sonin.mn
 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, таниулах, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох, үр нөлөөтэй, хариуцлагатай хотын засаглалыг бэхжүүлж, нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд өчигдөрөөс эхлэн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж эхлэв. Салхийг хагалж нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо харьяа байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулав. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргд С.Батболд “2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэхээр тусгасан. Мөн нийтийн биеийн тамир, спортыг иргэдэд хүртээмжтэй хүргэх, хичээллэх орчин нөхцөл болон материаллаг баазыг бэхжүүлэхээр дүүрэг бүрт спорт цогцолбор барих зэрэг олон чухал ажпыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын явцыг та бүхэнд танилцуулж, санал бодлыг сонсон цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа
энэхүү арга хэмжээ онлогтой” гэв Нийслэлийн эрүүл мэн- дийн харьяа арван байгууллага өдөрлөгт оролцов.
Өдөрлөгийн үеэр эдгээр байгууллага ямар үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Хүн амын дунд элбэгшээд байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх, өсвөр насныхны тулгамдсан асуудал болох амны хөндий, шүдний эрүүл ахуйн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Архи, тамхи зэрэг мансууруулах болон согтууруулах бодисын хор хохирол, түүнээс татгалзах талаар иргэдэд зөвлөмж өгч ажиллаж байна” гэлээ.
 
Хачигт халдварын 218 сэжигтэй тохиолдол бүртгэжээ
 
Халдварт болон халдварт бус өвчин ид дэгддэг үе. Тухайлбал, сүүлийн үед хачигт халдвар нэлээд тархаж байгаа тул нийслэлийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Тандалтын тасгийн эрхпэгч, амьтан судлаач Д.Батжаваас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Одоогоор хачигт халдвар авсан хэчнээн тохиолдол бүртгээд байна вэ?
 
-Энэ цаг үед хачигт халдвар нэлээд тархаж байна. Өнөөдөр өчигдөр-ийн байдлаар нийт 218 сэжигтэй тохиолдол бүртгэсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.7 дахин өндөр үзүүлэлт. Гэхдээ сэжигтэй тохиолдлыг бүртгээд лабораторын шинжилгээ авч тухайн өвчнөөр өвчилсөн эсэхийг тогтоодог. Нэлээд хэд хоногийн өмнө 42 сэжигтэй тохиолдол бүртгээд шинжилгээ хийхэд зургаа нь хачигт халдвар авсан байх жишээтэй.
 
 
-Хачигт халдвар хэрхэн дамждаг. Ямар шинж тэмдэг илрэх вэ?
 
-Хачигт энцефалит өвчний вирусийг дамжуулагч хачиг нь ой мод бүхий нутапг өргөн тархсан байдаг. Тухайн халдвар нь хачигт хазуулах, халдвартай хачгийг гараараа няцалж биедээ шарх үүсгэх, халдварласан болон өвчилсөн малын ялангуяа ямааны сүү, сүүн бүтээгдэхүүнийг түүхийгээр хэрэглэсэн тохиол- долд дамждаг. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, хүзүү нуруу, мөчдийн булчин өвдөх, нүд үрэвсэх, гар хөл саажих, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ хачигт хазуулснаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа өвчний онцлог шинж илэрдэг.
 
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
 
-Хачиг их тархсан газар нутапг зорчихгүй байх. Харин тухайн нутаг дэвсгэрт амьдарч, ажилладаг хүмүүсийн хувьд аль болох тод өнгийн хувцас, ялангуяа түрийтэй гутал, ханцуй, малгайтай цамц өмсч, биеэ хоёр цаг тутамд шалгах хэрэгтэй.
 
-Бидний мэддэгээс гадна шинэ төрлийн халдварт өвчний тохиолдол гарч байна уу?
 
-Шинэ халдварт өвчин бүртгэсэн тохиолдол байхгүй. Гэхдээ сүүлийн үед хумхайн өвчнөөр өвчлөх тохиолдол гарч байна. Энэ нь халуун орны шумуулаар дамждаг халдварт өвчин юм. Манай байгууллага байгалийн голомтод зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд нийслэлчүүдэд халдварт өвчний талаар ерөнхий ойлголт өгч, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмж өгч байна
 
Эмэгтэйчүүд архины эмчилгээ хийлгэх байдал нэмэгдэх хандлагатай байна
 
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн асар олны хөлд багагүй даруулж байгаа харагдлаа. Тодруулбал, тухайн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, архины хэрэглээний төвшинг тестээр тодорхойлж байв. Тус эмнэлгийн эмчилгээний тасгийн эрхлэгч Д.Ганбат “Манай эмнэлэг 50 ортой боловч өнөөдөр өчигдөр- ийн байдлаар 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ер нь байнга ачаалалтай ажилладаг. Сарын хүлээлттэй үйлчилгээ үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, эмчилгээ хийлгэхээр өнөөдөр манайд хандсан хүмүүсийг сарын дараа хэвтүүлнэ гэсэн үг. Хэвтэн эмчлүүлж буй иргэд насны хувьд нэлээд залуужихын зэрэгцээ эмэгтэйчүүд давамгайлах хандлагатай болсон. Ид хөдөлмөрлөх насныхан буюу 25-45 насныхан манай эмнэлэгт их хандаж байна. Бид гэр бүл рүү нь орж ажиллаж чадахгүй байгаа юм.
 
Нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг хэрнээ эмчлэгч эмч гуравхан байдаг. Уг нь энэ чиглэл түрүүлж хөгжин иргэдийг архинд орсных нь дараа биш урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаа явуулдаг байх ёстой. Шалтгаан нь тодорхой учир 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэсэн юм.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж  " Монголын үнэн сонин"