sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд объектын 327 удаагийн гал түймэр, ой хээрийн түймэр 3 удаа гарчээ.
Энэ сарын тавны өдөр дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын Залаатын аманд гарсан түймэрт нийт 8,5 га газар шатсан юм. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж уг түймэр гарсан болохыг албаны хүмүүс тогтоогоод байна. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.
Иймд иргэд амралт, аялал зугаалгаар явахдаа болон ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.
 
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг