Түймрийг унтраахаар Онцгой байдлын албаны 374 алба хаагч ажиллаж байна

Нийтэлсэн: 2017-07-15 14:46:24

Улсын хэмжээнд 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3 түймэр, Мандал суманд 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 5 түймэр, Булган аймагт 2 түймэр,  нийт 15 түймэр гарснаас 12 түймэр асч, 3 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ний өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болсон.
 
Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байна.
 
Харин Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна.
 
Нийтдээ дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгслтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хотын пизданууд олон хоног амрахаар хээр тал уул ус байгаль дэлхийг баас шээс нойлын цаасаар дуургээд согтуу толгойнууд нутаг орон туймэрдээд ёстой нэг гайтай хулгайчууд юмаа.

    Зочин, 2017-07-15 16:38:42, 27.123.212.131Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Gadaafiin horlon suitgegch nar Mongolchuudiig nair naadam hiij baih hoiguur tsag agaariig dalimduulan horlon suitgel hiigeed baigaa yum bish uu.Zamd bichig barimtiin shalgaltiig changatgaj gadaadiin juulchin nertei horlogchid pid tuimer taviad baigaa bol olj ileruulhiig anhastuulya!!!

    Зочин, 2017-07-15 19:28:45, 91.231.169.123Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Гадаадынханд хамаа байхгүй ээ. Харин манай архичин, хулгайч, худалч, залхуу удамтай, найрлаж цэнгэх дуртай, удам судар нь муудсан мулгуу баагийнууд хөдөө хээр гарч гал түймэр тавьж, хог новш хаяж, боодог, хорхог гэсэн хүн идэхийн аргагүй хоолоо хэмжээ дамжаагаа мэдэхгүй идэж, өмхий ялгадас болгон байгаль дэлхийгээ бузарлаж байгаа юм. Ийм шавхруунуудаа дээдсүүд их өмөөрч, олон хоног амрааж, хүнд хэрэг хийвэл өршөөдөг болоод олон жил болж байна. Уруудах, доройтох л юмыг сайн хийж байна.

    Зочин, 2017-07-16 14:30:28, 202.179.27.161Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: