sonin.mn
Монгол Улсад 16 жилийн хугацаанд монгол улсын иргэний бичиг баримт хуурамчаар ашиглан амьдарч байсан БНХАУ-ын иргэнийг илрүүлэн баривчлан шалгаж байна.
 
БНХАУ-ын иргэн тэрбээр Сэргэлэн гэгч нэрээр монгол эхнэр авч, хоёр хүүхэдтэй болоод амжжээ. Монгол улсад жуулчны визээр 2001 онд орж ирээд 2012 онд 10 гаруй хятад иргэнийг нутаг буцаах үед бултан үлдсэн байж болзошгүйг шалгаж байна. Дээрх хугацаанд  Монгол улсын иргэний үнэмлэх гэргуулан манай улсын нэгэн  том компанийн удирдах албан тушаал хашиж байсан нь ч одоогоор илэрчээ. Энэ хэргийг хуулийн байгууллага нарийвчлан шалгаж нягтлаад  албадан гаргах уу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү гэдгийг шүүхээр шийдвэрлүүлэх юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг