Улаанбаатар / МОНЦАМЭ/ . Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” гэгч зүйлийг борлуулах гэж байсан этгээдүүдийгмэдээллийн мөрөөр баривчилсан байна.
"Улаан мөнгөн ус" гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу Улаанбаатар хотын харьяат Г гэгч нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай "Улаан Мөнгөн ус" гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явсныг саатуулан шалгажээ.
Мөн Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн нэг ширхэг төмрөн савтай "Улаан Мөнгөн ус" гэх зүйлийг худалдан борлуулахаар, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн "Улаан Мөнгөн ус" гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай, 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Yadiin mon ch bai bish ch bai heden mongol mongtei l bolno biz hujaagiin mongo zarsniih n daraa bariad avchihgui
Баярцогт, Сайханбилгийгээ барьж авч чадахгүй байж нэг муу хэдэн төгрөг олох гэсэн ядарсан амьтдыг барьснаа юу сүртэф зарладаг юм.
Үнэн шүү
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632@yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. https://play.google.com/store
ene ni tegeed yamar huuli zorchsiin bol doo
huchtei hor. tsumin zevseg, tsatsrag ideht bodis hihed ashiglagddag
Улаан мөнгөн ус зарвал тэгнэ гэсэн хуулийн заалт байдаг юм уу?
Тэнэг төр тэр улаан мөнгөн усаар бид юу ч хийж чадахгүй байж нэг иргэн нь юм хийж чаддагт нь зараад хэдэн төгрөг олоод ирвэл элгээрээ хэвтсэн эдийн засагт маань тустай юмсан тэгээд ч төрд байгаа бизнесын цус ойртсон новшнуудыг устгах цаг ойртсоор ..........
ustgald oruulna geel oorsdoo shaana biz