sonin.mn

АТГ-аас өнөөдөр 16:00 цагаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцож, байцаалт авахаар дуудсан тухай бид мэдээлсэн билээ.

Түүнээс зүгээр ч байцаалт авах бус хорьж шалгах нь тодорхой болсон гэнэ. Н.Алтанхуяг ихэд айж буй бөгөөд эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулах ч хувилбар боловсруулж буй бололтой.

Мөн Н.Алтанхуягийг баривчлах гэж буйтай холбоотойгоор АН-ын гүйцэтгэх зөвлөл яг одоо хуралдаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид хүргэх болно.

16.31 цагийн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхөөр ирэхийнхөө өмнө сэтгүүлчдэд товч тайлбар хийлээ. Тэрээр: " Өнөөдөр надад 2 цагийн үед мэдүүлэг өгөх бичиг ирсэн. Одоо би тайлбар өгөхөөр ирж байна. Би Ерөнхийлөгчид нэр дэвшинэ, бас Ц.Элбэгдоржийн бүлэглэл Монголын хамаг зүйлийг сорчилж, хувьдаа авч буйг шүүмжилж нэвтрүүлгээр ярьсантай холбоотой асуудал хурцдаж байх шиг байна. Ц.Элбэгдоржийн бүлэглэл амь тавьж байх шиг байна. Намайг эртхэн хийхгүй яах гэж баахан гэмгүй хүмүүсээр оролдов доо. Одоо намайг хийгээд хүмүүсийг гаргах байлгүй дээ" гэсэн юм.

 

 

 

 

 

 

 

Д.Цээпилийн гэрэл зургуудыг ашиглав.

П.Мандах