Батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний анги салбарын үйл ажиллагаа хуульд нийцэхгүй, гор нь хэдэн бор цэргүүдээр гарч байгаа асуудал өндрөө аван УИХ, Засгийн хэмжээнд хүрээд байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зэвсэгт хүчинд цэргүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсны хариуцлагыг нэхэж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцруулах саналыг өчигдөр Ерөнхий сайдад хүргүүлэв. Б.Пүрэвдорж гишүүнээс гадна энэ асуудалд бусад гишүүд ч нухацтай хандах ёстойг анхааруулж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр “Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдсноос болж тус салбарт ажиллаж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутаж байна гэж АН-ын бүлэг үзэж байна” гэж мэдэгдлээ.
Зэвсэгт хүчний сургалтын бааз Таван толгойд өнгөрсөн долоо хоногт дадлага, сургуулилтын үеэр гранат дэлбэрсний улмаас амиа алдсан хоёр албан хаагчийг оршуулах ёслол болж түүнд нь Батлан хамгаалах сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудын зүгээс эмгэнэл илэрхийлжээ. Тэгвэл цэргийн албанд мордоод хөлийнхөө есөн хурууг тайруулсан хүүд хэн эмгэнэл илэрхийлэх вэ?
Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулчихаад гэртээ шаналж суугаа Ж.Баярцогт, хүүгийнх нь эрүүл мэндээр тоглосон цэргийн анги, түүний удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлсөн тайлбарт аргаа барсан ээжийн яриа цахим хуудаст тавигджээ. Ж.Баярцогт өнгөрсөн оны тавдугаар сард Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хуваарилагдсан. Харуулын ахлагч Э-ийн тушаалаар өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны үүрээр дүн өвлийн хүйтэнд хөл, цээж нүцгэн цементэн дээр хэдэн цагаар зогссоноос хоёр хөлийнх нь хуруу хөлдөж тайруулахад хүрсэн байна. Хорь хүрэхгүй настай залуу ийнхүү хөдөлмөрийн чадвараа алдаад гэртээ шаналж хэвтэнэ. Аргаа барсан ээж нь хүүгийнхээ амьдралд бага ч болов нэмэр болгохоор группт оруулахаар хөөцөлдөхөд Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас акт тайлбараа удаашруулж, нэг бол зөрүүтэй, буруу ташаа мэдээлэлтэй бичиг ирүүлэх болсон гэнэ. Тавдугаар сард цэрэгт татагдсан Ж.Баярцогтыг аравдугаар сард явсан мэтээр, бүр албан хаагчийнх нь хариуцлагагүй үйлдлээс болсон ослыг үйлдвэрийн осол гэж акт тогтоогоод чөлөөлсөн байх юм. Ямартаа ч амьдрал нь дөнгөж эхэлсэн залуу ирээдүйд хийж бүтээх хүсэл мөрөөдөл нь унтарч насан туршдаа хүний гар харахаар болж орхилоо.
Цэргийн албанд мордсон олон залуус Ж.Баярцогт шиг эрүүл мэнд, бүр амь насаараа хохирсон тохиолдол ар араасаа хөвөрдөг. Хүүгээ цэрэгт үдээд шарилыг нь хүлээж авсан олон аав, ээжийн нулимс одоо ч хатаагүй байгаа.
Эх орноо хамгаалах эрэлхэг чадварыг эзэмшээд ирнэ гэсэн залуус энх цагт дарга сэтэртэй ойворгон нөхдийн гарт үрэгдсээр байгаа нь цэргийн ёс мөн үү. Гуравхан сая монголчуудынхаа хэдэн бор залуустаа цэргийн албанд татах нэрээр цаазын тавцан бэлдээд байж болох уу, дарга, удирдлагууд аа.
Б. Заяа
Эх сурвалж " Зууны мэдээ " сонин
Сэтгэгдэл0
Сайдыг огцруулах хэрэгтэй.
Армийг Ховдынхноор, Ховдын генералуудаар дүүргэсэн, Ховдынхонд л одон, медаль, цол тараасан Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өөрөө огцрох ёстой.
Эрдэнэтэд ган бөмбөлөг шахсан барцад нь тасрэх бөмбөлөгөөр хоёр хүний амийг авч найман хүн шархдуулж арилж байгаа бололтой.Аварга Эрдэнэтэд их л нүгэл үйлдэж байсан хүн юм даа.Одоо албан тушаалаа олон таван үггүй өгөөд зүүн өмнө зүгт НҮҮҮҮ.
ЗХЖШ-ын дарга Ховдын Даваа, хяналтын газрын дарга Ховдын Доржсүрэн, Бригадын захирагч Ховдын Гансэлэм, Ангийн захирагч Ховдын Өлийбаяр, БХЯ-ны сайд Монгол улсын даяр дурсагдах дархан аврага, түмнийг баясгагч, хэмжээлэшгүй хүчит,шавхагдашгүй ухаант Насаараа наадамд түрүүлсэн бадмаанямбуугын батэрдэнэ мэтийн улсуудын ажлаа мэдэхгүй, хариуцлага байхгүй байгаа учираас Монголд цэргийн алба хааж байгаа залуус тамруу явж байгаа юм шиг сандаг нь буруу биш. Эдгээр улс эрх биш нэгийг бодож ажилдаа дүгнэлт хийх байлгүй, амьсгаанууд албан тушаалдаа зуурадад салахгүй байх юм бол уу? Харж л байхаас.
ХЭРЭГГҮЙ ТЭНЭГ ДЭД САЙДЫГ ХӨӨГӨӨЧ
бас цэргийн алба бол хүмүүсийг тэжээгээд эрхлүүлдэг ч газар бас биш байх дэг журам хууль дүрэм ягштал биелэгддэг газар байх ёстой хариуцлага маш өндөр өөр өөрсдийн түвшинд алдаа мадаггүй гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар ч байдаг байх ер нь барилга дээр барилгачин өөрөө алдаа гаргаад унахад сайд дарга ямар хамаатай байх юм цэрэг алдаа гаргавал тэр нь сайд даргад ямар хамааралтай болох вэ
Цэргийн алба цаазын тавцан мон" болссн ! Цаана чинь АЛДАРТ БОХ илд далайгаад зогсож байна , цэргийн онолчид , оператив - тактикчид " овгонтийн хондийгээр" зугаалж явна ...!!!
БатЭрдэнэ хэлсэн үгээ санаж огцороочээ Цэргүүдийн аюулгүй байдал хөдөлмөр хамгаалалыг сайжруулж чадна гэж ТВ ээр олны өмнө амлаж цэргийн сайд болсоноо мартсан ууу
тэр муу яргачин ахлагчийн хөлийнх нь 10 хурууг тайрч амьдралыг адилхан там болгох хэрэгтэй.
Энэ дарваан О.Магнай АН-н нарийн бичиг болциймуу. Өнөө ямар бөөс толгойд гарав гэдэг шиг юм болжээ. Ийм байхад АН яаж хөгжихэв дэ . Баахан гудамжны нөхдөөр эгнээгээ
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
Batman hamgaalah salbaraas sahilga, hariutslagaar halagdsan humuusiin setgegdel bichih talbar bola comment bichih heseg bitch bitch bad Davin bitch ur huuhduud tank for no Farah vii