Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-аас 8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.
Эдгээр этгээд нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм байна. Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300,000 төгрөгд хүрэхгүй бол албадан сургалтад хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж.
Цагдаагийн байгууллагаас ард иргэддээ нийтийн тээвэр, гудамж талбай, зах худалдааны төв болон олон нийтийн газраар явахдаа эд зүйлдээ сонор сэрэмжтэй авч явж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
Ийм хүмүүсийг бусад аймшигтай гэмт хэрэгтэнгүүдтэй хамт бүү хориосой. Ажил хийж цалин авахын сайхан бахархалыг сургадаг сургалтат хорих газар хорьж байж бэлэнчлэх сэтгэлгээг өөрчилвөл. Цэргийн дэглэмээр хорьдог газар байдаг бол. Алдаж буруугаар бодож байгаагаа цэрэг эосийн магтаалын дуу дуулхааоаа ухаарна.
За тийм ээ
Шоронд насаар нь хорь
munhbat. bymbatsogt .oyunhorol. dashdorj. nomtoibayr. geed . bvleg hulgaichid . mi ovogtoor udirduulan deerem hiij baisaniiig gazar deer ni . ilrvvljeeee .
Нэг сая гаруй төг. -ийн үнэтэй гар утсыг алдсан тохиолдолд цагдаа дураараа 250 000 үнэ тогтоож хулгайч нь 16 нас хүрээгүй гээд л ялгүй орхидог юм байна!
Huruug taslaad ni boli hoorhiis
Хуний хормой хот руу хуруу гараа дурнэ гэдэг бол айхтар том зурхшуу! Монгол есны соел зан заншилд огт харш муухай явдал оросуудаас нолоолдож наалдсан бузар хэрэг
наана чинь с.баяр, баярцогт, сайханбилэг, элбэгдорж нар алга уу? газрын баялаг ихтэй орны том хулгайч гэсэндээ тэнд л хулгайлах юмаа хайж яваа юм байхдаа
Наадуул чинь төрд байгаа бүлэг хулгайчийн хажууд энхийн цагаан тагтаа
Mongoliin police hushuurniihaa mungiig olj avaad hulgaichuudiig tohirood yavuuldag ni nuuz bish. Mongoliin turd unemsheh arga alga!