sonin.mn
Нэг гайтай шүдэнзний толгой Монголын эх орныг шатаахыг монголчууд бид эмгэнэн харлаа. Харлаа гэж дээ, харсаар эмгэнэсээр байгаад дуусгав. 3,4 сар тэмцсэн онцгой байдлын баатрууд сөхөрч ядрав, туйлдав. Биднийг шалгавал ерөөсөө дуусах юм байна.Төсвийн мөнгө байдаг бол онцгойд бүхнээ шидмээр байна.Аргаа бараад чадлаа шавхаж дуусан Онцгойхыгоо дэмжиж, мөн ч олон санаачилга гарлаа. Энэ бүхэнд бүхнэ эориулсан компани байгууллагад баяр хүргэх ёстой.
Шатаж байгаа хөглөгөр ой мод, талын түймэрт нүд нь сохорчихсон, бүх бие нь нүүрс болсон хэрнээ унахгүй дөрвөн хөл дээрээ зогссоор байгаа морийг хараад ямар аймшигтай гээ. Би ойн болон талын түймрийг унтраалцаж явлаа. Дорнодод хилийн цэрэгт байхдаа дэслэгч Батсүхийн хамтаар 3О гаруй цэргийг удирдан хятадын хилийг даваад талын түймрийг дарж явав. Хил зөрчсөн хэрэг. Далаад онд хятадууд өөдөөс буудахад ямарч гомдол яриа байхгүй байв. Өмнөөс асар хүчтэй прожетор тусгаад бууныхаа овоо харааг чиглүүлж байв. "Манайхаас асар их төлбөр шаарддаг учраас буудсан ч хамаагүй хил даваад ч унтраа гэсэн дээд газраас тушаалтай байв.
 
Дараа нь ойн түймэр...Тэр үеийн арслантай гүүрийн хавь олон олон оюутны дотуур байр, одооны хэллэгээр оюутны хотхон байв. Нэг өдөр хоёр офицер оюнтны байраар орж, бүх эрэгтэйчүүд гарцгаа, дор хонгилд жагсацгаа гэв. "Цаана чинь эх орон шатаж байна, хувцасаа солих ч цаг байрхгүй" гээд шууд дайчлав. Ингээд бас л өнөөдрийнх шиг Батсүмбэрийн ойд гарсан ойн түймрийг унтаарахаар шууд дайчлагдав. Батсүмбэрийнхэн одоо нэг бодмоор юм даа, хэдий болтол газар нутгаа түймэрдэж явах юм бэ? гэж асуумаар байна. Би төгсөх ангийн оюутан, улсын шалгалттай гэхэд "Тэр хамаагүй, дараа нь тодорхойлолт биднээс аваарай" гэж байна. Би ч бас нөгөөдөр шалгалттай байсан.
Газар газраас олон оюутан дайчлагджээ. Балбаж гарав. Нүүр царай авах юм алга, пад хар юм. Ганц нүд л гялтайгнаж байв. Өгсөн зөвлөгөө нь шатсан мод гэнэт дээрээс унадаг. Ойн хөвд дотуураа шатдаг тул гэнэт цөмрөх аюултай гэж байв. Түймэр цурам хоёр нийлэхээрээ гэнэт гал буудлага шиг оргидог юм билээ. "Эх орон шатаж байхад та нарт унтах нойр, идэх хоол юу ч биш. Түймэртэй тэмцэх явдал бол энх цагийн дайнтай чацуу" гэж тэр үеийн МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Батаа гэдэг хүн том дуугаар үүрэгдэв. Хаанахын юм нэг оюутан "Бид өлсөж үхлээ" гэж хашгирав. "Тэр хэн бэ? Одоо наашаа гар. Сургуулиас нь хөөлгөнө, дагавар бичигтэй явуулна " гэж Батаа дарга зандрав. Хэн ч хариу өгсөнгүй. Бидний хулхи дорхноо буув. Нисдэг тэргээр талх, хүнс шиднэ гэлээ. Оюутан бүр дээшээ харавч, нисдэг тэрэг үзэглсэнгүй.
 
Хэд хоногийн дараа бидний хэдэн оюутан жалганд ороод нам унтчихжээ. Бидний дээгүүр ер бусын чимээ гарч арьс махыг тасдах шахан өмлөн цөмлөн юу гээчийн амьтад юм мэдэхгүй гишгэлэн гарав. Миний хөлийн булчинг умраад хаячихжээ. Уллан нялга... Бид шуугилдан харвал бөөн гахайн сүрэг, торойнууд байв. Зэрлэг гахайнууд түймрээс ум хумгүй зугатаж яваа нь тэр аж. Юун азаар хацар нүүрэн дээгүүр хараагүй юм . Энэ сорив надад одоо ч байдаг. Миний тэр сорив яахав, эх орондоо гүн шарх сорив үлдээсэн түймэр тавигч нарыг СӨНӨТҮГЭЙ гэж чанга дуугаар хэлье. Татсан тамхиныхаа ишин дээр мулз гишгэдэггүй хэнэггүй, тэнэг тэр монгол миний монголынх биш.
 
Хэд хоног ойн түймрийг унтраагаад пад хар царайтай амьтан ирэхэд ангийн дарга "Чи яагаад алга болов" гэж уурсаж, ердөө юу ч уншаагүй орсон шалгалтад арайтай л унаагүй, хуучны энерциэр гарсан билээ. Нөгөө шалгалт шүүлгийн тухайд ярина гэсэн офицерийн үг ч шал худал байв.
Харин өнөөдөр миний үеийнх шиг хүчээр бараг "баривчилагдах" шахам биш, өөрсдөө гал халуун санаачилга гарган, эх орноо гэсэн чин сэтгэлээрээ нэгдсэн сайн дурын гал халуун эх оронч залуучууддаа монголчууд бид бахархаж, чин сэтгэлээсээ баяр хүргэх ёстой. "Ийм залуустай байхад тэр коммунизмыг амархан байгуулнаа" гэдэг шиг ийм л залуусаа дээш дээш нь зоригтой гаргаж ирэх цаг болжээ. Минйи үеийнхэн одоо залуучууддаа 3 жилийн дараа зайгаа тавьж өгөцгөөе дээ, яршиг...Ардчиллын буянгаар, түүгээр түрүү барьж, аль ч намын та нар бишгүйдээ төр засагтай зууралдлаа шүү дээ. Их ч таргаллаа. Армийг "1ООО жил тэжээж нэг жл хэрэглэдэг" Цорын ганц мод шатсан ч аймшиг. Нэг минут ч алдаж болохгүй шүү дээ.Онцгой байдлын комисс шууд шийдвэр гарган, цэрэг дайчдыг маш түргэн оруулаад л дор нь дарж авах ёстой биш үү? Гамшигийг гайхамшигт удирдагч, ялагч монгол угсаасаатан гэж болох Монголын Шойгу байна уу? Одоо тэр хамгийн хүчирхэг гүрний Батлан хамгаалах яамыг удирдсан баатар болжээ.
 
Хууль ярьдаггүй юм гэж бий шүү. Хүний эрх гэж ярьдаггүй юм ч бий. 3О, 4О хэмийн халуунтай ужид гантай зуны бороонд найдна гэдэг "бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэдэг шиг юм. Ядаж хэнэггүй монголоо асаасан тамхиа унтраах ухаан, халамцуу монголчуудыг асаасан галаа унтраах сэтгэлгээ суулгамаарсан. Болоогүй ээ, дорнодын тал энэ намаржингаа шатна даа. Түймэр тавьчигдыг, эх орноо шатаагчдыг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөөх биш, хэний хэн болохыг илчлэн жигшүүлж, гэмт хэрэгтэнд тооцох хэрэгтэй биш шүү. туул голд машин тэргээ угаагчдын жолоочийн эрхийг 3-5 жилээр цуцлах хэрэгтэй. Хотыг амилуулагч "Туул голын хууль" хэрэгтэй гэж хэдэн жилийн өмнө бичиж л байлаа. Сингапурын удирдагч Ли Куяан шиг бүхнийг зөвөөр гартаа эзэгнэгч баймаар байна. Бүдүүлэг ахуйтай соёлтой аргаар тэмцэхгүй ээ. Тэгэж байж 1ОО хан загасчины тосгонтой хамгийн бүдээлэг ядуу дорой Сингапур өнөөдөр дэлхийд гайхуулж байна шүү дээ.
 
До.Цэнджав