Хариуцлагагүй гарын үсэг

Нийтэлсэн: 2017-09-14 12:44:27

…Би Монголын нийгэм дэх нэг үзэгдлийг ойлгодоггүй юм. Буруу шийдвэр болоод буруу үйлдэл болгоны хариуцах эзнийг олдоггүй будилаад, битүү утгатай тайлбар учирлаад байдгийг. Яаж ч бодсон тэр шийдвэрийг гаргасан, баталгаажуулсан цаасан дээр хэн нэгний гарын үсэг байж л байгаа шүү дээ. Тэр хүнтэй нь хариуцлага тооцохоор шаардаж эхлэх ёстой юм шиг. Хэрэв тэр хүн хэн нэгний дарамтад ороод гарын үсэг зурсан бол, эсвэл авилгал аваад гарын үсэг зурсан бол, нѳгѳѳ бол “Би арыг нь даанаа, чи зүгээр л гарын үсгээ л зурчих” гэж хэлсэн хүнээ тэд илчлэх учиртай юм шүү дээ. Гаргасан шийдвэр нь буруу байнаа, үүний улмаас “олон нийт эсвэл Монгол улс хохирсон байнаа” гэж нотлоод хариуцлага хүлээлгэх гэхээр эзэн нь олддоггүй. АТГ мэтийн газрууд нь хайгаад л , УИХ д насаараа сууж ѳѳрийгѳѳ “шударга” гэж дуудуулах дуртай Ц.Нямдорж нь “Би та нарыг мэдэж байгаа шүү”  хэмээн учир битүүлэг сүрдүүлээд байгаа мѳртлѳѳ нэрийг нь хэзээ ч нэрлэдэггүй нэг тийм сонин, үл ойлгогдох тогтолцоотой.
 
Миний бодоход, гаргасан шийдвэрийг нь баталгаажуулаад цаасан дээр буулгасан баримтуудыг нь архиваас гаргаж ирээд гарын үсэг зурсан хүнийг нь дуудаж авчраад тайлбарлуулж, нотлуулахад л болчихмоор. Хэрвээ хуйвалдсан бол хамсаатнаа илчилж хэлнэ, хуйвалдаагүй ганцаараа шийдвэр гаргасан бол хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд л явах учиртай мэт.
 
1.     Монголын уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лицензүүд бүгд гарын үсэгтэй байгаа
2.     Улаанбаатар хот орчимд болон орон нутгийн хэмжээнд газар олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
3.     Тѳрѳл бүрийн хязгаар тогтоосон “тусгай зѳвшѳѳрѳл”- үүд бүгд гарын үсэгтэй байгаа
4.     Ѳдгѳѳ ашиглалтад орсон даруйдаа эвдэрч дахин засвар хийдэг замуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын усэгтэй байгаа
5.     Ашиг олох зорилгоор хямд үнэтэй, чанаргүй материалуудаар барьсан барилгуудыг хүлээж авсан шийдвэр бүгд гарын үсэгтэй байгаа
6.     Тѳрѳл бүрийн тендэр болод санхүүжилтыг шалгаруулалтаар сонгож зѳвшѳѳрѳл олгосон шийдвэрүүд бүгд гарын үсэгтэй байгаа
 
гэхчилэн ѳдгѳѳ бидний хувьд завшсан, хуйвалдсан байж магадгүй хэмээн хардаж, дургүйцэн бухимдаад байгаа буруу шийдвэр болгон баталгаажуулсан гарын үсэгтэй байгаа. Харин энэ гарын үсэгнүүд яагаад хариуцлага хүлээдэггүй, ядахнаа л тайлбар хийдэггүй юм бол. “Буух эзэнтэй буцах мѳртэй” хэмээн бид гарын үсгээ баталгаа болгон зурдаг.
 
…Иргэд бид амьдралд минь хэрэг болох олон бичиг баримтад гарын үсгээ зурцгаадаг.  Хэрвээ байрныхаа мѳнгийг хугацаандаа тѳлж чадаагүй бол торгууль тѳлж, огт тѳлж чадахгүй бол байрнаасаа хѳѳгдѳнѳ.  Гарын үсгээ зурсан гэрээний үүргээ биелүүлээгүй учраас шүү дээ. Ажил дээрээ дандаа хоцроод байвал, эсвэл хариуцсан ажлаа сайн хийж чадалгүй хариуцлага алдвал гэрээнд заасан заалтынхаа дагуу ажлаасаа халагдана. Яагаад гэвэл, би ажилд орохдоо байгуулж гарын үсгээ зурсан гэрээний заалтаа  биелүүлээгүй учраас. Иргэд бид нийгэмд бусдын эрх ашгийг хундэтгэн хуулийн дагуу үүргээ биелүүлнэ хэмээн баталгаа болгож гарын үсгээ зурсныхаа тѳлѳѳ байнга хариуцлага хүлээж байдаг.  Ѳѳр сонголт үгүй. Миний дураараа дургих эрх бусдын амар амгалан байх эрхээр хязгаарлагдаж байгаагийн нотолгоо. Нѳгѳѳ талаас ѳѳрийн эрхээ баталгаажуулсан иргэний үүрэг бас хариуцлага.
 
…Хариуцлага тооцохыг шаардаад байхад эзэн нь олддоггүй, эзэн нь олддоггүй учраас хэн ч хариуцлага хүлээдэггүй Монголын улстѳрийн тогтолцоог би гайхаад байдаг юм. Хэрвээ М.Энхболд, Бадамжунай нарыг Улаанбаатар хотын газрыг хууль бусаар зарсан гэж хардаад байгаа бол, он оноор нь газар олгосон зѳвшѳѳрлийн шийдвэрүүд дээрх гарын үсгийг нь гаргаж ирээд тэднээр тайлбарлуулья л даа. Хот тѳлѳвлѳлтѳѳс гадуурх байгууламжууд, хүүхдүүдийн тоглоомын талбай, сургууль эмнэлгүүдийн эдэлбэр газруудыг бизнесийн зориулалтаар олгосон зѳвшѳѳрлүүдийн дор зурагдсан гарын үсгүүдийг жагсаагаад үзье. Гэхдээ хот тѳлѳвлѳлтийн зурагтай нь тулгаад л. Яг энэчлэнгээр дээр дурдсан бүх зѳвшѳѳрлүүдийг архивуудаас авчраад нэгд нэгэнгүй шалган тодруулж болно. Монгол хүний нэр дээр авсан мѳртлѳѳ ард нь ихэвчлэн хятад эзэд байдаг уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз болгон гарын үсэгтэй байгаа. Бүгдийг нь ул суурьтай шалгаж тодруулах шаардлагатай. Эс тэгвэл “мэднэ шүү”, “хохь чинь шүү”, “булхайг чинь дэлгэнэ шүү” хэмээн шазуураа зуун хэлсэн үгсийг сонсон, түүнийг нь  “гэсэн гэнээ” хэмээх хачиртай цуу яриагаар баяжуулан цаг хугацааг элээсээр л байх бололтой. Гарын үсгээ тодоос тод зурсан атлаа буруу муу шийдвэрийнхээ тѳлѳѳ хариуцлага хүлээдэггүй тогтолцоог ѳѳрчлѳх цаг нь боллоо. “Хэнд эрх мэдэл буй, түүнд хилэнц буй”. Энэ хилэнц нь “буух эзэнтэй, буцах мѳртэй” гарын үсгээр баталгаажиж байдаг юм билээ.
 
   Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
СУРТАЛЧИЛГАА :

17 сэтгэгдэл харуулж байна        

  1. Үнэхээр гарын үсгийн хариуцлага гэж ярих цаг болсон төдийгүй болгох шаардлага өдөр тутам, алхам тутам мэдэгдээд байна. Харамсалтайн дээрээсээ эхлээддоороо хүртэлгарынүсгийн хариуцлага гэж үнэхээр алга, алга болоод 27 жил боллоо. Харамсмаар....

    зочин, 2017-09-14 14:39:49, 103.242.44.78Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:48:16, 202.179.26.112

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Хайран сайхан улс орон минь хэцуу бнаа

    Зочин, 2017-09-14 15:18:47, 103.212.119.211Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. odoo ene yarih ni ihdeed hiih ni baihgui bgan .....

    zochin , 2017-09-14 15:30:28, 182.250.246.240Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. zob bayar hurgii tanid.

    Зочин, 2017-09-14 22:40:48, 84.76.111.115Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. teneg Mongolchuud bid erhee hamgaalah baitugai ideh hoolhiihoo tuluu temtsej chadadgui mal bolson baina sereech uhaaraach

    zochin, 2017-09-15 12:37:53, 202.9.43.6Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. 300% sanal neg bna. Ter gariin usgiin ezdiig halj solih heregtei bna.

    zochin, 2017-09-15 12:39:00, 43.228.130.234Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Энэ үнэн шүү дээ.Тосон Заамарыг шороон Заамар болголоо гээд л сая нэг Тв-ийн сэтгүүлч сурвалжилсан нутгийн олон иргэн газар нутгаа харамсан ярьж там болгосон газар, гольдролыг нь өөрчилж бөөн хор болгосон туул голоо харуулж бүгд л шүүмжилсэн боловч чухам хэн үүнийг хийсэн тухай ганц үг байдаггүй. Шувуун фабрик орчин, Богд уулын хаусууд, орон сууцны хүүхдийн т\талбай ч мөн адил жил болгон эзэнгүй ярьдаг тэр нь ямар ч үр дүнгүй өнгөрдөг.Сэтгүүлчид энэ бүхний мөрөөр мөшгөж эздийг нь олж гаргах хэрэгтэй ш дээ. Энэ бол эрэн сурвалжлах с|зүйн хийх ёстой гол ажил байх.

    Н.Бадарч , 2017-09-15 13:56:00, 202.9.43.172Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Уул нь ийм л амархан шийдчих юмыг эзэнгүй болгодогт л учир байгаа юм даа. Хэний нь буруу, хэний нь зөв бүгд хууль зөрчсөн зөрчөөгүй болчихдаг, тос шуугиад чимээгүй болчихдог. “мэднэ шүү”, “хохь чинь шүү”, “булхайг чинь дэлгэнэ шүү” гэдэг ганц Нямдорж ч биш бараг бүгд л тэгдэг тэднийг мөн л хариуцлагад татаж үнэн мөнийг нь тодруулмаар хариуцлага тооцмоор байгаа юм.

    Зочин, 2017-09-15 14:25:42, 66.181.176.183Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Сайн уу, Галаа! Мейл хаягаа ikhnomt@gmail хаяг руу илгээхийг хүсье. Баярлалаа

    Л.Баатар, 2017-09-15 16:48:19, 66.181.184.101Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. энэ бол монголчуудын эн тэрүүнд хийвэл зохих ажил үүнийг их хурал дахь ард түмний төлөөлөгч гэж суугаа эрхмүүд хийх ёстой. үүнийг хийлгүй 27 жил боллоо одоо цаг нь болж их хурлыг тараахаас өөр замгүй болжээ

    зочин, 2017-09-15 20:30:10, 49.0.216.137Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Монголд алдагдалтай авилга үнэртэж оффшорт байрласан мөнгө бүхий Оюутолгой, Дубайн гэрээнүүд бүгд бидний ой санамжид байгаа. Шудрага зоригтой МАНАН-тай тэмцэгч хөвгүүд гарч ирэхэд бүгд дахин шүүгдэх болно. Гэвч биднийг мартуулан хуурч доромжилсоор өнөөг хүрлээ.

    Зочин, 2017-09-16 10:03:11, 103.10.21.87Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Маш зөв сэдэв байна.манай улс хэн нэгний буруу үйлдлийг хаауаылж албан тушаалд очоод болмогц нь бултдаг тогтолцооноосоо салах цаг болсон

    Маш зөв, 2017-09-16 12:03:58, 103.26.193.48Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Gariin yseg zurchaad daraa n huuramch bna geed multardag bizdee Jastiin Barhyy yalaa

    Зочин, 2017-09-17 13:02:10, 70.15.192.85Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Хэнд ч хариуцлага хөөн тооцдоггүй болохоор албан тушаалаа өгчихөөд улсаас хулгайлсан хөрөнгөтэйгээ үлддэг,бүр зугтаад Америк,Англи бусад оронд луйвраар олсон мөнгөөрөө тарвалздаг ийм л түүхийг МАНАН 27 жил бүтээлээ. Ээлжилж төр барихдаа бие биенийхээ булайг хэн нь нь шалгахгүй, дараагийнх нь хулгайлна,дахин дараах нь луйвардана,дараагийнх нь хоолондоо орсон огцорсон,дараа нь хэн нь хэд нь гарч хулгай хийхэв бүү мэд.Хөшигний ард олон айл хоногийн хоолгүй ,түлэх түлээгүй,хогийн цэгээс амь зогоодог гэр бүлийн тоо өдөр өдрөөр өссөөр ,ажилгүй залуус нь архи уухаас өөр хийх ажил алга,ажилтай гээд байгаа багш эмч нар нь сарын 200 доллар хүрэхгүй цалинтай ,бөөн өр зээлтэй. Тэмцэх чадваргүй ард түмэнтэй улс сөнөдөг гэнэ.Бидэнд алдах юмгүй бүгд нэг санаатай тэмцэе,улс эх орныг минь дефолт зарлах хэмжээнд аваачсан энэ хэдхэн баян дарга нараас хариуцлага нэхье. Үр хүүхэд минь эх орон ч үгүй болж мэдэх нь бна.

    Зочин, 2017-09-18 09:29:41, 150.129.141.86Хариу бичих

  28. Залуучуудын ихэнх завгүи нэг хэсэг нь согтуу хөгшчүүд нь социализмаа санагалзаад энхрий хайрт намаа шүтэж тэдэндээ хулхидуулаад хэцүүдсэн нийгэмд нам нэрээр сэм хуйвалдагчид даварч гүйцлээ дээ Прокурор нь баахан амьтнаас мөнгө төлж ажилд орсон уу гэж асуугаад өнөөдүүл нь үгүй гэж өчиг өгөөд л хошин шогиинхонч сэтгэхээргуй шог гараа үзүүлээд доромжлоод байх Засгаа унагаж чадсан МАН ын хэд цаашаагаа хэр явахыг харах л үлдлээ

    Зочин, 2017-09-18 11:34:10, 202.9.42.179

    Таны нэр:

    Тайлбар:

  29. Монголд ардчлал нэрээр анархист бүлэглэлийг төрд буй болгосон с.баяр, баярцогт, сайханбилэг, элбэгдорж, м.энхболд нараас хариуцлага нэхэх ажлыг их хурал эхлүүлж чадахүй бол тарах цаг болжээ

    зочин, 2017-09-20 10:51:11, 49.0.216.137Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: