Батлан хамгаалахын сайд цэргийн мэргэжлийн удирдлага руу дураараа орох эрхгүй

Нийтэлсэн: 2017-04-21 12:54:50

 Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О. Үржинтэй ярилцлаа.
 
-Төв аймгийн Тавантолгой дахь сургалтын төвд хийж байсан сургуулилтын үеэр гранат дэлбэрч цэргийн хоёр алба хаагч амиа алдаж, найман хүн шархадсан хэрэг гарсан нь олны анхааралд байна. Үүнтэй холбогдуулж салбарын сайд хариуцлага хүлээх ёстой гэж ярих хүн байгаа бол Жанжин штабын дарга хүлээх ёстой гэх зарим нь ч байна. Манайд мөрдөж байгаа хууль тогтоомжоор энэ тохиолдолд ямар арга хэмжээ авахаар заасан байдаг юм бэ?
 
-Хууль эрх зүйн зохицуулалт тодорхой болчихсон. Гэхдээ энэ хэрэг, ослоос үүдэж гарч байгаа шуугиантай холбогдуулж хэдэн зүйл хэлье. Яагаад гэвэл цэргийн алба гэдэг маш эрсдэлтэй. Харьцаж байгаа юм нь, сургалт явж байгаа зүйл нь дандаа эрсдэлтэй байдаг. Угаасаа тэгж байж боловсон хүчин бэлтгэнэ. Сая үнэхээр харамсалтай нь юм боллоо. Тухайн хоёр хүн үнэхээр мэргэшсэн алба хаагч байсан. Тэгэхээр ийм эрсдэл байнга дагалдаж байдаг, төрийн тусгай алба гэдгийг олон нийт сайн ойлгох хэрэгтэй. Үүнээс үүдээд үүрэг, хариуцлагын зааг ялгааг иргэд маш сайн ойлгож байх ёстой. Иргэдэд ойлгуулахын тулд улстөрчид ч сайн ойлгож байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл тэд хууль тогтоох, түүндээ хяналт тавьдаг хүмүүс. Тиймээс өөр асуудлыг авч үзэж ярьвал олон нийтэд зөв ойлголт төрнө. Тэрийгээ ойлгохгүй эсвэл улстөржүүлбэл олон нийтэд буруу л ухуулга явуулж байгаагаас өөрцгүй. Үндэсний аюулгүй байдлын сүүлчийн үзэл баримтлалд дотоод аюулгүй байдал гэж гарч ирсэн. Тэр нь нийгмийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой асуудал. Иргэд олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч байх нь төрийн үүрэг. Тэгэхээр парламентын зүгээс ярьж байгаа юм нь хуулиа дээдэлсэн, түүнийхээ хүрээнд байх нь чухал.
 
-Сайд, Жанжин штабын даргын аль нэг нь хариуцлага хүлээх тухайд?
 
-Сайд бол төрийн захиргааны удирдлагын чиглэлийн хүн. Батлан хамгаалах салбарт гурван субъект байдаг юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж. Хэрэв сайд гээд асуудал тавибал бүр дээрээс нь буюу Ерөнхийлөгчид тавьж болно шдээ. Адилхан төрийн захиргааны удирдлагыг хангаж байгаа субъекг байгаа биз дээ. Дараа нь Засгийн газар тэгээд мэргэжлийн удирдлагад асуудал тавьж болно. Осол гарсан нь юутай холбоотой юм гэхээр цэргийн мэргэжлийн удирдлагатай холбоотой асуудал. Учир нь, Батлан хамгаалахын сайд цэргийн мэргэжлийн удирдлага руу дураараа орох эрхгүй. Жишээ нь, анги дээр очоод түгшүүр өгөх эрх байхгүй гэсэн үг. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагыг ч томилдоггүй.
 
Яагаад ?
 
-Угаасаа сайд хүн мэргэжлийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй байдаг юм. Төрийн захиргааны удирдлагаар л хангах үүрэгтэй. Сүүлд гарсан Батлан хамгаалах тухай багц хуульд энэ тухай тодорхой заасан байгаа. Аливаа юмны мөн чанар нь юу байв гэдгийг тогтооход учиртай. Бүх юм шаталсан удирдлагатай байдаг. Тэр дагуу хариуцлага хүлээж байх ёстой. Тэгэхээр энэ бүхний учир шалтгааныг нарийн гаргаж байж иргэдээ мэдээлэл өгөх чухал. Үүнийг төрийн үүрэг гэж зориуд хэлээд байгаагийн шалтгаан энэ. Яагаад гэвэл аюулгүй байдлын асуудлыг маш ноцтой ярьж, тавьж байгаа энэ үед бүх хүн үнэн зөв мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. Мэдлэгтэй гэдэг энэ хүн нь ийм үүрэгтэй, зааг ялгаатай, хариуцлагатай байна гэсэн холбогдох хуулийн заалтыг мэдэж байх хэрэгтэй.
 
 
-Хуульдаа юу гэж тусгасан түүнийгээ л дагах үүрэгтэй гэж ойлгож болох уу?
 
-Ардчилал гэдэг чинь хууль биелүүлэхийг л хэлж байгаа биз дээ. Би хувьдаа тэгж л ойлгодог. Аль болох хийдэлгүй, нийгэм рүү хандсан зөв сайхан хууль гаргах ёстой. Тэгээд хуулиа биелүүлж л байвал тэр нь ардчилал. Мэдээж аюулгүй байдлынхаа үүднээс хуулиар хязгаарлах юм байвал хязгаарлана. Эдлэх ёстой эрхийг нь ч зааглаад өгчихөж байна. Тэгэхээр хуулиа мөрдөж л байвал ардчилал мөн гэж ойлгож байгаа.
 
-Төрийн захиргаа болон мэргэжлийн удирдлага гэдгээ тодруулахгүй юу?
 
-Зэвсэгт хүчинд төрийн болон цэргийн захиргааны удирдлага гэсэн хоёр субъекг байдаг. Үүнийг хуульд ч тодорхой заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, төрийн болон цэргийн захиргааны удирдлагыг хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг нь нарийн заагласан. Төрийн захиргааны удирдлага гэдэг бол зэвсэгт хүчинд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тоггоох, хэрэгжилтийг хангах, иргэний хяналт тавих ажиллагааг хэлдэг. Ерөнхийлөгч, Засгийн газар, Батлан хамгаалахын сайд ийм үүрэгтэй гэсэн үг. Харин цэргийн захиргааны удирдлага нь бэлэн байдал хангах, бодлого төлөвлөх, мэргэжил арга зүйн удирдамжаар хангах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах үйл ажиллагааг явуулдаг. Тэгэхээр энэ хоёр субъект өөр, өөр чиг үүрэгтэй болчихож байгаа юм. Ийм л учиртай.
 
-Яамны хувьд иргэний хяналт тавьдаг гэлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?
 
-Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт гэдэг бол төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянадаг. Зэвсэгт хүчинд төрийн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгааг хянана гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ- аас баталсан төсвийг хэрхэн ашиглаж, зарцуулж байгааг хянана. Гуравдугаарт, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд ёс зүйд иргэний хяналт тавьдаг гэж ойлгож болно.
 
-Өмнө нь зэвсэгт хүчинд ийм осол, хэрэг гарч байсан юм болов уу. Яг ямар арга хэмжээ авсан байдаг юм бол?
 
-Өмнөх сайдын үед нисдэг тэрэг унасан ноцтой хэрэг гарч байсан. Одоо бол хууль хяналтын байгууллагын шатанд яваа юм билээ. Харин энэ удаагийн хэргийг Батлан хамгаалахын сайд Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод хэрэгт холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохыг Жанжин штабын даргад үүрэг болгосон. Хоёрдугаарт, ийм осол, зөрчлийн чанартай хэргээс сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг даалгасан байна лээ.
 
-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хариуцлага тогтолцоо ямар төвшинд байдаг вэ. Ямар зохицуулалтаар хууль журамд тусгасан байдаг юм бол?
 
-Зэвсэгт хүчний салбарт хариуцлагын тогтолцоог маш нарийн зохицуулсан байдаг. Хуулиар ч, дүрмээр ч. Ямар албан тушаалтанд ямар арга хэмжээ авах, хариуцлага тооцохыг тодорхой тусгасан. Үүнд эрх зүйн догодцол, дутагдал, хийдэл байхгүй. Бусад иргэний байгууллагатай харьцуулахад хамгийн хатуу хариуцлага тооцоод явдаг нь зэвсэгт хүчин. Ер нь төрийн тусгай албанд бусдаас нь илүү хариуцлага тооццог. Тэгэхээр хариуцлага тооцохгүй өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь, хууль дүрмийнхээ хүрээнд үнэхээр буруутай этгээдэд хариуцлага болж тооцогдоно.
 
-Хуульд зааснаар Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгч санал болгож томилох зохицуулалтгай байдаг шүү дээ?
 
-Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ерөнхийлөгч байна гээд Үндсэн хуульдаа заачихсан. Гэхдээ Үндсэн хууль болон бусад хуульд Ерөнхийлөгчийн чиг үүргийг маш тодорхой заасан. Жанжин штабын даргыг мэргэжлийн буюу цэргийн бодлогын хүрээнд Ерөнхийлөгчид зөвлөх үүрэгтэй. Нөгөө талаар Засгийн газар солигдох бүрт улс төрийг дагасан зарим асуудал үүсдэг. Үүнийг дагаад зааг ялгаа удирдлагын хувьд өөр байна уу гэсэн сэтгэгдэл иргэдийн дунд үүссэн байж магадгүй. Гэхдээ хууль эрх зүй зохицуулалтаараа л зэвсэгт хүчний үйл ажиллагаа явж байгаа.
 
-Гэхдээ улс төрчдөд бол иргэдээс оноо цуглуулах нь чухал юм шиг?
 
-Уг нь дээрээсээ цэгцтэй байх ёстой. Дээрээсээ гэдэг нь УИХ-ыг хэлж байгаа юм. УИХ-ын гишүүдийн хамгийн чухал үүрэг нь улс орноо хөгжүүлэх, нийгмийг тогтвортой байлгах байдаг. Тэдний амнаас гарч байгаа улс төрийн тоглолт бүрт нийгэм итгэж, төөрөгдөлд орж байна. Энэ чинь өөрөө ноцтой асуудал. Зэсвэгт хүчин бол улс төрөөс ангид байх ёстой. Дэлхийн өнгөрсөн түүхэнд айхтар цусаар бичигдсэн зарчим. Хууль эрх зүй талаасаа зэвсэгт хүчин улс төрөөс ангид байгаа. Харин зэвсэгт хүчинд улс төр оруулах гэсэн оролдлого байна. Түүнийг цаг тухайд нь зогсоох, хориглох ёстой. Шууд хэлэхэд Тавантолгойд болсон хэргийг улстөржүүлэх сонирхол зарим хүнд байгаа юм шиг байна. Мэдэгдэл хийгээд л. Энэ нь манайд нам улс төр сайн төлөвшөөгүй байгаагийн илрэл. Улс орныхоо аюулгүй байдалтай холбоотой асуудлыг улстөржүүлж байгаа нь түүнийхээ эсрэг, харш юмыг хийж байгаатай адил.
 
-Үндэсний аюулгүй байдалтай холбоотой салбарт улстөрчид хамгийн мэдрэмжтэй хандах ёстой байх?
 
-Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний талаар олон нийтэд буруу ойлголт өгөөд байна гэдэг чинь хамгийн дархлаатай байх үндэсний аюулгүй байдлаа хөндөж байгаатай агаар нэг.
 
-Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд ямар нэгэн хэрэг зөрчил гарахаар салбарын яамнаасаа нууж, хаадаг, далдалдаг тухай яриа байдаг. Гэтэл ар гэрийнхнийх нь гомдлоор ч юм уу тэрхүү хэрэг, зөрчил нь ил болсон тохиолдол цөөнгүй. Үүнээс үүдэж салбарын яам нь нуун дарагдууллаа гэсэн шүүмжлэл явдаг шүү дээ?
 
-Тухайн ангийг хариуцаж байгаа хүн хариуцлагаас зугтсан ч юм уу, тэр хавиараа дарагдуулаад орхигдуулсан байж магадгүй. Ийм асуудал мэр сэр гарсан тохиолдолд ч бий. Уг нь гарах, ийм юм байх ёсгүй. Тийм зүйл болсон бол шууц илтгэж мэдээллэж байх ёстой. Тэр тусмаа Батлан хамгаалахын сайдад. Сая болсон хэрэгтэй холбогдуулж Батлан хамгаалахын сайд мэдээ, мэдээллийн тогтолцоог шинэчилж батлахыг хариуцсан албан тушаалтнууцад үүрэг болгосон байна лээ. Ойрын хугацаанд хэрэгжих байх. Тэгэхээр зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд гарсан хэрэг зөрчил цаашдаа зохих журмынхаа дагуу мэдээлэгдээд явах байх аа
 
С.Гандөл
Эх сурвалж "Үндэсний шуудан" сонин
СУРТАЛЧИЛГАА :

22 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, ЦУС ШИНГЭЛЭН ХОЛЕСТРИНЫГ БУУРУУЛНА. - цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-04-21 14:16:42, 202.179.24.137Хариу бичих

  2. TA TSERGIIN DARGA BAIJ YU YARIJ BNA GENERALAA. INGEJ BOLDOGIIM UU. ARMI MEDEHGUI SAID JANJIN SHTABIIN DARGTAI BJ BOLOH UU. BAGAHAN L GALZUURAARAI

    Deslegch , 2017-04-21 17:45:09, 85.180.177.105

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ ярилцлага яасан их алдаатай бичигдсэн юм бэ.Алдаагүй бичиж чаддаггүй сэтгүүлч юм уу..Аль эсвэл хэн нэгнийг доромжлоод байгаа юм уу

    Зочин, 2017-04-21 14:28:46, 202.9.43.27Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ene batlan xamgaalah salbar bolon yamd chin jiriin udirdlagin Medeelelin togtoltsoo ch bxgui um bol tegeed yaj ex ornoo hamgaalah bolj bnaa???

    Ihmedeh, 2017-04-21 14:50:33, 103.229.122.125Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. тэгээд хэн улс төрийн хариуцлага хүлээх ёстой вэ,хэн мэрэгжилийн хариуцлага хүлээх ёстой юм бэ иймэрхүү генерал нэртэй хүний оронцогууд армид ихээр бий болсноор дампуурч хүний амь эрсдлээ шүү дээ

    Зочин, 2017-04-21 15:19:10, 124.158.112.3Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Уржин хуу яасан БЛОРОНХИЙ байна аа?! ШУ оороо баталгаа , нотолгоотой нээлт бутээлээ шууд зарлаж, туунийг нь ( тэх тусмаа арми , оператив - тактикийн алба) хэрэжуулэгч алба тайлбаргуй л хэрэгжуулдэг юмдаа , хуухээн !

    Зочин, 2017-04-21 18:41:14, 178.203.234.177Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Цэргийн эш - ний байгууллага бол САЙДыг хамгаалах байгууллага биш , улс орноо хамгаалах - цэрэг дарга нараа ОМООРОХ ( чанга шаардлага тавих атлаа ) байгуулага юмсан ?!

    Зочин, 2017-04-21 18:46:18, 178.203.234.177Хариу бичих

  12. 1 muu buh said bolchihood danalzana gedeg mongoliin tvvhen zevsegt hvchiniig dendvv doromjilson hereg bolno .

    zvb shvvvv, 2017-04-21 19:16:47, 188.64.243.212

    Таны нэр:

    Тайлбар:

  13. odoo emegtei huneer udirduul bolood l yavchih ni,germaniig har.Bundeswehr!

    Зочин, 2017-04-21 20:01:29, 139.5.219.72Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Хошууч Генерал Үржин энгийн хүмүүст төрийн тусгай алба бусад төрийн албанаас юугаар ялгаатай, удирдлагын тогтолцоо, төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн байгуулагын хоорондын ялгааг хуулиар хэрхэн заагалж өгсөнийг тайлбарлсан байна. Юм ойлгохгүй эсвэл юмыг дандаа гуйвуулах дон туссан дуракууд бичэхээсээ өмнө бяцхан сааталттай тархиа жаахан ажилуул хүний доог болохоос өмнө.

    Үржин дарга маань зөв тайлбар хийжээ, 2017-04-21 21:24:52, 75.75.169.230Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. элбэгдоржийг огцруул

    Зочин, 2017-04-22 00:06:24, 66.181.181.47Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. нэг муу тарвага өөрийгөө ерөнхийлөгч гэж нэрлэчихээр улс орны аюулгүй байдал иймдээ тулж байна ш дээ, тарвагыг хурдан огцруул

    Зочин, 2017-04-22 00:08:24, 66.181.181.47Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Үржин генерал Та ичэхгүй өдий болтол энэ зэвсэгт хүчн нээс цуслаад явж бна таны шавь нарч бүгд хуулиараа тэтгэвэр чөлөөндөө гарцан бнашдээ та юугаа хийгээд юу хийж гавина гэж наанаа бгаа билээ Та бүхэл бүтэн ЗХ ний харяанд бсан салбарыг хувийн амбицын төлөө тусдаа байгууллага болгож Иргэний хамгаалалт гэж /шинээр ОБЕГ / Армийг салгаж хүчийг нь сулрулсан новш л биздээ ажил олж өгсөн сайдад тал олох гэж энд үлээгээд суух насаа бод юу тарьж армиа хоролсноо сана зүгээр л зайл тэхүү

    Ичмээр, 2017-04-22 02:42:04, 202.70.46.212Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Хуцваа! Наад үе үеийн 76 чинь өөрсддөө зориулаад хуульдүрэм зохиогоод цэгцэрч байна. Чи л болж оылгохгүй байна уу.! Мэргэжлийн сайд хэрэгтэй гээд хэлчихэж чадахгүй, бэртэгчин! Гар хөл, даган баясагч, хэнд хоргүй бөөрөнхий бэртэгчин байна уу?

    зочин, 2017-04-22 13:39:38, 112.72.11.114Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. цахиагийн Элбэгдоржоо Танд өөрөө огцорчих ухаан ,санаа бодол төрөхгүй байгаа биз адгийн муу өгөр толгой захчин???

    Зочин, 2017-04-22 17:11:49, 112.72.11.67Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. БатЭрдэнэ аварга бусдад тохоод хариуцлагаас зугтахгүй шүү Хэлсэн үгээ санаж огцороорой

    Зочин, 2017-04-22 18:19:32, 150.129.140.242Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ХУУЛЫН ЦООРХОЙ ГЭЖ ЭНЭ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗӨВХӨН НЭГ ОФЕС МЕНЕЖЕР ГЭСЭН УТГАТАЙ ХУУЛЬ БАЙНА ГЭНЭ .

    Зочин, 2017-04-23 00:17:13, 202.9.40.113Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Ёстой зөв санаа хэлсэн байна. БХ-ын сайд бол хэнтэй хэзээ хэрхэн дайтахаа бодож стратегийн цөмийн зэвсгээ л анхаарахаас бус өдөр дутмын аахар шаахар ажилд юу гэж оролоцоховодоо.

    Зочин, 2017-04-23 01:01:03, 202.9.41.246Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. ЮМНЫ УЧИР ОЛЖ ОЙЛГОХ ЧАДВАРТАЙ ХУНД МАШ ТОДОРХОЙ ХЭЛЖДЭЭ. ТЭР ОСЛЫН ДУГНЭЛТ ГАРХАД ТЭР АХМАД АХЛАГЧ ХОЕР Л БУРУУТАНШУУДЭЭ. БААТАР БИШЭЭЭ.

    Bat , 2017-04-23 14:57:58, 202.21.106.138Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Сайдыгаа зөв хамгаалмаар байна. Үржин генералаа. Яаж ч бодсон бөх, сайд хариуцлагаас мултрах ёсгүй шүү.Төрийн бодлогыг хууль голлон тодорхойлдог. Тэгвэл таны ярьснаар Сайд маань холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн хэм хэмжээ тогтоох, хэрэгжилтийг хангах гэж ойлголоо.тэгэхээр эрхзүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх хяналтаа муу тавьсан гэж үзэж болох юм байна. Бөх сайд огцрох ёстой.

    Зочин, 2017-04-23 19:39:03, 66.181.186.78Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. batlan hamgaalahiin said hamaaguiee, surgalt bl jajin dargiin shuud hariutsan ajil shuudee ,odoo ch yumiig zuvuur oilgodog tolgoi hovor boljee.

    ddn, 2017-04-23 21:07:36, 66.181.186.230Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Nemergui shakhaachid end ih bga. Hudaldan awaltiig l neelttei bolgo busad ni tanii yarisnaar boloh

    Зочин, 2017-04-24 17:54:30, 27.123.214.120Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: