sonin.mn
Улаанбаатар  / МОНЦАМЭ/. Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох хуваарьтай байсан ч хойшиллоо.
 
Шүүх хурлыг хариуцагч талын өмгөөлөгч хуралд оролцох боломжгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад шүүхэд шилжүүлсэн юм. Нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Энэ шүүх хурал ийнхүү тодорхой бус хугацаагаар хойшилллоо.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг