Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр орой 23:05 цагт иргэн П гэгчийг Баянгол дүүргийн есдүгээр хорооны зургадугаар гудамжны үзүүрт үл таних хүн хутгалсан гэх дуудлага цагдаагийн хэсэгт иржээ.
Мөн тэр шөнийн 04:50 цагт 13 дугаар хороонд иргэн Э-г гэртээ харихаар явж байхад нь үл таних гурван эр зодож гар утсыг нь дээрэмдсэн хэрэг ч гарчээ. Дээрх хэргийн мөрөөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат 113 чиглэлийн алба хаагч дэслэгч З.Тэмүүжин ахлах ахлагч Т.Ууганбаяр нар шуурхай эрэн сурвалжлан гэмт этгээдүүдийг олж тогтоосон байна. Дээрхи хэргийг үйлдсэн гурван этгээд нь өмнө нь хорих ял эдлээд тэнсэн суллагдсан байжээ. Тэднийг тус цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Суллах хэрэг байсан юм уу? муусайн хулгайчуудыг шоронд дэндүү ажилгүй байлгаж байна. Тэднийг өглөөнөөс орой хүртэл ял хийлгэж, мөнгө олж болох хүнд ажил хийлгэх хэрэгтэй.
Яг унэн хол гарыгнь гавлаад толгойнднь хунд гамбанз углаад хол гарныхнь гинжтэй холбоод хоолоо олж гээд хоогоод гаргах хэрэгтэй
Яахав дээ яаж амьдрах ухаанаа олохгvй яваа бvдэрсэн дээр нь тvлхээд дэмий биздээ!!! Хуулиараа ялаа эдлээд л явна!!! Гэхдээ олонхи ь тийм биш шvv)))
ANHNAASAA JILIIN N URTASGAH
bul chuluugaar 18 aimagtai holbuul
Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн хэдэн хувь нь гэмт хэрэг хийдэгийг харуулсан статистик гаргах хэрэгтэй
Элбэгдоржийн байгуулсан нэг "гавьяа" нь цаазаар авах ялыг зогсоох асуудлыг ард түмнийхээ саналыг асуулгүйгээр гаргасан явдал. Хашаанд хориотой чононуудыг бэлчээрт яваа сүрэг рүү тавьсантай ижил ажлыг ардчиллыг далимдуулан төр, засгийн эрхэнд гарсан ойворгон хулгайч нарын хийсэн ажил.