Одоогоос хоёр жилийн өмнө Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан бондуудын зарцуулалт, эргэн төлөлт, санхүүжүүлсэн хөтөлбөр, төслийн сонголт хуульд нийцсэн эсэхийг судлах ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулсан нь дуулиан дэгдээж байлаа.
Эдийн засаг, Төсвийн гэсэн мэргэжлийн хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн гишүүд ирц бүрдүүлэхгүйн тулд картаа сугалж, энэ асуудлыг олон нийтэд ил болгохыг эсэргүүцэж байсан. Ажлын хэсэг дүгнэлтээ ил тод болгосноор "Чингис" бондын хөрөнгийг санасан зоргоороо салхинд хийсгэж, гарын салаагаар хэрхэн урсгасныг нийтээрээ мэддэг болсон. Энэхүү ажлын хэсэг дүгнэлтээ гаргахаас өмнө "Чингис", "Самурай" бонд, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Үндэсний аудитын газраас 2014, 2015 онд хоёр удаа аудит хийж, Сангийн яамнаас ажлын хэсэг гаргаж, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Гэвч эрх баригч АН эдгээр эрх бүхий байгууллагын хууль ёсны дүгнэлт, зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй, бултаж зугтсаар байсан. Харин оны өмнө Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкинд дахин шалгалт хийж, шалгалтын дүнгээ байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнээр тэд бултах газаргүй болсон юм. Хөгжлийн банкны санхүүжилтийн гол эх үүсвэр нь 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд. Гэтэл уг шалгалтаар Хөгжлийн банкинд "Чингис" бондын талтай тэнцэх хэмжээний 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлсэн. Тухайлбал, "Чингис" бондын 1.5 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд ам.доллараар байршуулаагүйгээс эргэн төлөлтийн нийт хүүний зөрүүнээс Засгийн газрын хүлээж байгаа алдагдал 694 тэрбум төгрөг болсон байна. Мөн Монголбанкнаас шаардсаар байхад биелүүлэхгүй байсаар векселийн 1.9 тэрбум төгрөгийн алдагдлыг Хөгжлийн банк үүрчээ. Ажилдаа дэндүү хайнга хүнийрхүү хандсаны балаг ийм их мөнгөөр хэмжигдсэн гэсэн үг. Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй зардлууд ч дурайна.
Уг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт тухайн төслийн санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх заалт чиглэл өгсөн ч энэ үүргийг тухайн үеийн салбарын сайд, Хөгжлийн банкны удирдлагууд огтхон ч хэрэгжүүлээгүй. Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөр УИХ-аар батлагдах хуультай. Гэтэл ихэнх нь Засгийн газрын тогтоол шийдвэрээр санхүүжилт олгогдсон. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалт тодорхойгүй, зээл олголт холбогдох хууль журамд нийцээгүй, зээлийн эрсдэлийн ямар ч судалгаа, төсөв төсөөлөлгүй ажлуудад бондын мөнгөний нэлээд нь үрэгджээ.
Орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт хангагдаагүй, авто зам, хөдөө аж ахуй гэх мэт салбарт тендер зарлалгүй шалгаруулалт хийсэн зөрчлүүд ч дүүрэн. Хямд өртгөөр их ажил хийх нэрийдлээр төсөл урьтаж авчихаад дараа нь түүнийхээ өртгийг хэд дахин өсгөж Хөгжлийн банкнаас ашиг хүүлдэг байдал нийтлэг болсон байсныг ч ажлын хэсгийнхэн шалгалтын явцад тогтоосон байдаг. Гурван тэрбум төгрөгийн тендертэй замын ажил авсан атлаа ажлын явцад 10 тэрбум төгрөгийн өртөгтэй болгосон, замын тусгай зөвшөөрөлгүй компани тендер аваад ажил гүйцэтгэж байхдаа тусгай зөвшөөрлөө нөхөж авсан зөрчил ч гарчээ. Жишээ нь, “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замын барилгын ажлыг хийнэ гээд анх 440.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан боловч зураг төслийг нь хийсний дараа нэг тэрбум 895 сая төгрөг буюу анх тооцоолсон дүнгээсээ 4.3 дахин өсгөснийг шалгалтаар илрүүлсэн юм. Ямар сайндаа л тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай ирсний урамшуулалд Хөгжлийн банкны хурган даргыг 3.5 сая төгрөгөөр урамшуулж байх вэ дээ. Энэ мэтчилэн удирдлагуудын хариуцлагагүй, хяналтгүй, дур зоргоороо байдлаас үүдэлтэй хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл олон байна.
АН-ын эрх барьж байх үедээ хамгийн их мөнгө босгосон, хамгийн бийлэгжүү засагтай байсан. "Чингис" бондын 1.5 тэрбум ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж байсан нь чин үнэн. Хэрвээ бодлоготой, тооцоотой, зөв зарцуулсан бол эдийн засаг өнөөгийнх шиг ингэтлээ элгээрээ хэвтэхгүй байлаа. Улс орон өр зээлд баригдахгүй байлаа. Ингээд үзвэл бондын зарцуулалтад эрх бүхий олон байгууллагаас хийсэн шалгалт, баримт нотолгоо өчнөөн байна. Гагцхүү буруу замаар будаа тээсний хариуцлагыг албан тушаал хашиж байсан хүмүүстэй тооцох цаг нь болжээ.
Сэтгэгдэл0
Тэгээд дүлэгнээд байлгүй хариуцлага тооцож энхнээс нь зөв замд оруулаачээ.Яриад л, бичээд,бичигдээд л байдаг,шалгаад л байдаг үр дүнгүй.Үнэн мөнийг тогтоогоод шуурхайхан шиг ажиллад ирвэл та нарын нэр хүнд илт өснө шүү.Иргэдийн хүлээлт яг үүнд чиглэж байгаа шүү МАНамынхан.
Нийт цусалсан 7.2 тэр бум доллар дотор нь ороогүй Эрдэнэтийн 49 луйвар ОТийн дубайн гэрээ ТТ гацаасан ажлууд ТТойн $73 зарж байсан гэрээг цуцлаад $25 зарсан алдагдал гээд АНы бузаруудын нугээл зондоо байна ш дээ. Оорсдоо зориулсан Оршоолийн Сонгуулийн хууль гээд явж огно. Ийм байж торийн эрхээ бид нарт дахиад огчих зад хогжуулээд жаргуулаад огий гээд байгаа юм даа бузарууд чинь
Нийт цусалсан 7.2 тэр бум доллар дотор нь ороогүй Эрдэнэтийн 49 луйвар ОТийн дубайн гэрээ ТТ гацаасан ажлууд ТТойн $73 зарж байсан гэрээг цуцлаад $25 зарсан алдагдал гээд АНы бузаруудын нугээл зондоо байна ш дээ. Оорсдоо зориулсан Оршоолийн Сонгуулийн хууль гээд явж огно. Ийм байж торийн эрхээ бид нарт дахиад огчих зад хогжуулээд жаргуулаад огий гээд байгаа юм даа бузарууд чинь
Аль намын гишүүн байхаас үл хамаарч хууль зөрчсөн л бол хуулийн байгууллага нь шалгаад дуусгаач хуулийн байгууллага шалгаж чадахгүй бол шалгаж чадах хүнд нь ажилаа өгөөч зай бөглөөд суугаад байлгүй завсар гаоган ажиллаж чадах хүнд ажилаа өг одоо Цагдаа,АТГ, проурор шүүхийг удирдаж байгаа дарга, орлогч нар хэрэггүй наад чинь хууль завхаруулагчийн карманд орж гар хөл бодсон учир ингэж удаж байгаа бүгдийг хуйгаар солиж өөо хүмүүс томилж шалгах ажлыг хийхгүй бол болохгүй
ЭЛБЭГДОРЖ ХУУЛИЙН БАГУУЛАГУУДЫН ГАРТАА АТГАЖ ЭНЭ АСАР ИХ ЗАРДАЛ ЧИРЭГДЭЛ, ХУЛГАЙ, ЛУЙВАР ИЛ БОЛСООР БАЙЙХАД ,ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ДҮЛИЙ ДҮМБЭ СУУЖ БАЙНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ ЛУЙВАРЫН АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЖ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БОЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨ ЗОГСООХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАЯ
АН бол үнэхээр дампуурсан нам хурдан тарааж хонин гүрвэл болгох хэрэгтэй
Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нэр бүхий шаарнуудад хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрвөл дараа нь яг адилхан шаарнууд гарч ирээд улсаа улаар нь идэж болдог гэж ойлгоно биз дээ. Ингээд тасралтгүй шаарнууд гарч идсээр бид хараад сууж байх уу.?
Улс мөнгөгүй төсөв алдагдалтай хүнд хэцүү байна л гэнэ. Тэдний идсэн уусан нь тодорхрй байхад төлүүлэх тухай яагаад ярихгүй хараад суугаад байгаа юм бэ. Зоригтой бай лдаа.
АН бол улсын мөнгийг арай дэндүү хууль дүрэмгүй идэж уусан. Одоо энэ хүмүүсээр идсэн уусан мөнгийг нь төлүүлээчээ. Яриад л байх юм яриад л байх юм. Наана чинь маш тодорхой гэмт хэргүүдийн талаар биччихсэн байна. Ярьж барахааргүй ч их юм байгаа. Хамгийн гол нь тэгээд хохирол төлсөн ямар ч хүн байхгүй байна. Байлаа гэхэд 1-2 жил болгоод мар нэг ойн жилийг тааруулаад өршөөлийн хуульд хамруулаад гаргачихдаг. Ингэхээ болиочээ.
Одоо бол шалгаад тогтоочих тэгээд түр саат Элбэгдорж байгаа цагт АН-н хулгайчууд аврагдана.Элбэгдоржийн дараа түүнтэй нь хамт барьж хорих хэрэгтэй.Тэр болтол хилийн хориг тогтоох хэрэгтэй.Улс орноо ийм байдалд хүргэсэн хулгайчуудыг хэзээ ч өршөөлийн хуульд хамруулахгүй байх нь зүйтэй байна.
Ардчилсан нам гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл шүү дээ.Тэр Эрдэнэ даргийнхаа царай зүсийг хар.Яг л төөрөлхийн гэмт хэрэгтэн.Сэтгэлгээ нь царайнаас нь харагддаг.
АН-ы хулгайч нарыг бариач ээ. ард түмэн шаардаж байна
Ер нь идэж уухын уралдаан болж байгаа бол хамгийн их идсэнийг нь зарлаж ТОП 100-д шалгарууляа
Нийт цусалсан 7.2 тэр бум доллар дотор нь ороогүй Эрдэнэтийн 49 луйвар ОТийн дубайн гэрээ ТТ гацаасан ажлууд ТТойн $73 зарж байсан гэрээг цуцлаад $25 зарсан алдагдал гээд АНы бузаруудын нугээл зондоо байна ш дээ. Оорсдоо зориулсан Оршоолийн Сонгуулийн хууль гээд явж огно. Ийм байж торийн эрхээ бид нарт дахиад огчих зад хогжуулээд жаргуулаад огий гээд байгаа юм даа бузарууд чинь
АРД ТҮМЭН МИНЬ ЭНЭ ИХ ЗАВХАРАЛ ГАРГАСАН НӨХДИЙГ ТӨР ЗАСАГААС АРГА ХЭМЭЭ АВАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН БОСОЖ ХЭЭРИЙН ШҮҮХ БАЙГУУЛАЯ ЯРЬЖ ХЭЛЭЭД НЭМЭРГҮЙ БОЛЛОО МОНГОЛЫН ХУУЛЬ МАЛЧИН АЖИЛЧИН АНГИД ҮЙЛЧЛЭЭД БАГИЙН ДАРГААС ДЭЭШ ЯЛАНГУЯА СААРАЛ БАЙШИНД СУУГЧДАД ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙНА
1937 оны Мангаа До Яам хэрэгтэй байна. Төрийн төмөр нүүрийг үзүүлэхгүй болохоор луйварчид ингэж бүр улаан цагаандаа гарж улсын мөнгийг цусалдаг юм бн. Цаазын ялыг сэргээгээд 100 орчим луйварчидыг хуулийн дээд хэмжээ өгөөд буудчихад л нийгэм цэвэршээд ирнэ.
Маш хүчтэй ерөнхийлөгчийн засагтай байж тэр До яам чинь ажиллана шүү дээ 1937 он чинь нэг л ерөнхийлөгч байв шүү Тэр хэн билээ? ЧОЙБАЛСАН
МАН өөрийн төрүүлсэн шавь АН-аа хараад л сууж байна. Идэх хэрэгтэйг үзүүлчихээд аргаа зааж өгөлгүй нохойтсон байна. Одоо өөрснөө өшөө ихийг идэх юм чинь хамаагүй эднээр оролдож болохгүй гэдгээ хэнээр ч заалгалгүй мэднэ тэд. Харин ерөнхийлөгчтэй болчихвол бүүр АН-ыг устгачихаад юу ч мэдэхгүй хэдэн тоглоомын нам байгужлчихаад өөрсдөө хэмжээлшгүй ихиыг идэхээр санаархаж мэднэ шүү!
1996-2000 хооронд авилгал уусэж ундэс сууриа тавьсан юм. АНы хэдэн хулиганууд ажил хийж сураагуй болхоор сурсан зангаараа хулгай дээрэм авилгалаа хийж эхэлсэн байдаг тэрнийг нь МАНы залуучууд дагаж дуриадаг болсон нь унэн юм. Чи бол худлаа ярьж хулгай дээрэм л хийж чадна оор юуч чадахгуй
Бүр сонгуулийн өмнө, дараа "хариуцлага тооцох цаг болсон" гээд байсан. Яамайдаа цаг нь болсон хэвээр л байгаам байна. Маанагтаад сууж байтал нэг л өдөр ЦАГ НЬ БОЛООД ӨНГӨРЧИХСӨН байхвиидээ. Хулгайг худлаар хаацайлах арга нарийн юмаа
Сэтгэгдлээ уншаад тэнэгээ гайхаж ичив. Ямар ч нарийн юм алга. Өмбүүнүүд минь өвсийг чинь чоно идчихэж заавал алнаа гээд л болоо юм байна. Ердөө л.