Биднийг алтан дээр сандайлсан гуйлгачин гэдэг үнэн ажээ. Сүүлийн үед монголчуудын сандайлсан алт, эрдэнэсийн талаарх мэдээллүүд дараалаад ил болдог болов. Саяхан Хармагтайн ордыг бид мэддэг болсон.
Хамгийн хачирхалтай нь бид сандайлсан эрдэнэсээ мэдээгүй байхад дэлхий хэдийнээ мэдчихсэн байдаг юм байна.
Тэгвэл энэ удаад дэлхийд Монголын “Bronze fox” буюу “Хүрэл үнэг" нэрээрээ аль 2008 оноос танил болсон ордын талаарх мэдээллийг хүргэе.
БНХАУ-ын хилээс 190 км зайд Дорноговь аймагт байрлах энэ орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтцоор нэг байршилд оршдог. Хайгуулын хүрээнд тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илрүүлээд байгаа юм. Мөн алтны нөөц илрэх боломжтой. 1,200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон байна. Байршлын хувьд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлжээ.
“Bronze Fox” буюу “Хүрэл үнэг” төслийг хэрэгжүүлэгч нь “Kin-cora Copper” юм. Энэ ордын нийт талбай нь 22 мянган га газрыг хамардаг. Одоогоор хайгуулын лиценз бүхий нийт талбайн 10 орчим хувьд хайгуулын ажил хийж, 72 цооног өрөмджээ. Өрөмдлөгөөр зэсийн эрдэсжилт байгаа нь батлагдсан бөгөөд өрөмдлөгийн үр дүнд үндэслэн нөөцийг 0.4 хувийн зэсийн агууламжтай З00 сая тонн хүдрийн биет (1.2 сая тонн зэс) 0.55 хувийн зэсийн агууламжтай 500 сая тонн хүдэр (2.8 сая тонн зэс) үлдсэн нь тэр чигтээ алт байх боломжтой хэмээн компанийн зүгээс үзэж байгаа аж.
Сүүлийн үед Оюутолгойн бүлэг ордын төв хэсэгт байрлах нөөцод “Хүрэл үнэг” төсөл хэрэгжүүлж буй Канадын “Kincora Соррег”-ийн IP хөтөлбөр үр дүнд хүрсэн талаар тус компанийн албан ёсны цахим хуудаст мэдээлжээ. Ер нь энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжинэ гэж үзэж байсан бөгөөд төсөл хэрэгжих талбайн зэс, порфирын нөөцийг нарийвчлан гаргаж, эдийн засгийн үр өгөөжийг тооцохоор төлөвлөжээ.
“Kincora Соррег”-ийн хувьд саяхан Монгол дахь зэсийн хайгуулаа дуусгасан. Компанийн удирдлагууд энэ ажлыг хамгийн ирээдүйтэй гэж дүгнэжээ. Мөн хамгийн богино хугацаанд амжилттай дуусгасан төсөл болсон байна. Гэхдээ Монголын Засгийн газраас тус компанийн гурван ч төслийг цуцалсан ба эдгээрт нийт 106 лицензэт талбай багтаж байжээ.
“ Kincora Соррег”-ийн хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унаад байсан юм.
Харин Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюутолгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар “Kincora Соррег"-ийн хувьцааны ханш өнгөрсөн жил 100 хувь өсч байв.
“Kincora Copper” нь Английн Виржинийн арлуудад байгуулагдсан компани юм. Тус компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа борлуулсаар даруй зургаан жил болжээ. Компанийн хувьцаа эзэмшигчид хувьцаагаа биржид бүртгүүлэх арга хэрэгслүүдийн нэг болох reverse take-over хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа олохоор ажиллаж байна.
Reverse take-over гэдэг нь хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанид хувьцаагаа зарах тухайн бүртгэлтэй компаниар дамжуулан хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгохыг хэлж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ориго партнерс” /LON:OPP/ ““Kincora Соррег”-ийн 75 хувийг эзэмшдэг бөгөөд өөрсдийн хувийг Торонтогийн хөрөнгийн биржийн Венчер биржид бүртгэлтэй “Brazilian Diamonds” компанид / BZD:TSXV/ зарахаар гэрээ байгуулжээ.
Ингэснээр “Brazilian Diamonds” компани төслийн 75 хувийг эзэмших бөгөөд нэрээ өөрчлөн ''Kincora Coppeг Limited’ болгох юм байна. Өөрөөр хэлбэл, нэрээ сольсон “Kincora Copper Limited” компани нь “Kincora Group” компанийн 75 хувийг буюу “Хүрэл үнэг” /Bronze fox/ зэс-алтны хайгуулын төслийн 75 хувийг эзэмших юм.
“Kincora copper Limited” нь хувьцааныхаа 40-45 хувийг “Ориго Партнерс”-т 12.5-15 сая канад доллараар худалдаж, үлдэх хувийг олон нийтэд санал болгох аж. “Ориго Партнерс”-ын хувьд Монголд алт, зэс, коксжих нүүрсний ордтойгоос гадна хайгуулын лицензтэй хэд хэдэн компанийн хувьцааг эзэмшдэг.
Эндээс үзэхэд, “Хүрэл үнэг” орд маань хэдийнээ гаднынхны мэдэлд очжээ. Гэхдээ нэг сонирхолтой мэдээлэл байна. Тэр юу гэвэл энэ ордын хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд манай улсын нөлөө бүхий нэгэн улстөрч ихээхэн санаа тавьж явдаг тухай мэдээлэл бас бий.
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
ЭЦЭГ ХҮҮ 2 ХУЛГАЙЧ АНГУУЧИЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.ТЭД ЯМАР ХАНАЖ ЦАДАХ БИШ.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Lalaraa chi garchigaa zuv uguuch.bnga guilgachingaar duudchih ulbiisen gechii chin
Монгол хүнд үлдсэн юм гэж байна уу. Яагаад энэ ордууд ингээд зарагдаад алга болчдог юм бэ. Яагаад өөрсдөө эзэмшиж чадахгүй байгаан бэ.
МУУЖГАЙ НОМТОЙБАЯР ЯМАР ХАНАЖ ЦАДАХ БИШ
Номоо алдсан муужгайнх гэдэг нь тодорхой биз дээ. 1,2 сая тонн зэсэнд хахаад үхчих байлгүй дээ.
Төр барьж байгаа хүмүүсээ та нар гадаадын хөрөнгө оруулалт гэдгийг сайн ялгаж салгаж ойлгомоор юм. Монголчууд бидэнд газраа ухаанд алт,зэс, нүүрсээ өөрсдөө олборлоод ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээх боломж , бас бэлээхэн туршлага байна шүү дээ . Гэтэл яагаад заавал гадаадын хөрөнгө оруулалт гээд үхэн хатан зүтгээд байгаа юм бэ? Би бодохдоо үүний цаана ганцхан хувийн сонирхол л удирдаад байгаа гэж боддог. Өөрөөр хэлбэл гадаадынхантай хуувилдаж үндсэн хуулиар олгогдсон бидний өмчийг хулгайлж байна. Жишээлбэл энэ ХҮРЭЛ ҮНЭГ, цаашилбал ОЮУТОЛГОЙ.
Газраа ухаад алт зэсээ гаргах гахээр дойлор гэдэг нэг золиг хэрэгтэй тэр нь бидэнд байхгүй болоод л бид гадныхныг царайчлаад байгаа юм да хө.
Усгүй болох гэж байж алтаар яах юм, Улсгүй болох гэж байж амиар яах юм.гэж Мөнхбаяр-газар шорооныхоо төлөө нэгэнтээ дуугарч билээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг бид зөвхөн боловсруулах үйлдвэрлэлд оруулах хэрэгтэй байгаа юм . Газраа ухуулж хойч үеийнхнээ хоосон үлдээж байх хэрэг байна уу? . Түргэн хурдацтай өндөр хөгжилд хүрсэн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг боловсруулах , гүн боловсруулах үйлдлэлд оруулахыг хэлдэг юм билээ . Манайхан болохоор " гадаадын хөрөнгө оруулалт" гэсэн гурван үгийг нь аваад цаад утга учрыг нь ойлгохыг хүсэхгүй байх шиг байгаа юм .
Tur zasag ard irgedee bodohgui baigaa ni todorhoi Ard irgedee bid eh orondoo ezen baih erh baina uu darlagdsan arduudaa uhaarch seheereech odoo yaval zohih ve
сонин юм их байна.Говь-алтай аймгийн Бугат сумын нутаг хөвчийн нуруунд нууц нүх гаргаж алт ухсаар уджээ.аймгийн цагдаагаас очиж байсан гэдэг.Ямарч ул мөргүй атлаа хэсэг хүн тэр нүх рүү орсон мэтээр алга болдог атлаа шөнөөр том машин олзоо ачаж аваад явдаг байна.үүнийг мэдүүлэе,сонирхох зүйлийн нэг дээ
yamar aimshigtai yum bolood bnaa Enen ulsin ezedni ard tumen l baimaar yum Burhan urshuug
Huulia changalj ugsun ulsyg shorond hiih boljee
Бид ямар баялагтайгаа өөрсдөө яагаад мэддэггүй вэ? Гэж үү? Хайгуул гэж аз туршсан ажлыг хийдэг юм. Энэ нь рулет гэх казиногын тоглоомтой яг ижил хожих магадлал 1 хожигдох магадлал 36. Тийм болохоор барагтай баян хүн өөрийн хөрөнгөөрөө хайгуул хийдэггүй, ихэвчлэн хөрөнгийн бирж дээр азаа үзэхээр шулуудсан хүмүүсийн мөнгөөр хийдэг жамтай. Энэ ордын өрөмдлөгийн зардлыг л тооцоод үзье л дээ. Энд бичсэнээр 72 цооногийг 1200 м гүнд өрөмджээ. Бүх цооног бүгд 1200м биш байх л даа, яахав дунджаар 900м гээд бодчихъё 900м үржих 72 цооног = 64800м үүнийг 1м өрөмдлөгийн үнэ 200$ үржүүлэхээр 12960000 $ болно. Энэ бол зөвхөн өрмийн ажлын зардал дээр нь геолого, геохими, геофизик лабораторийн ажлын зардлууд гээд үүнээс их зардлууд гарна. Ийм их мөнгөө газар бултчихаад орд олоогүй бол яанаа? Тийм компани хар мянгаараа байна. Харин энэ нөхдүүд азтай бас нэг юм чихдээд авч энэ бас болоогүй ээ ! Ордыг ажиглах техник эдийн засгийн үнэлгээ хийнэ.олборлолтын хайгуул хийнэ гэх мэт ажлууд бий. энэ ч бас гайгүй аз бас мөнгө нь байвал болно. Авилга авдаг төр,шунал нь дийлддэггүй ард түмний цаана гарч зөвшөөрөл авна гэдэг л хамгийн хүнд хамгийн хэцүү даваа
Яг үнэнийг хэлсэн байна. Бид мөнгөгүй болохоор хайгуул хийх нь байтугай тэтгэрээ өгч чадахгүй байна. Хайгуул гэдэг бол мөнгөтэй хүмүүсийн тоглоом. Харин хожих магадлал нь 300-д гэдэг юм.
мөнгөтэй болсон үед хойч үе хэрэглэ, гэх уужуу ухаан алга уу. Аваад үхэх юм шиг шунах юм, арчаагүй гэдэг нь.
Алаагүй баавгайн арьсаар дах оөно оо гэж, Хүрэл Үнэгт д ашиглацхихмаар юм даанч байхгүй л дээ. Кинкора л хэдэн нгадны нөхдилг хуурч баигаа биз, хэдэн Т нь МНд үлдэх бх даа
ТАМХИНЫ ХУУЛЬ ГАРГАСАНД НЬ ЭРДЭНЭЧИМЭГТ ТАЛАРХАЖ ЯВДАГ. ЗАМБАРААГҮЙ ТАМХИДАЛТ МАШ САЙХАН ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛЖ БАЙСАН ЮМСАН. ЮУГАА ЯАЖ ХЭРЭГЛЭХ НЬ ӨӨРИЙНХ НЬ ЭРХ. ХУВИЙН НУУЦЫГ НЬ ЗАДЛАСАН НЬ МАНГАР НОВШИЙН БОЛСОН. МАН-ГАРУУД ЛУЙВАРДАЖ ЯЛСНААС ХОЙШ ХОГИЙН ӨМХИЙ ТАМХИ Ч БҮР ЗАДГАЙРЧ ГҮЙЦЛЭЭ Л ДЭЭ. МАН ДАНДАА ГАЙ Л БОЛЖ БАЙДАГ. . . . . . . . . . . . . . . . АЛУУРЧИН, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧ МАН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЛЭЭ ГЭЖ ИЧИХГҮЙ ШААГААД БАЙДАГ ТЭГСЭН ӨДӨР БҮР ЮМНЫ ҮНЭ СУГА ӨСӨӨД АВДАГ ХЭД МААНЬ Ч ХҮРЭХЭЭ БАЙХ НЬ. ӨӨРСДӨӨ АВИЛГААР БАЯЖИЖ БАЙГААГАА ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЖ БАЙНА ГЭЖ ИТГЭДЭГ БАЙХ АА МУУ НОВШНУУД ЧИНЬ! АЛБАН ТУШААЛЫН ХЭРҮҮЛ ХИЙЖ МАН-ГАРТАХААС ӨӨР ИД ШИДГҮЙ МАН СӨНӨТҮГЭЙ!
1 bol bugdeeree bosoj temtsii 1bol xamag ulsin mani baylagiig tsulmuj bgaa novshnuudiig xaraad suusan chigeeree duusii uur garts bxgui!