sonin.mn
Сонгууль болоход дөрвөн хоног үлдээд байна.
 
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс иргэдийг сонгуулийн үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүллээ. Учир нь хууль бус жагсаал, цуглаанд оролцсон тохиолдолд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль-”ийн 15 дугаар зүйлд заасны дагуу 10 000-250 000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах, Эрүүгийн болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
 
Б.Эрмүүн