sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Банк, санхүүгийн байгууллагуудаас иргэдэд санал болгож буй зээл, зээлийн эрхтэй картуудын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой дээрх үйлчилгээг авахад  банкны хуулга, нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдэх тохиолдол ихээр гарч байгааг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүллээ. 
 
Тиймээс зээл, зээлийн эрхтэй кредит карт авахад тусална, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэсэн хувь хүн, бүлэг хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Цагдаагийн Ерөнхий газраас иргэдийг сэрэмж, болгоомжтой байж, холбогдох байгууллагад мэдээлэхийг анхааруулав.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг