sonin.mn
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг Эрүүгийн цагдаагийн газраас хилийн хориг тавьсан ч зугтах гэж оролдсон учир баривчилсан байна.
 
Мөн Ж.Маратын  хамт хил гарахыг завдсан найман этгээдийг ч энэ сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Ж.Маратыг Монгол Улсад сүлжээний бизнес эрхэлж, пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр түүнд хилийн хоригийг энэ сарын 10-ны өдөр тавьжээ. Түүний эхнэрт хилийн хориг тавьсан ч  Монгол Улсын хилээр гарч амжсан байна.  
 
Тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд нийтдээ хэдэн хүн хохирсон,  хэдэн хэрийн мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтыг үрглэжлүүлж байна гэж ЦЕГ-ын ЭЦГ-ын эх сурвалжаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг