sonin.mn
Авлигатай тэмцэх газар энэ сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 28 гомдол, мэдээллийг шалгасан байна.
 
эдгээрээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Одоогоор 17 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт ийнхүү эрүүгийн 57 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас  эрүү үүсгэсэн гурван хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг