sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд санал өгөх сонгогчдын бүртгэлтэй холбоотой хэд хэдэн асуудал гарчээ. 
 
Тодруулбал айлын хаяг дээр үл таних сонгогчийн нэрс нэмэгдэх, нас барсан хүний нэр дээр сонгогчийн үнэмлэх ирэх гэх мэт зөрчил гарсан тухай иргэдээс гомдол иржээ. Сонгогчийн үнэмлэх тараахаас өмнө Сонгогчийн нэрсийн жагсаалтыг нягтлан шалгаж, давхардал зөрчлийг арилгах учиртай ч бүртгэлийн ажлыг хангалтгүй хийсэн гэж үзэх иргэд олон байна.
Харин энэ талаар өнөөдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийх болжээ. Мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар тайлбар өгөх юм байна. 
 
 
Н.Туяа
Эх сурвалж:Монцамэ агентлаг