sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "Ариутгал хийж явна" гэж танилцуулан, хуурамч бүртгэл хийж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүлсэн байна.
 
25 настай, М гэгч нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдэд худал хэлж гэрт нь орон, эд зүйлсийг нь дээрэмдэхийг завдахдаа баригджээ. Тэрбээр ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Тиймээс иргэд болон  өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдэд  "Судалгаа авна, Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт" худлаа ярьж, дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүдээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг