Хувьдаа хаустай ТОСК-ийн захирлууд орон сууцны дэмжлэг авч байжээ

Нийтэлсэн: 2017-07-05 13:45:26

Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ-
 
Монгол Улсын Ерөнхий сайдын шууд удирдлага дор 201З оны долдугаар сард Төрийн орон сууцны корпорацийг байгуулсан юм. Монгол Улсын хүн амыг хямд, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах бие даасан аж ахуйн ахуйн тооцоотой  үйлдвэрийн газар мөн хэмээн тус компанийн журманд заажээ. Харин тус компанид хийсэн аудитын шалгалтын дүн энэ компанийг эрхэм зорилгоосоо гажсан үйл ажиллагаа явуулж байсныг харууллаа.
 
ТОСК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай 100 сая доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн учраас борлуулалтынхаа орлогоор уг үнэт цаасны зээл болон хүүгийн төлбөрийг төлөх ёстой байв. Гэвч төрийн өмчит тус корпораци нь иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах бус намын сонгуулийн санхүүжилт босгох гол хэрэгсэл болгосныг аудитын байгууллагын тайлангаас харж болно. Тодруулбал, өрийн орон сууцны корпораци төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын тушаалаар Буянт ухаа 1, 2 хорооллоос нийтдээ 32 айлын 1480 метр квадрат бүхий 1.9 тэрбум төгрөгийн  орон сууцыг нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, уг 1.9 тэрбум төгрөгөө үйл ажиллагааны үндсэн зардалд тусгах замаар зувчуулжээ.  
 
Төрийн орон сууцны корпораци 2015 оны орлогын дэлгэрэнгүй тайландаа 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тухайгаа тайлагнасан байдаг. Алдагдалтай ажиллаж байсан тус корпорацийн удирдлагууд ажлаа өгөхийн өмнөхөн өөрсдийгөө 242 сая төгрөгөөр шагнаад буужээ. Хувьдаа хаустай захирлуудад орон байрны дэмжлэг нэрээр гарсан энэ мөнгө татвар төлөгчдийн  халааснаас гарсан нь даанч харамсмаар.  
 
Түүнчлэн данс нь улайсч ажилчдадаа тавих цалингүй болсон Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга  дэд захирал н.Оюунжаргалын хүүгийн сургалтын төлбөрт 65 сая төгрөгийг гаргуулж үйл ажиллагааныхаа зардлаар бүртгэсэн баримт ч байна. Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж сургалтад явуулах нь зүйн хэрэг. Гэхдээ ар гэрийнхэн, үр хүүхдийн төлбөрийг нь даах хэмжээний тансаглал улсын төсөвт, эдийн засагт хараахан зохихгүй байна. Энэ мэтчилэн санхүүгийн шалгалтаар батлагдсан зөрчлүүд аудитын шалгалтаар илэрсэн учраас үүний мөрөөр хуулийн байгууллага шалтгалтыг үргэлжлүүлж байгаа юм.  
 
Х.Тэргэл
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. оюунжаргал нь шуудан банкны эзэн байсан зоригтын дүү. бас банкиндаа захирал байсан авгай. ойгүй баян АН-ы хулгайч нар байж бас орон сууц сургалтын дэмжлэг аваад ёстой нүгэл нь нүдээрээ цувсан шуналтай шуламнууд юмаа.

    Зочин, 2017-07-05 18:16:23, 182.160.36.164Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. хувьдаа хаустай цэргийн генералууд бас орон сууцны дэмжлэг авсан шүү.тухайлбал Бямбажаьв тэтгэвэрт гарахдаа 50 саяыг авсан.сүүлийн үед баригдсан байр болгоноос авсан.худлаа гэвэл нэрлэж болно.Одоо Сайханбаяр гэж шийрийг хатааж яваа нэг генерал бий.

    Зочин, 2017-07-05 19:17:23, 203.91.115.36Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Oron.suutsnii.demjleg.avay

    pvvjee, 2017-07-06 00:40:53, 27.123.214.118Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Hun ajil hiigeed zeel avaad amidralaa uud n tatval man-ii doldoo nart buruutdag aan.uursduu huruuguu tolgoigoo hudulguud amidarch chadahgui bol hohi n.TOSKIINHON MASH SAIN AJILLASAN.ALDAA GARGASAN CH GESEN MASHAJIILASAN GEJ JIRIIN BI UZDEG.MAN-Han ataarhaad bgaa muu.kkk.yu ch amhuulj chadahgui hudlaa ataachid man-han

    Зочин, 2017-07-06 01:30:48, 109.45.0.235Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Uls oron damfuurlaa huuli juram togtoosoi tenger mini

    Зочин, 2017-07-07 11:36:09, 202.9.43.186Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: