Монголын Зэвсэгт хүчин энхийн цагт эр цэргүүд амь эрсддэг эвгүй газар болж хувираад удаж байна. Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдах нь ердийн үзэгдэл боллоо. Түүний мөрөөр хариуцлага тооцсон нэг ч тохиолдол байхгүй. Харин Б.Бат-Эрдэнэ аварга Батлан хамгаалахын сайдаар жил тойрон ажиллахдаа “Би хариуцлага хүлээнэ” гэж хэлснээрээ анхдагч болсон. Удалгүй Засгийн газар огцорсноор сайдын суудлаас буусан. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний салбарын бүх хариуцлагыг үүрч огцорсон гэвэл өрөөсгөл. Уг нь сайдтай, сайдгүй энэ салбарыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байх үүрэг бүхий төв байгууллага нь Зэвсэгт хүчний жанжин штаб. Түүний командлагч нь хошууч генерал Д.Даваа юм. Харамсалтай нь төв байгууллага нь ч, дарга нь ч, том цолтнууд, хурандаа, генералуудад нь түмний үрсийг гэх сэтгэл, алдаагаа хүлээх чадвар, улайх нүүр, ичих булчирхай гэж алга. Тэд асуудлын ард арьсаа хамгаалж, алдаагаа өндөг шиг дараад үлдэж байна. Ер нь энэ салбарынхан өмнө ч ийм байсан, одоо ч, цаашид ч ийм л байдлаар явах бололтой.
Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 27-нд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж байсан гурван цэрэг усанд осолдож амиа алдсан. Хэргийн мөрөөр хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл бэлтгэж яваад усанд осолдоход хүрсэн нь цэргүүдийн буруу биш байлтай. Тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй дарга, албан тушаалтнууд хаана байв. Удирдан чиглүүлэх үүрэг бүхий Зэвсэгт хүчний дээд байгууллага Жанжин штаб юу хийж байв. Эдгээр асуултад Жанжин штаб ч, Д.Даваа генерал ч хариу өгч байсан нь үгүй. Зэвсэгт хүчний салбарт энхийн цагт эр цэргүүдийн амь нас эрсэдсээр байгаа энэ асуудлыг сонгуулийн үр дүнгээр салбарын сайдаар түр хугацаатай томилогдож 1-2 жил юм уу ажиллаад огцордог, сайндаа 3.5 жилийн хугацаатай тамга атгачихаад явчихдаг хүнтэй холбож харах нь дээр хэлсэнчлэн учир дутагдалтай. Алдаагаа нууж, албан тушаал дэвшиж ирсэн хурандаа, генералууд, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, чиглүүлж байдаг Жанжин штабыг бүрэн бүрэлдэхүүнээр сольж байж л зэвсэгт хүчний салбар шинэ арга барилаар ажиллах боломж бүрдэнэ.
Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт гарсан осол, амь эрсэдсэн, эрэмдэг зэрэмдэг болсон алба хаагчдын тоог авч үзвэл дайны цагт галын шугаманд байгаа мэт нөхцөл байдлыг санагдуулж байна.
2017.01.17: Зэвсэгт хүчний 336 дугаар ангид харуулын ахлагч нь цэргүүдээ дэглэснээс болж, байлдагч Ж.Баярцогт хөлийнхөө хурууг тайруулсан.
2017.02.17: Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
2017.04.11: Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
2017.05.11: Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
2017.06.13: Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
2017.08.04: Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
2017.08.27: Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б, Е, С нар 2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр усанд осолдож амиа алдав.
Мөн 2013 оны аравдугаар сарын 6-ны өдөр 123 дугаар ангийн байлдагч Д харуулынхаа цэг дээр сургуулийн сумаар өөрийгөө буудсан хэрэг гарч байсан.
2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.
Цэргүүд амиа алдсаар, Жанжин штабын дарга, цэргийн өндөр цолтон хурандаа, генералууд суусаар байх уу?
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Цолыг нь бууруул эсвэл элбан тушаалаас нь зайлуул
БААХАН ЦЭРЭГГҮЙ ГЕНЕРАЛ ХУРАНДАА НАР
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Цол Шагналдаа та ханаагүй юм уу?Нэртэй төртэй дээрээ саналаараа огцовол өлзийтэй бус уу? байлдахыг нь бид ....та нар одоо хэрэгүйээ.
Davaag zailuulah heregtei
Zailuulaachee
шат шатандаа сахилга хариуцлага гээч юм байхгүй болсон доо дарга цэргээ мэдэхгүй хэдэн офицер генералууд нь хувийн амбиц хөөн нам дагаж далдагнасан ийм төрх монголын армид бий болоод удаж байгаа байх шүү
Зэвсэгт хүчин үнэхээр удирдлагагүй болжээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоод ЗХЖШ-ын даргаар цэргийн улс төрийн мэргэжилтэй Ц.Бямбажав гээчийг томилсон. 2015 оны 06 дугаар сард Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар өөрийн нутаг нэгт Д.Даваа гээд ар талын хувцасны мэргэжилтэй нөхрийг томилсон түүхтэй юм. Ц.Бямбажавын үеэс л энэ айл толгой, хөл нь олдохоо байсан бол дараагийн дарга Д.Даваагийн үед хэрэг, зөрчил тасарсангүй бүр нэмэгдэж гардаг болов. Гарсан хэргүүдээ олон нийтээс сайн ч нууж байна. 2015 оны 12-р сард гарсан Ми-8 нисдэг тэрэгний осол, энэ он гараад Зүүнбаянд цэргийн хөл хөлдөөсөн хэрэг, Эрдэнэтэд гранатын гал тэсэлсэнээс 2 нүд нь сохорч, 3 хуруугүй болсон байлдагч, сүүлдээ мэргэжлийн цэрэг нь хийж чаддаг байх зүйлээ ч хийж чадахгүй болж 2 хүн осолдсон. Үүнээс хойш одоогийн бидний мэдэж буй ноцтой ослууд гарсан. Урд нь өчнөөн гарч байсан, яг мэдэгдснийг нь л одоо ил зарлаж сенсацилж байгаа болохоос. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зориуд нийгэмд баагий аваргыг харлуулах тактик, стратеги явж байгаа юм..... яг цэвэр хуулиа бариад явах юм бол энэ бүгд цэвэр баагий сайдын хариуцах хэрэг биш, цэвэр ЗХЖШ-н удирдлагыг томилох эрхтэй зэвсэгт хүчнийг командлагч шинэ ерөнхийлөгч гэх атигар хулгайч жанхуугийн хариуцах ажил. Жанхуу яагаад өөр хүнээр солихгүй байна вэ гэхээр зориуд баагий аваргыг нийгэмд харлуулахын тулд, өөрийн нэр хүндийг шавартай хутгахгүй нь тулд тэгэж байгаа юм аа. Энэ зарим нөхдүүд хуулиа уншиж, юмаа судалчихаад дүгнэлтээ хий. Хариуцлагыг бүх түвшинд хүлээнэ гэдэг нь ч ийм учиртай юм.....
Нийгэм өөрөө ёс суртахууны язралд орчихсон юм чинь иймэхүү хүмүүжилгүй, бие бялдар дорой, боловсрол мэдлэг сул хүүхдүүдээр армийг хангаж байна шүү дээ.
ЗХЖШ-ын дарга болон бусад удирдлагыг солиод үр дүн гарахгүй .Хүний амь нас эрсдэж байгаа болон гэмт хэрэг гарч байгаа нөхцөл байдал үүр уурхайг нь үндэс мөчирөөр нь таслах ажил хариуцаж байгаа салаа салбар нэгжийн удирдлагын хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлагатай
Erunhuulugch, Zevsegt huchnii Erunhii komandlagch Janjin shtabiin darga orlogch nariig solih tsag negent bolson. Hariutslaga huleeh chadvartai unench shudarga zuv hunee taviasai gej husch bna.
Батэрдэнэ барилдаж диплом авч цагдаагийн хурандаа болтлоо дэвшсэн Хентийн унгас одоо БХЯ сайд хэвээрээ байгаа биш юм уу? Армийг яг үнэндээ 10 ангийн боловсролгүй уран сайханчид захирахаар ийм байхгүй яах юм.Нөгөөдөх нь ичихгүй найзаараа Бадмаанямбуу аавтай гэж дуулуулаад малилзтал инээн сууж байдаг ёс зүйтэй шүү.
Энэ байгууллага сахал хэмээх Бямбажаваас эхлээд буруу замаар явсан. Даваа сахалын оронд болоод ямар ч өөрчлөлт гарсангүй хэрэг гарсаар л байна.
Цэргийн дарга нар маш их архи ууж байна. Даваа нь байс гээд цэргийн госпитальд очиж архины хороо тайлуулж аваад л гардаг. Хордлогынхон нь бүүр мэддэг болчихсон
Даваа генерал архи, тамхи хэрэглэдэгүй хүн шүү. Хүнийг худлаа зүйлээр гүтгэж доромжилж болохгүй л дээ. Ажлын хариуцлагын хувьд Зэвсэгт хүчин босоо удирдлагатай газар. Шат дараалсан дарга өөрөөр хэлвэл салаа, салбар, ангийн захирагч дарга гэж байгаа. Энэ дарга нарын ажлын хариуцлагагүй байдлаас болж ЗХЖШ-ын дарга янз бүрээр хэлүүлж бичүүлдэг нь шударга ёсонд нийцэхгүй.
Даваа архи уухаа больчихвол чоно махнаас гарчих байхаа. Ногоорсон юм л хордлогын төвд ирж хордлогоо тайлуулдаг нь үнэн.
Сахал хочтой цэргийн улс төрийн ажилтан Бямбажавыг 2009 онд Ээбээ ЖШ-ын даргаар томилсоноос хойш энэ агентлаг өөдлөхөө больсон.
ЗХЖШ даргаар ерөнхий цэргийн дарга хүн бсан юм уу Сүхбатыг горьдож бсан Даваагийн бөгс долоогоод мааниа уншуулах бх Эртхэн сал
Byambajav gej sejgiin shar semjilsen ovoo Davaad 2 jil garan zovolloo. Ur dun ni ene l baina. Heden hunii amiig l avlaa. Muug dagaval mogoin horlol gedeg.
Төв аймгийн 016-р ангийн дарга бригадын генерал Бямбадорж гэдэг өвөө 3-р сард цол авсанаасаа хойш ажил хийсэнгүй.Сар цолоо угаасан тэгээд зүрх нь өвдөөд байхгүй сураг нь Даваагаас эмчилгээний зардал гээд 60сая ₮ аваад Солонгос явсан юм байх.
Даваа, Бямбадорж, Эрдэнэдалай, Амгаланбаатар гээд дандаа ховдынхон байдаг юм гэсэн. дандаа нэг нутаг, нэг түвийвчнийхэн байхад яаж ажил явах вэ дэ
Бямбажав гэж нбд хүүхнээ нухаж хуулийнхаа зөвлөх болгож байсан писдагаас энэ завхарал эхэлсэн. Лу.Болдыг 7ж дэд дарга болсон Баярмагнай гэж ЭСА-аар мөнгө хийсэн...
Энэ захиалгат нийтлэл байна. Иймэрхүү зүйлээр зүгээр ажлаа хийж байгаа хүнийг унагах, оронд нь дарга болох хүсэлтэй тэр хүнийг болон үүнийг бичсэн сэтгүүлч нарын ичих булчирхай хайчсан юм бол доо. Хүнийг ингэсэний хариуд үйлийн үрээ үүрэх байхдаа. Зэвсэгт хүчин босоо удиодлагатай газар. Шат шатандаа хариуцлага тооцоод явж байгаа гэж энгийн иргэн надад бодогдож байна. Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс армийнхан байх шиг байна. Хэлж шүүмжлэх зүйлээ дэлгэцний цаанаас биш нүүрэн дээр дээр нь хэл гэж зөвлөмөөр санагдлаа.
Даваа юм ээлжтэй. Сахал та 2 генерал Баярмагнайг яаж байлаа. Одоо чиний ээлж ирлээ.
Ероосоо утэр тургэн солих хэрэгтэй, энэ хун яаж хмйж чадах юм бэ.
Box, xuvtsasni tugeegch 2 mini xurdxan zailaad ogooch.
захиалгат бичээч нар минь хэн хаанаас бичээд байгааг хардаг мэддэг улс бас байдын байна ш д. Хөөрхий дөө.Армиас нэр нүүргүй болж хөөгдөж гарчаад одоо эргэж ямар ч хамаагүй үнээр эргэж орох гээд л улайраад бйагаа та нарыг армийхан бид нар нэрээр чинь мэдэж бйагаа шүү дэ. та нар хэзээ ч буцаж ЗХ д иргэж ирэхгүй. нүгэл чинь хүдээрээ гараад л тэгээд гудамжиндаа лааз өшиглөөл явцгааж бай.
Одоо байгаа удирдлагыг нь солиод яг хэн нь болох гээд хүсээд бйагаан. Зоригтой нь нэрээ, цолоо тавь даа. Үнэхээр тм сайн удирдагч юм бол армийханаас саналыг нь аваач. Бас нэрээ ил хэлчих дээ. Би нэрлээд байхуу... Та нар саналаа бичээрэй ичихгйү бол А.Ганбат уу, Баярмагнай юу,эсвэл одоо өдөр шөнөгүй дарга зүүдэлж яваа Болбаатар /баавгай/ уу, хөөрхий өрөвдмөөр Сайханбаяр уу, Коля юу За эд нэр дотроос сонго доо .
Даваа! Бямбажав та 2-ын ЗХ-нд хоол хороох цаг дууссан. Та нарын нүгэл уул, овоо шиг шүү. Одоо олон юм ярьж хүн доромжлолгүй зайлж үз.
Бямбажав гэж өгөр толгой Даваа генералыг ажлыг нь хийлгэхгүй Элбэгдорж тэгсэн ингэсэн гээд өөрчлөлт хийлгээгүй. Өгөр өвгөн хуулийн зөвлөх болгосон залуу бүсгүй Цолмонсүрэнгээ зэвсэгт хүчнээс гаргаад тэврээд хэвтэж байхгүй түүнийгээ дагаж зөвлөх хийж гүйх хэрэг юу байна.
Bayrmagnai gej tenderees oor yum hiideggui golog bichuulsen baih. Enhiig sahiulahaas ochnoon yum tsohisondoo
Odoo zailaachee tsehiicheed llr chine
Даваа их хүн муутай хүн Чи удахгүй буунаа