sonin.mn
Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Байшин үйлдвэрлэлийн комбинатын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос өнгөрөгч даваа гаригт олджээ. Уг цогцсыг таниулах ажиллагаа явуулж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
 
Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь хоёрдугаар  бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон байна. Мөн хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч нэг ширхэг, өмдний тэлээний төмөр горх, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал зэрэг эд зүйлс олдсон бөгөөд энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ.
 
Дээрх нас барсан хүнийг таньж мэдэх хүн байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 94945409, 89003747 дугаарын утсанд хандана уу гэсэн зарыг мөн дамжуулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг