ТОСК-аас буруу гараар гарсан орон сууц хэний бизнес байв..?

Нийтэлсэн: 2017-07-06 14:12:05

Саяхандаа, үнэ хямд, сонголттой гэх үүднээс “Буянт-Ухаа-1” хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн урт дараалал үүсч, дараалалд багтаагүй нэг нь амиа хорлохдоо тулж байв даа. Гэтэл хэдхэн сарын дараа өнөөх амиа тавин зүтгээд байсан оронсууцыг маш хямд үнээр зарна гэсэн нууц зар ченжийн халаасанд хэдээрээ явж байх нь тэр. Төрийн дунд, бага албан тушаалтнуудын зүгээс гарсан байж болзошгүй энэ зарын дагуу маш хямд оронсууцанд орчихсон нөхөд ч байж л байна. Тухайн үед Төрийн данстай энэ хорооллоос нэг сэргэлэн нөхөр хэдэн орон сууц зувчуулчихаж дээ гэж санаад өнгөрч билээ. Гэтэл өнгөрөгч хавар ТОСК-ийн захирлыг баривчлаад яллахдаа тулсан сургаар өнөөх хямд үнэтэй оронсууцны зар санаанд буув. Чухам юуны учир Төрийн мэдлийн орон сууц ийнхүү захын нэг ченжийн халаасанд орох болов гэдгийг доор сийрүүлъе. 
 
Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг босгон хэл ам дагуулж байсан нь саяхан. Төслийг хэрэгжүүлэгч нь Н.Алтанхуягийн Засгийн газар, гүйцэтгэгчээр “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ажилласан ч хэрэглэгчдийн зүгээс бухимдал үүсгэх нь цөөнгүй байсан. Энэ ч дүүрсэн хэрэг, хамгийн гол нь тус хорооллын оронсууцыг зорилтот бүлэгт олгож байгаа нэрийн дор олон тооны орон сууц зувчуулсан байдлыг хянан үзээд хууль тогтоомж зөрчсөн болохыг илрүүлжээ. Ямартай ч ТОСК-ийн захирал асан А.Гантулгыг шалгаад гэм буруутайг нь тогтоогоод байна. Баримт дурдвал, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулгын 2016 оны А/49, А/70 дугаартай тушаалын дагуу 32 айлын 1,480,3 метр квадрат талбайтай 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, үйл ажиллагааны зардлаар бүртгэжээ. Энэ бол тухайн үед засгийн эрх барьж байсан намын хууль журам мөрддөггүй, хувийн эрх ашгийг дээгүүрт тавьж байсны нэгээхэн илрэл. Уг нь энэ орон сууц бол нийгмийн тодорхой зорилтот бүлэгт олгох, тэднийг орон сууцжуулах хүрээнд баригдсан. Гэтэл нийслэлийн эрх мэдэлтнүүд чухам ямар замаар 32 айлын орон сууцыг Нийслэлийн орон сууцны фонд нэрээр авчихсан хэрэг вэ. Яг үнэндээ ТОСК-ийн нэрээр борлуулагдаж буй орон сууцыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалсан мөнгөөр барьсан юм. Тодруулж хэлбэл ТОСК өр тавьж барилга бариулсан гэсэн үг. Энэ ч үүднээс барьсан орон сууцаа борлуулж  үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөх ёстой юм. Үндэсний аудитын газрын тайлан мэдээнд үүнээс гадна санхүүгийн хэд хэдэн зөрчил илэрчээ. 2015 онд 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ТОСК, 2016 онд 20 орчим албан тушаалтандаа орон сууцны дэмжлэг хэмээн 242 сая төгрөгийг хуваарлисан байх юм. Хамгийн хачирхалтай нь орон сууцны дэмжлэг авсан ажилчдын дийлэнхи хувь нь ажлаасаа гарчээ. Үр ашиггүй зардал гэж үүнийг л хэлэх байх. Төсвийн мөнгө "Ёо" хэмээн дуугарахгүй нь сайхан гэж нэгэн цагт Нийтлэлч Баабар бичиж байсан. Тэгвэл үүнийг батлах мэт Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Л.Оюунжаргал хадагтай хүүгийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулжээ. АНУ-д суралцаж буй дэд захирлынхаа хүүгийн төлбөрт 65 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн Төрийн орон сууцны корпораци өнөөдөр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч данс нь "улайжээ". 
 
Энд ганцхан А.Гантулгын тухай ярих ч хэрэг биш. Тухайн үеийн Засгийн газрын эрх мэдэлтнүүд, нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нар ч холбоотой гэхээр сүлжээ үүссэн нь тодорхой харагдана. Түүнээс биш хэн нэгний ил далд тушаалгүйгээр ТОСК-ийн захирал дур мэдэн олон тооны орон сууц хууль зөрчсөн хүмүүст олгохгүй шүү дээ. А.Гантулгын хувьд Л.Оюунжаргалд хүүхдийн сургалтын төлбөрт 65,0 сая төгрөгийг үйл ажиллагааны зардлаар гаргуулж авсан нь 100 хувь өөрөө буруутай. Зөвхөн энэ үйлдэлдээ тэр ял авах ёстой. Харин орон сууцны хувьд бол авсан өгсөн аль аль нь  шийтгүүлэх ёстой. Э.Бат-Үүл сонгуулийн санал хураахаас тавхан хоногийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 24-ний өдөр нэгэн захирамж гаргасан байдаг юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ТОСК хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээг үндэслэн “Буянт-Ухаа-2” хороололд нэр бүхий ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын гачигдалтай байдлыг харгалзан орон сууц олгох тухай захирамж юм. Үнэхээр энэ гэрээнд дурьдсан зорилтот бүлгийнхэн энэ байранд орсон уу ?Орсон бол үнэ төлбөргүй нийслэлд шилжиж ирсэн байр үнэ төлбөргүйгээр эзэддээ хүрэх учиртай. Магадгүй 1.9 тэрбум төгрөг сонгуулийн зардлын нэгээхэн хэсэг болсон уу гэдгийг ч сэтгүүлч би хардах эрхтэй. Нийслэлийн орон сууцны фондоор дамжуулсан олон тооны орон сууц ченжийн гарт очсон болохыг ч үгүйсгэх аргагүй юм.
 
Гэхдээ “биш ээ бүр цаад эзнийг нь” гэдэг шиг А.Гантулгын цаана ямар хүмүүс байв гэдгийг ч шүүх хяналтынхан тогтоох биз ээ.  
 
Ардчилагчид бол ийм л замаар төр барьж, ийм л замаар зувчуулдаг гэдгийг хоёрхон удаагийн Төрийн эрх барьсан үйлдэл нотлон харуулна. 1996-2000 онд төрийн эрх барихдаа хувьчлал нэрийн дор улсын аль үнэ цэнэтэй үйлдвэр объектыг зүгээр шахам авчихсан. Өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын “Залуучууд” зочид буудлаас эхлээд Х.Баттулгын “Мах-Импекс”, “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”  гэх мэт олон үйлдвэр байгууламж, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн “АПУ” гээд дурдаад барахгүй. Төрийн нэрээр хөлжиж өрөөр наадсан Эрхэмүүд өнөөдөр юунд  Матрын нулимс унагана вэ. 
 
Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин
 
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. bdnii mdexgv xden c ym bgaagaa bol gxees aij bna ene zowxon snguuliin xolbogdolt garc irsen naad zaxiin asuudal iim xvmvvs yaaj itgex bolj bnaa

    batsvh tuya, 2017-07-06 15:40:31, 124.158.90.46Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. БАТҮҮЛ КАЗИНО БАТТУЛГА ХОЁР ХҮҮХДҮҮДДЭЭ БААХАН БАЙР ӨГЧ ЗАРУУЛСАН ГЭДЭГ.

    Зочин, 2017-07-06 16:15:59, 182.160.32.212Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. 2015 онд Төв аймгийн Баянчандмань сумын МАН-ын дэд дарга, сумын орлогч дарга Б.Ханбаатар хохирогч Б-г олон цаг ухаан алдтал нь зодоод хүчиндэж бэлэг эрхтэн анус руу нь машины манивал хийж манивалдсан хэрэг гарч байсан.Энэ бол Номтойбаярын найз Мунзуй Нямдоржийн баталж ярьснаар МАН-ынхан Хятадын коммунист намын бэлэглэж тараасан хятад чалхны эм бас хөдөөнөөс захиж авчруулдаг бугын зуулт хэтрүүлж хэрэглэж заншсантай холбоотой.МАН-ынхныг хөгшин зөнөг боов нь босохоо байсан зөнөг өвгөн Баяраас нь эхлүүлээд хэрэггүй болсон засаа төмсгийг нь суга татаж золбин нохдод хаяж өгөх хэрэгтэй

    Зочин, 2017-07-06 16:30:47, 202.9.42.166Хариу бичих

  6. тэдгээр залуус ардчилсан намын хүмүүс байсан шүү дээ. юмыг ингэж ор үндэсгүй гүтгэж болдог юм уу!

    Зочин, 2017-07-07 02:00:44, 150.129.143.95

    Таны нэр:

    Тайлбар:

  7. ТОСК-ийн хуучин нэр буюу Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхланг бас шалгах хэрэгтэй. Барилгын компаниудтай хуйвалдаж олон зуун төрийн алба хаагчдад тэднйи чанаргүй байруудыг шахсан.Худлаа гэвэл Шархадны тэнд байдаг Да Хүрээ хотхоныг үз.

    ТОСК-ийн өмнөх захирал Ж.Алдаржавхланг бас шалгах , 2017-07-06 18:45:14, 203.91.115.38Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ТОСК-ийн хуучин нэр буюу Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхланг бас шалгах хэрэгтэй. Барилгын компаниудтай хуйвалдаж олон зуун төрийн алба хаагчдад тэднйи чанаргүй байруудыг шахсан.Худлаа гэвэл Шархадны тэнд байдаг Да Хүрээ хотхоныг үз.

    Зочин, 2017-07-06 18:45:31, 203.91.115.38Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ТОСК-ийн хуучин нэр буюу Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал Ж.Алдаржавхланг бас шалгах хэрэгтэй. Барилгын компаниудтай хуйвалдаж олон зуун төрийн алба хаагчдад тэднйи чанаргүй байруудыг шахсан.Худлаа гэвэл Шархадны тэнд байдаг Да Хүрээ хотхоныг үз.

    Зочин, 2017-07-06 18:45:36, 203.91.115.38Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. AH oron suutsnii tuslamj geed duureg deer ajiltanuudaa ih mungu beleglesen bondiin mungu

    Зочин, 2017-07-06 18:47:48, 212.74.201.132Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Oligtoi sudlaagyi zygeer l tolgoidoo orson haraar l setgyylchid busadiig gytgedeg boljee Iim hov jiv unshij suuh hairan tsag min

    Зочин, 2017-07-07 13:03:42, 108.41.62.79Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Гантулга гэж тувт оориигоо хэвлэл мэдээллээр рекламдсан мудак байсан,иим рекламчдын ард заавал нэг бузар уйлдлууд нуугдаж байдаг.Хуулиинхан маш сайн шалгаж луйварчдад хариуг хатуухан барьж байх хэрэгтэй

    Мгл, 2017-07-08 11:43:43, 150.129.142.110Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. энэ гантулга тарвагыг тэр оюунжаргал мэгжтэй нь хорьж шалга.

    Зочин, 2017-07-10 09:32:47, 182.160.34.114Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Бат-үүл азаргалж утсаар заналхийлж мессэж бичиж байж Гантулгыг намын нэрээр далайлган сүрдүүлж шахан шаардаж байж Хүүгийнхээ компанируу бүгдийг шилжүүлж байсныг АТГ-ынхан ааль эрт тагнаж чагнаж мэдчихээд энэ бүгдийн учрыг олж байгаа гэсэн.

    Зочин, 2017-11-07 11:49:11, 66.181.189.227Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: