Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн этгээдийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэллээ

Нийтэлсэн: 2017-01-10 10:18:00

Сэнтрал тауэрын зургадугаар давхарт бөмбөг дэлбэлэхээр сүрдүүлсэн хэргийн мөрөөр мэргэжлийн байгууллагууд шалгалт хийсээр байна.
Одоогоор бөмбөг болоод тэсэрч дэлбэрэх бодис олдоогүй ч шалгалтыг нарийвчлан хийж байна.  
 
Өчигдөр болсон уг хэргийн газарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид хамгаалалтад гарч, тусгайгийн зургаан цагдаа, хоёр үнэрч нохойгоор  тэсэрч, дэлбэрч болзошгүй бөмбөг байгаа эсэхийг шалгаж байгаа аж.   Барилгыг  цагдаа, онцгойгийнхон хянаж буй ч  Сэнтрал тауэрын ойролцоох авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлагүй гэж Замын цагдаагийн албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргал мэдээллээ.  
 
Сүрдүүлсэн данийн иргэнийг саатуулжээ.  Сэжигтэн этгээд "Сэнтрал тауэр"-ын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны  байранд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахаар 16.00 цагийн орчимд очсон байна. Ингээд Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзуулах боломжгүй гэсэн хариулт сонссон тэрбээр бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ. Энэ үед Сэнтрал таурын хамгаалалтын алба цагдаагаас тусламж хүсч, дуудлага өгчээ.  Одоо уг хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. ТӨРИЙН ОРДОНГ ЮМУУ ЭСВЭЛ АРДЧИЛСАН НАМЫНХАНЫГ, МОНГОЛ АРДЫН НАМЫНХАНЫГ НАМЫН БАЙРТАЙ НЬ ДЭЛБЭЛЧИХВЭЛ ИХ САЙН БАЙНА.

    Зочин, 2017-01-10 21:00:56, 202.9.40.249Хариу бичих

  2. comnist hujaagiin gar hul bolj mongold hiih ajilgvi svrjignesen . mongoliin tagnuul geh ulen gedesnvvd chamaig bas barivchilna shvvv . bolgoomjil ingej bichlee geed . hahaha

    kkkkkkk, 2017-01-11 02:04:44, 188.64.243.212

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Umhii debil ANuus namiin bairiig delbeleh heregtei !!!!

    Зочин, 2017-01-11 14:17:18, 103.229.122.125Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: