу хуралдаад олонхоороо хурлын даргаа үүрэгт ажллаас нь чөлөөлөхөөр хурлын дарга нь тамга тэмдгээ аваад хэдэг сараар зугтаачихдаг. Тамга тэмдэггүй ч ажил, алба явж байхаар хуулийн зохицуулал хийх хэрэгтэй байна. Тодорхой хугацааны дараа огцруулсан  дарга нь эргэж ирээд үндсэн ажпаа хийж байна. Үүнийг юу гэж ойлгох болж байна. Өнөөдөр Монгол Улсад намын нөлөөнөөс ангид шүүх засаглал, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байна уу. Үүнийг хууль санаачлагчид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж, хуульчид, УИХ-ын эрхэм гишүүд туйлын хянуур хандаж олон түмний саналыг сайн авч амьдралд нийцэх хариуцлагын тогтолцоог маш тодорхой хуульчлах хэрэгтэй байна.Манайд хууль байгаа ч хуулиа ер дагаж мөрдөхгүй юм. Улс төрийн намуудын бодлого улс орноор тоглож байна. 1990 оноос хойш одоог хүртэл дорвитой өөрчлөлт шинэчлэл хийгээгүй цорын ганц салбар бол Монгол Улсын төр өөрөө юм. Иймээс төр шинэчлэгдэх хэрэггэй гэж үзэж байна 
 
З.АДЬЯАСҮРЭН /Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын III багийн иргэн
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. Дижитал эрин ирчээд байхад тор засгийн удирдах хумуус нь хуучин сэтгэлгээ монго санхуу бодсоор ичгэвтэр байдалтай болж байна доо улиг домог болсон нэг л юм ярьсаар одоо нэг шинэчлэгдэх байгаа даа Бурхан минь гэж...?!?

    Zochin, 2017-10-09 13:33:34, 122.201.31.10Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Улс терчдийг бус Мэргэжлийн судлаачидаа сонсое. Хун болгон яриад байвал дуусахгуй, шийдэх ч угуй!!!

    Зочин, 2017-10-09 21:54:36, 43.242.243.230Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Монгол улсын засаг захиргааны хамгын бага нэгжээс Монгол хүн, жирийн иргэн шүүмжилж байгааг уншаад төр засийхан юу бодож байгаа болоо? Ичих булчирхайтай хүн тэд нарт байдаг бол уу?

    Зочин, 2017-10-09 22:17:49, 139.5.218.104Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Д.Лүндээжанцан мэтийн мөнгөтэй , төсөвтэй хуулийг шүүрч авч бужигнуулж өөх ч биш, булчирхай ч биш болгодог хүмүүс төрийг сүйтгэж байна. Наанаа Үндсэн хууль ярьж цаанаа дүү Д.Баярсайханыхаа хулгайн гэмт хэргийг аргалах гэсэн нохой заль шүү дээ.

    Нохой заль., 2017-10-09 23:51:06, 86.163.177.116Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Лүндээжанцан бол дулаан, хоолтой газартай дассан түүнээсээ салах дургүй хөгшин паразит.Тэр тайван тогтвортой байдал гээд байгаа нь зөвхөн өөрийнхөө тайван аюулгүй байдлыг бодож ярьж байгаа юм. Иймэрхүү хулгайч нарын засаглалыг бэхжүүлэхийн төлөө сүнсээ худалдаж явж байгаа хөгшин төгцөгүүдийг хөлөөс нь чирээд их хурлаас гаргаж хаях хэрэгтэй.

    Зочин, 2017-10-10 10:57:29, 150.129.143.182Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: