“Назу констракшн” 260 айлын амьдралаар тоглосон уу?

Нийтэлсэн: 2017-01-04 10:12:00

Төрийг шантаажилж, иргэдийг хохироон мөнгө босгодог башир арга компаниудын дунд бий болжээ. Үүний нэг нь “Назу констракшн”. Тус компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын авто баазын дэргэдэх 12 давхар орон сууцны барилга, төмөр замын 70 айлын орон сууц, Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах ангийн барилга зэрэг олон обьектыг барих нэрээр төрөөс мөнгө шантаажилж байсан тухай манай сонин өмнө нь хөндөж байсан. Тэгвэл “Назу констракшн”-ийн балаг одоо ч үргэлжилж, 260 айлын хувь заяа тодорхойгүй болоод байна.
 
УИХ-аар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлагдан, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу 2013 оноос нийслэлийн  24 байршилд 1547.8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлсэн. Өмнө нь төрийн байгууллагаас эхлээд толгой байгууллага хүртэл нь шантаажилж сурсан компани дахин төлөвлөлтийн төсөлд оролцож эхэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчмын 11.5 га газарт дахин төлөвлөлт хийх эрхийн батламжийг “Назу констракшн”-д 2014 оны нэгдүгээр сард хотын дарга Э.Бат-Үүл гардуулж байв.
 
Дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэгт Аж үйлдвэрийн комбинат байх үед 1980 онд ашиглалтад оруулсан ажилчдын байр байв. “Назу констракшн” тэнд таван давхар 26 барилга барьж ашиглалтад оруулна гэж төсөл танилцуулжээ. Үүний дагуу тэр орчмын айлуудтай гурвалсан гэрээ хийж, газрыг чөлөөлж эхэлсэн байна. Газар чөлөөлөх ажил 2014 оноос эхэлсэн гэсэн үг. Түүнээс хойш гурван он улирахад Баянхошууны иргэдийн газраа чөлөөлсөн газарт боссон барилга нь ердөө энэ. /Зурагт үзүүлэв/. Барилга ч гэж дээ. Таван давхар барилгын суурь л босгоод барилгын ажил таг зогсчээ.
 
Харин иргэд жил бүр шинэ байранд орно хэмээн хүлээсээр өнөөдөртэй золгож байна. “Назу констракшн” компани анх 260 айлтай гэрээ хийж, байрных нь бичиг баримтыг хураан авчээ. Тэднээс 40 айлын газрыг чөлөөлж байрыг нь нураан барилгаа эхлүүлсэн байна. Байргүй болсон 40 айлд барилга ашиглалтад ортол сар бүр түрээсийн 150 мянган төгрөг өгөхөөр тохиролцон гэрээ хийжээ. Гэвч компанийн зүгээс түрээсийнхээ мөнгөндөө татганаж, иргэдийг бухимдуулж эхэлсэн тухай 10 дугаар хорооны хэсгийн ахлагч Н.Баасан ярив. Түрээсийн мөнгөө эхний хэдэн сар өгч байснаа больсон гэнэ. Иргэд нэгдэн компани, холбогдох газарт гомдол гаргаж явсаар өнгөрсөн оны сонгуулийн өмнө түрээсийн мөнгөө цувуулж авчээ. Харин 2016 оны долдугаар сараас хойш өнөөг хүртэл түрээсийн мөнгөө өгөөгүй байгааг иргэд ярьж байлаа.
 
Байрныхаа гэрчилгээг хураалгасан 260 айл өнөөдөр байрандаа шавар наах эрхгүй, банкинд зээлэнд тавих бичиг баримтгүй гайхаж сууна.
 
Арьс ширний үйлдвэрийн ажилчдын хохирол ингээд зогсохгүй. “Назу констракшн” барилгаа барих хөрөнгө босгохоор дөрвөн айлын газрыг бүрмөсөн чөлөөлж банкны зээлэнд тавихаар болсноо иргэдэд дуулгасан байна. Газраа бүрмөсөн шилжүүлчихвэл 40 айл орон сууцтай болно, өгөхгүй бол барилга удааширна гэж шахсаар дөрвөн айлын газрыг шилжүүлж авсныг иргэн С.Батбаяр хэллээ. Тэрээр ажилчдын байранд 20 гаруй жил амьдарсан нэгэн. 40 айлын хувь заяаг бодож газраа компанид шилжүүлснээс хойш өнөөдөр хүртэл түрээсийн байранд амьдарч явна. Энэ тухай С.Батбаяр “2015 оны гуравдугаар сард гэрээ байгуулж газраа шилжүүлсэн. Та нар газраа чөлөөлөөд өгчихвөл банкинд зээл тавиад 40 айлын орон сууцыг барина гэж шахсаар авсан.
 
Газраа боож хаагаад юу хийхэв гээд өгсөн. Компани ч зээлээ авсан юм билээ. Түүнээс хойш бид асуухаар Хятад руу барилгын материалдаа явсан. Блокны үйлдвэр ашиглалтад оруулах гэж байна гэж шалтаг хэлсээр сураггүй болсон. Уг нь бидний дөрвөн айлыг арванхоёрдугаар сард багтааж байранд оруул гэж нийслэлийн захиргаанаас компанид үүрэг өгсөн ч одоо хүртэл таг байна” гэлээ. Газраа шилжүүлсэн хүмүүсийн нэг Б.Ичинхорлоо “Эмээ нь газраа шилжүүлээд гурван жил болж байна. Нас дээр гарсан би ажилчдын байранд сайхан амьдарч байсан. Гэтэл улам сайхан болгож өгнө гэж амлаад байрыг минь буулгаад газрыг минь авсан. Одоо хөлсний байр дамжаад л амьдарч байна. Хэлэх үг алга даа. Ийм насанд түрээсийн байр дамжиж явах үнэхээр хэцүү байдаг юм байна. Хол явж хөөцөлдөж чадахгүй Баянхошуугаа эргээд амьдарч байна” гэсэн юм.
 
ТӨСВӨӨС 9.7 ТЭРБУМЫГ ГАРГУУЛЖ АВЧЭЭ
 
 
Арьс ширний ажилч­дын байрны хэсгийн дахин төлөвлөлтийн төслийн нийт санхүүжилт 11 орчим тэрбум төгрөг юм байна. Төсөл ёсоор 26 барилга сүндэрлэх ёстой ч гурван жилийн хугацаанд нэг л барилгын зөвхөн суурь нь босчихоод байна. Гэтэл энэ хүртэл “Назу констракшн” компани нийслэлийн төсвөөс 9.7 тэрбум төгрөгийг дэд бүтэц тавих нэрээр авчээ. 10 дугаар хорооныхон “Дэд бүтцийн ажилд дорвитой зүйл хийгээгүй. Под станц барьж, бохирын шугам хоолой тавьсан” гэж байна. Төсөл гацаад байгаа шалтгаан, хэзээ үргэлжлүүлэх талаар тодруулахаар тус компанитай холбогдох гэсэн боловч мэдэж, хариуцах хүмүүс олдсонгүй.
 
Байраа буулгаж газраа чөлөөлсөн хүмүүсээс зарим нь өнгөрсөн хугацаанд амьдрах газаргүй болж үйлээ үзэж явааг 10 дугаар хорооныхон шогшрон ярьж байлаа. Бүр зарим нь гэр бүл салж сарнисан бол хоног төөрүүлэхийн тулд чингэлэгт амьдарч байгаад угаартаж нас барсан харамсалтай явдлыг ч тэд нуусангүй. Иргэд эрх ашгаа хамгаалахаар нэгдэн Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа аж.
 
Саяхныг хүртэл бор гэртээ амар жимэр амьдарч байсан 260 өрх, тэр дундаа орон гэргүй болчихоод айл айлын хаалга татаж яваа 40 айлын хувь заяаг хэрхэх талаар албаны хүмүүсээс тодрууллаа.
 
П.Баярхүү: “НАЗУ КОНСТРАКШН” ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГ НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС АВЧИХСАН
 
/Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч/
 
-“Назу констракшн” олон тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс авчихсан. Дэд бүтэц гэж холбоо мэдээллийнхээ сүлжээг татсан, бохирын шугамын ажил нь 10 хувьтай байгаа. Бусад ажил хийгдээгүй байна. Хотын захиргааны зүгээс компанийг иргэдийг хохиролгүй болгож, хурдан ажлаа хий гэж шахаж байгаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед компаниудтай болгоомжтой хандах хэрэгтэй байна. Иргэд газраа чөлөөлчихсөн байгаа учраас компани хаяад явчихвал айлуудын амьдрал хэцүүднэ.
 
 
М.Хишигт: ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА АЙЛУУДЫГ ТҮРЭЭСЭЭР ӨӨР ОРОН СУУЦАД ОРУУЛСАН
 
/Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга/
 
-Дахин төлөвлөлтийн хүрээнд 2015 онд таван давхар карказ боссон. Түүнээс хойш барилгын ажил үргэлжлээгүй. Ер нь энэ төсөл бол өмнөх Засгийн үед эхлээд зогсчихсон ажил. Сонгуулийн дараа шинэ Засаг гарснаас хойш 40 айлын асуудлыг шийдэхээр ажлуудыг хийж эхэлсэн. Хайлаастад баригдсан барилгад хүнд нөхцөлд байгаа 11 айлыг оруулаад байна. Түрээсийг нь “Назу констракшн” компаниар гаргуулж, урсгал зардлыг өөрсдөө төлөх зохицуулалттай. Түүнээс гадна Баянхошууны Жанцанд баригдсан барилга ашиглалтад орвол 10 айлыг оруулахаар ярилцаж байгаа. Ямартаа ч 40 айлын асуудлыг шийдье. Дахин төлөвлөлтийг үргэлжлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
 
н.Алтантөгс: ГУРАВДУГААР САРААС ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
 
/Гэр хорооллын хөгжлийн газрын мэргэжилтэн/
 
-Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхлүүлсэн дахин төлөвлөлтийн төслийн нийт санхүүжилт 11 орчим тэрбум төгрөг. “Назу констракшн” 9.7 тэрбум төгрөгийг нийслэлээс гаргуулж авсан байдаг. Тэр хөрөнгөөрөө цахилгаанаа бүрэн татсан. Бохирын шугам тавьсан. Одоо дулааны асуудал байгаа. Төсөл удаашраад байгаа шалтгаан хоёр талтай.
 
Баянхошуу дэд төвийн төслийн хүрээнд 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэх дахин төлөвлөлтийн дэд бүтэц бүрэн шийдэгдээгүй байхад ажлыг эхлүүлсэн юм билээ. Дулаан, бохирын шугам бүрэн шийдэгдээгүй газарт түрүүлээд төсөл оруулчихсан. “Назу констракшн” компани хөрөнгө оруулагчаараа БНХАУ-ын компанитай хамтарсан байсан. Гэвч дээрх асуудал тулгарч, ажил удааширсан учраас хөрөнгө оруулагч компани нь гэрээгээ цуцалчихсан. Үүнээс болоод ажил улам удааширсан. Одоогоор “Назу констракшн” хоёр хөрөнгө оруулагчтай холбоо тогтоон ажиллаж байгаа гэсэн. Гуравдугаар сараас эхний ээлжийн барилгыг ашиглалтад оруулна.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

24 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ямар ч бэлтгэл тооцоогуй эхлэсэн ажлууд дээр баахан луйварчид орчихсон учраас баларч байнадаа. Батуулийн багийн хошгируулалтаас болж олон зуйл дампуурч байна

    Зочин, 2017-01-04 12:04:37, 103.26.192.190Хариу бичих

  2. Баярхүүгийн нууц намтар:Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв.Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав.Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав.Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү Нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав.Ажлын болон гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж абортны мөнгө төлж зугтав.

    Гүндэгмаа, 2017-01-04 12:20:48, 172.56.14.209

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ШУУД “НАЗУ Констракшн”-ын ард АН-ын хамгаалалт бий юу? 2013-07-03 09:23:42 Сү.Батболдын Засгийн газрын үед бага дунд орлоготой иргэдэд зориулан жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг цөөнгүй иргэдэд олгож байсан ч засаг төр солигдож, энэ зээл үндсэндээ бүтэх аргагүй мөрөөдөл байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Харин Шинэчлэлийн засгийн газраас 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн төсөл хэрэгжиж, энэхүү ажилд иргэд ам сайтай, хамрах хүрээ нь өдрөөс өдөрт тэлж байгаа нь сайшаалтай хэрэг болж байна. Гэсэн ч өмнөх засгийн үед зээлд хамрагдаж, орох оронтой болох гээд хохирсон иргэд хэдэн зуугаараа байна. Тухайлбал, “НАЗУ Констракшн”-д байрны урьдчилгаагаа өгөөд байр ч үгүй мөнгө ч үгүй бүтэн хоёр жилийн турш хохирч буй иргэд аргагүйн эрхэнд Жанжны талбайд жагсахад хүрээд байгаа билээ. Төрийн мөнгийг иргэдээр зээлдүүлж өөрийнхөө данс руу хурааж авчихаад үнсэнд хаясан шалз шиг хаядаг “НАЗУ Констракшн” мэтийн олон барилгын компани байсаар байна. Уг нь “НАЗУ Констракшн” Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны захиалгаар 60 айлын сууцыг метр квадратыг нь 550 ам.доллараар барьж өгөхөөр ажил авсан ч 28 айлын байр нэмж төлөвлөөд зах зээлийн ханшаар зарж, ашиг унагахаар төлөвлөсөн аж. Тэгээд ашгийн буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны авах байрнаас даруй хоёр дахин илүү үнэтэйгээр Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжиж байртай болох гэсэн иргэдийн итгэл сэтгэлээр тоглож эхэлсэн хэрэг. Ингэхийн тулд Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны дөрөвдүгээр сарын 08-ны 2011/06/06 тоот гэрээ байгуулжээ. Орон сууц санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр “НАЗУ Констракшн”-аас байр авах айлууд квадрат тутмыг нь 1.200.000-1.400.000 төгрөгөөр тохирч гэрээлжээ. Ингээд худалдан авагчын байрны метр квадрат тутмаас хамаарч 16,000,000-30,000,000 төгрөгийн хооронд урьдчилгаа төлбөрөө бэлнээр “НАЗУ Констракшн”-л тушаажээ. Ингэж захиалагч бүрээс захиалга авахдаа “НАЗУ Констракшн”-ийнхан 2011 оны аравдугаар саырн 1-ний өдөр будаг нь ханхалсан шинэ байранд оруулна гэж хошгируулжээ. Гэвч тэр цагаас хойш бүтэн хоёр жилийн турш Орон сууц санхүүжилтийн корпорацитай гэрээтэй төрийн албан хаагчид сар бүр зээлийн гэрээний дагуух авсан зээлээ хүүгийн хамт төлсөөр л. Гэтэл Орон сууц санхүүжилтийн корпорациас авсан зээлээ бүгдийг нь барьж өргөчихөөд, хоёр жил байраа хүлээгээд зээлээ, хүүтэйгээ төлсөөр байгаа 28 захиалагчдадаа “НАЗУ Констракшн” нь албан тоотоор мэдэгдэл, хүсэлт гэгчийг илгээн утас, майл цохин “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас болж манайх дампуурлаа. Гурвалсан гэрээнд дурдагдсанаар манай үүрэг болон тогтоогдсон орон сууц ашиглалтад орох хүртэлх төлөх зээлийн хүүг манайх төлж дийлэхгүй нь. Тиймээс орон сууцныхаа үнийг нэмж шархаа нөхнө. Үгүй бол та нарын байрыг гуравдагч этгээдэд борлуулж байгаад 20 хувийг нь суутган эргүүлж өгнө. Үндсэн мөнгө, зээлийн хүүгээ өөрсдөө төл. Эсвэл гэрээг цуцална…” хэмээн шантаажилжээ. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хугцааны 40 сая төгрөгийн зээлийн хүүгээ өөрсдөө төл гэсэн үг л дээ. Барьж байсан барилгаа лацдаад, гар утсаа авдаг хүн ганц ч байхгүй болсон. Оффисoo зарчихсан хаана байгаа нь мэдэгдэхгүй болжээ. Нөгөө тушаасан мөнгө ч байхгүй, будаг нь ханхалсан байрандаа ч ороогүй гэрээлэгчид Орон сууц санхүүжилтийн корпорацийн нэг муу зээлийн гэрээтэй л үлджээ. Аргаа бараад дутуу баригдсан барилга дээрээ очтол харуул гэх залуу нь “НАЗУ Констракшн”-ийг Засгийн газрынхантай шүүх цагдаа болсон сураг дуулгажээ. Тэмцэл хийхээс аргагүй нь гэж нэгдсэн захиалагчид сураг ажиг гаргаснаараа “НАЗУ Констракшн”-ы Удирдлагуудтай уулзахаар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “Хөнгөн бетон” ХХК-ийн оффист очтол захирал байсан Б.Наранзул нь жирэмсний амралттай гээд сураггүй арилжээ. Харин Б.Наранзулын ээж Эрдэнэчимэг гэгчид захиалагчид учир зүйгээ ярьжээ. Хариуд нь, нэг албан бичиг үйлдэж өгөх ухааны юм яриад алга болсон аж. Ийн дураараа дургиж, дээрэлхэж доромжилж байгаа нөхөр бол “НАЗУ Констракшн” болон “Хөнгөн бетон” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Баярхүү гэх. Бүр тодруулбал, Т.Баярхүүгийн эхнэр Б.Эрдэнэчимэг гэгч нь АН-ын гишүүн, намынхаа буянаар “Хөнгөн бетон”-ы үйлдвэрийг өөрийн өмчид авч байсан зайтай эмэгтэй гэгддэг юм байна. Харин Т.Баярхүү гэгч нь өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар 16-р тойрог буюу Ховд аймагт нэр дэвшин өвдөг шороодож байжээ. Тэрээр Ховд аймгийн Булган сумын нутаг “Хөх тохой” гэдэг газар төрсөн, торгууд ястан аж. 1975 онд МУИС-ийг инженер эдийн засагчийн мэргэжлээр төгссөн. Т.Баярхүү сургууль төгссөнөөс хойш Авто тээврийн 22-р баазад Төлөвлөгөөний хэлтсийн дарга, 1977 оноос МҮЭ-ийн төв зөвлөлд тээвэр холбоо, худалдаа, нийтийн аж ахуйн хангамжийн системийг хариуцсан хөдөлмөр хамгааллын улсын байцаагч, 1981 оноос Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн амралт сувиллын ерөнхий газарт хангамжийн хэлтсийн дарга, 1990 оноос Шастины нэрэмжит нэгдсэн lll эмнэлэгт эдийн засаг эрхлэсэн орлогч даргын албыг 1992 оныг дуустал эрхэлсэн. 1993 оноос “Минжит булган гол” ХХК-ны ерөнхий захирал, 1996 оноос “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албуудыг хашиж байжээ. Т.Баярхүү нь МХЗЭ-ийн үүрийн болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Булган сумын нутгийн зөвлөлийн орлогч даргын сонгуульт ажлуудыг эрхэлж байсан. Тэрээр “Минжит булган гол” ХХК байгуулж, үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлж, “НАЗУ” групп болтлоо тэлж чадсан байна. ( Үргэлжлэл бий ) “НАЗУ Констракшн”-ын ард АН-ын хамгаалалт бий юу? Үзсэн: 2408 Mongolian National Broadcast ТҮГЭЭХ ЖИРГЭХ ТҮГЭЭХ СЭТГЭГДЭЛ БИЧИХ: АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна. Зочин Таны сэтгэгдэл Илгээх 1000 ЭХНИЙ СҮҮЛИЙН 66.102.6.xxx [66.102.6.xxx] 2014-10-08 14:08 Баярхүүгийн нууц намтар:Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв.Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав.Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав.Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү Нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав.Ажлын болон гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж абортны мөнгө төлж зугтав.

    Гүндэгмаа, 2017-01-04 12:19:24, 172.56.14.209Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Баярхүүгийн нууц намтар:Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв.Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав.Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав.Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү Нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав.Ажлын болон гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж абортны мөнгө төлж зугтав.

    Гүндэгмаа, 2017-01-04 12:21:26, 172.56.14.209Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Баярхүүгийн нууц намтар:Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв.Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав.Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав.Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү Нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав.Ажлын болон гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж абортны мөнгө төлж зугтав.

    Гүндэгмаа, 2017-01-04 12:23:10, 172.56.14.209Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. АТГ-д нэгэн мэдээлэл өгье. НАЗУ компани бол Сангийн яамны дунд дарга нарын, эсвэл Баярцогтын гол хуйвалдагч, тэднийг мөнгөөр угждаг компани шүү. Шалгаарай. Улсын төсвийн хөрөнгөөр хйисэн ажлуудыг нь шалгах хэрэгтэй.

    Зочин, 2017-01-04 14:36:33, 202.21.118.98Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. МАН-ын луйварчдын нэг биз.

    Зочин, 2017-01-04 18:34:39, 202.9.42.166Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. УИХ-ын гишүүн Арвины хэл амаа билүүдэж Батүүл хурал энэ тэр хийгээд байсан Баянзүрх дүүргийн хуучин Орос цэргийн ангийн 2 давхар орон сууцанд байсан айлуудыг жилийн дотор бариад ашиглалтанд оруулна гээд хүчээр чөлөөлүүлсэн орон сууц чимээгүй болоод 2 жилийн нүр үзлээ.Уг биднээр Их өргөө гэдэг компанитай гэрээ байгуулсан/гурвалжин/удаа дараа шаардаад одоо бүр аргаа бараад байна,мууч гэсэн хуучин байртайгаа байсан бол толгой хорогдох газартай байх байсан биш үү? эрхэмүүдээ??? Бид одоо яах вэ Арвин аа???? Тэсхийн аргагүй болоо шүү,Арвин,Батүүл нарын гэрт очиж толгой хорогдохоос өөр аргагүй болоод байна шүү.Эртхэн цагдаагийн биднийг үймүүлээ барилаа гэж бүү сүржигнээрэй.

    Зочин, 2017-01-04 18:55:43, 202.179.31.117Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Хууль хамгаалах байгууллага гэдэг чинь хүний хууль ёсны эрх ашиг хохирсон нөхцөлд буруутныг илрүүлж шийтгэж хохиролгүй болгох зоригоор буй болгосон юм. Хүн төрлөхтөн ийм жишигтэй. Манай хууль сахиулах байгууллагын удирдлага юу бодож явдаг бол. Дотоодын хууран мэхлэгч худалч нарынхаа худал тайлан мэдээнд нүдээ хаалгаж сохор мэт явдаг бололтой.

    Зочин, 2017-01-04 23:59:56, 202.9.41.170Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. батүүл л тоглосон шүү дээ.

    Зочин, 2017-01-05 09:59:58, 182.160.35.120Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Унэхээр бна. Дулаан, цахилгаан гээд нэмэлт уусгэвэр тавьсан нэрээр дарамталдаг компаниуд Пумагаас эхлээд бна. Тер тер шиг баймаар бна шуу.

    Зочин, 2017-01-05 10:30:14, 66.181.187.186Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Ийм муусайн юмнуудыг олны өмнө гаргаад шууд буудаж алах хэрэгтэй

    Зочин, 2017-01-05 17:31:32, 202.70.34.70Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Uls business-d orolcson cagt suirel l uusne!!! Yaagaad geheer ulsiin ner barij ezengui hulgaichuud bayajdag ymaa. Uls business-d orolcsoh eruusuu hereggui shuu dee!!!

    Uls business-d orolcson cagt suirel l uusne!!!, 2017-01-05 17:52:58, 46.5.2.109Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Наранзул гэдэг янхан хүүхэн улсын мөнгийг юу болгоогүй өрөө төлөөд л дууссан. Мөнгөний төлөө хэнтэй ч унтахад бэлэн бүх юм нь хиймэл хүүхэн шүү.

    Зочин, 2017-01-06 18:28:46, 203.91.119.36Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Балай хүүхэн Наранзул

    Найз, 2017-01-06 18:33:06, 203.91.119.36Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    gomo, 2017-01-06 19:13:49, 59.153.115.208Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    gomo, 2017-01-06 19:13:58, 59.153.115.208Хариу бичих

  32. Чамайг тоохгүй байгаамуу хөөрхөн залуу минь

    Зочин, 2017-01-08 19:29:27, 150.129.141.105

    Таны нэр:

    Тайлбар:

  33. Сангийн яамны Сэмбэд гэж залуугийн эвээн тэтгэгч компани гэдгийг АТГ анхааралдаа авч шалгах нь зөв.

    зочин, 2017-01-06 19:32:05, 202.21.118.98Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Назу бол МАН-тай ямарч холбоогүй нам.

    зочин, 2017-01-06 19:33:28, 202.21.118.98Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ardchilsan namiin humuus ger buleeree

    Zochin, 2017-01-07 11:47:33, 203.91.119.36Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Тэр захиралынх нь зургийг нийтлээд нийтэд таниулаад өгөөч ээ. Наранзул гэж ямар хүүхэн байна аа

    Зочин, 2017-01-07 11:49:26, 203.91.119.36Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Жижигхэн хөгийн компани шүү дээ.

    Зочин, 2017-01-08 19:27:59, 150.129.141.105Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Манайх газраа чөлөөлж өгсөн 40н айлын нэг,одоо болтол ороогүй л байна даа

    Саранчимэг, 2017-06-30 18:01:29, 66.181.160.121Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: