sonin.mn
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах ОХУ-ын Элчин сайдын яамны хажуугийн зогсоолд зогсч байсан нэгэн иргэний автомашин руу гал нээсэн хэрэг гарчээ.
 
Хохирогчийн  машин руу нь буудсаныг харсан хүн хэлжээ. Түүний  машины шил хагарч, дотор талд нь урд хайрцаг дээр сумны мөр гарч, дотроос нь сум  олдсон тул цагдаад мэдэгдсэн байна.  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс  шалгаж  байна. Цагдаагийн байгууллагаас “Одоогоор хаанаас, хэн гэдэг этгээд, ямар буугаар, ямар шалтгааны улмаас буудсан бэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг