sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд хөдөө орон нутгаар амарч, зугаалахдаа тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн үхсэн сэг зэмтэй харьцахгүй байх,тарваганы бөөс болон бүүрэгт хазуулахгүй байх, хот руу тарваганы түүхий мах, тулмыг тээвэрлэж оруулж ирэхгүй байхыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс сэрэмжлүүлэв.
 
Тарваган тахал өвчний идэвхжилийн улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхэллээ.
 
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэрэв тарвага, зурам өвчих, мах эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатайг анхаарууллаа.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг