sonin.mn
Мөнгө хэвлэхээс дутахааргүй ашиг орлоготой архи тамхины лацнаас эхлээд хэдэн тэрбумаар хэмжигдэх сонгуулийн бүх хэвлэлийг Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” хэмээх хувийн компани дангаараа гүйцэтгэдэг болсоор удлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар гэхэд л саналын хуудасны бар кодыг алдаатай хэвлэж, Монгол улсын эсрэг ноцтой хэрэг өдүүлсэн хэдий ч Тагнуулын Ерөнхий Газрынхан энэ хэргийг шалгаж буй эсэх нь одоо болтол тодорхойгүй байгаа.
 
Тэгвэл Гадаад Харилцааны Дэд сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” компани одоо харин сурах бичгийн бүх тендэрт дахин монопол тогтоож эхэллээ!.  БСШУСЯ-ны газрын дарга Н.Болд, Д.Эрдэнэчимэг нар ичиж зовох юмгүй энэ компанийн биет төлөөлөгч маягаар ажилласаар байгааг анхаарч харах нүдтэй хүн, төр засаг ч алга.   
 
Жич:  БСШУЯСЯамны Соёлын газрын даргаар ирсэн Н.Болдын үндсэн шахуу ажил нь “Мөнхийн үсэг” компанийг ажлаар хангахад хамаг анхаарлаа тавих явдал бөгөөд урлаг соёлын ажил аль эрт орхигдсон бол мөн яамны Бага дунд боловсролын газрын дарга, Д.Эрдэнэчимэг олон жилийн өмнөөс “Мөнхийн үсэг”- компанид сурах бичгийн монопол эрх олгох асуудлыг хариуцаж ирсэн юм.