sonin.mn
Манай оронд 20 гаруй төрлийн могой байдгаас 3-4-ийг нь хортой гэж үздэг. Хамгийн хортойд ордог бамбай хоншоорт могой нийслэлийн ногоон бүсэд үүрлэж, түгээмэл үзэгдэх болсон байна. Ногоон бүс төдийгүй хотын барилгажсан хэсэгт ч орж ирж болзошгүй байгаа аж. Тиймээс могойд хатгуулахаас сэргийлэх, хатгуулсан тохиолдолд анхан шатны ямар тусламж үзүүлэх талаар мэдлэгтэй байх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлжээ. Хэдийгээр бамбай хоншоортод хазуулсан хүн байхгүй ч өнгөрсөн онд 5-6 удаа үзэгдсэн гэж бүртгэсэн аж. Бамбай хоншоортыг цочоовол хороо ялгаруулж хазах, ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг байна.
 
М.Мөрөн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин