Галт зэвсэг, мэсээр сүрдүүлж, арван хүний биед халдсан бүлэг этгээдийн гурвыг цагдаагийн байгууллага эрэн хайж байгаа. Тэгвэл өчигдөр тэдний хоёрыг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь баривчилж, саатуулсан байна.
Одоо сэжигтэн 178 сантиметр өндөртэй, махлаг шар царайтай Б.Насандэлгэр гэгчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буйг ЦЕГ-аас мэдээллээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байрны хажууд “Элчингийн хороолол”-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт энэ сарын 09-10-нд шилжих шөнийн 02.00 цагийн орчимд бүлэг этгээд 10 гаруй хүнийг гэмтээж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэргийн тухай өмнө нь мэдээлсэн.
Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаныхан болон Эрүүгийн цагдаагийн газрын Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, буу гаргаж дээрэм хийсэн болон 10 орчим иргэнийг зодож, хутгалж гэмтээсэн бүлэг этгээдүүдийн хоёрыг нь хэргийн газар дээр нь баривчилсан юм.
Эрлийг үргэлжлүүлэн энэ сарын 12-ний өдөр хэргийг толгойлсон гэх хоёр этгээдийг нь цагдаагийнхан нэмж баривчлан, саатуулсан билээ. Эрэн хайж буй этгээдийн зургийг цагдаагийн байгууллага олон нийтэд зарлаж эрэн хайж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Buruutaig zuvhun shuuh togtoodog ym
Чиний ойлголт буруу байна. Буруутайг шүүх тогтоодоггүй, шүүх зөвхөн хуулийн дагуу зохих ял шийтгэлийг оноох үүрэгтэй. Мөрддөг, байцаадаг, баримт нотолгоо бүрдүүлдэг нотолдог нь цагдаа, прокурор. Шүүх гүйцэтгэх ажлыг хийдэггүй учраас буруутай эсэхийг тогтоох боломжгүй.
MUU LALARIN TSAGDAA GESTAPO,
LALARIN HUJAA TSAGDAA ZAILAA..
s. bayriig ingej haidag boloosoi
Замын-Үүд эд л бүгсэн биз. Тэнд эсэн шидийн хулгайчид тансаг буудалд тарвалзаж байдаг гэсэн.
Хэн хэнийг дээрэмдсэн юм бэ Нэрсийг нь мэдээлж болдоггүй юм уу.Мөрийтэй тоглоом тоглосон нь хууль зөрчөөгүй хэрэг үү?
hulgaichdiig tonoson bol haigaad yaadgiin zov sh dee
Муу сайн шалаанууд минь 3н хулгайчийг өмөөрөөд үхлээшдээ хачин аалзнуудаа хачин жонон бандидуудаа!!!