sonin.mn
Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Г.Доржзодовтой холбоотой асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа. Миний бие 2017 оны зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлээд би Г.Доржзодовыг өмгөөлөхөөр гэрээ хийсэн. Гэрээ хийснийхээ дараа бид ТЕГ-д очсон. Тэгэхдээ энэ MP3 гэдэг тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн юм.
 
 
Айлын хүүхдүүдийн хармаанд хүртэл явж байдаг, хэвлэлийнхэн байнга хэрэглэдэг ийм энгийн хэрэглээний зүйлийг  тагнуулын тусгай хэрэгсэл гэж үзсэн. 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын дарга, НИТХ-ын дарга, “Шинэ Монгол Хаад” группийн захирал нарын хоорондоо ярьсан яриа байдаг.
Энэ яриа нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан Төрийн эрхийг хуулиар авахыг хориглосон зүйл заалтыг зөрчсөн яриа байсан.  Энэ бол Монголын бүх ард түмнийг хохироосон гэмт хэрэг юм. Яагаад гэмт хэрэг вэ гэхээр энэ яриа дэлгэгдсэнээс хойш нэг жил өнгөрч байхад хууль хяналтын байгууллага М.Энхболдыг шалгаагүй. Үүнийг үнэн эсэхийг тогтоогоогүй учраас өнөөдрийг хүртэл гэмт хэрэг байх магадлал өндөртэй. 60 тэрбумын бичлэгээс үзэхэд, М.Энхболд үүн дээр захиалагч байх магадлалтай” гэж тодотгов.
 
Мөн тэрээр “Хуулийн улсууд манай үйлчлүүлэгчийг гүжирдсэн. Хүэлт гаргасан хүн нь аав чинь байна гэсэн. Манай үйлчлүүлэгч аав руугаа ярихад хүсэлт гаргаагүй байсан. Ингээд ямар ч баримтгүйгээр тэр хүнийг баривчлахаар очсон манай ЦЕГ өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Түүнийг хамгаалах гэж очсон гэж худлаа ярьж байгаа. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ үгүй болсон байна. Г.Доржзодовыг саатуулахаар очихдоо ямар ч албан бичиггүй очсон. Тэнд тагнуулынхан хүртэл ирсэн байсан юм.
 
Үүнээс хойш МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан бас мэдэгдэл хийсэн байгаа. Хэрэв Г.Доржзодовыг ЦЕГ хамгаалах байсан бол зургаадугаар сарын 14-нд мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй. 15-ны үүрээр эрх чөлөөнд нь халдаж, баривчлах гэж оччихоод үдээс хойш нь цагдаагаас надад бичиг өгсөн. Тийм учраас үнэхээр хууль бус үйл ажиллагаа болсон. Г.Доржзодов өөрийгөө хамгаалах гэж MP3-аар бичлэг хийсэн. Г.Доржзодовт Эрүүгийн хуулийн 133-аар хэрэг үүсгэх үндэслэл байхгүй. Хүн байвал хэрэг олддог гэдэг коммунист зарчмаар явж байна. Бид Ардчилсан нийгэмд амьдраагүй, эргээд коммунист нийгэм рүүгээ явж байна" гэсэн юм.
 
Г.ИТГЭЛ