sonin.mn
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  өнөөдөр төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэрээр :  Энэ оны 8 дугаар сарын 25-ны өдөр "Эрдэнэт "үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд  нэг гэрээ, тодруулбал 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэсэн гэрээ байгуулагджээ.
 
Гэрээнд  нэг сонин заалт  орсон байна. Гэрээний урьдчилгаа төлбөр 15 тэрбум 258 сая төгрөг байна, энэ мөнгийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.  Мөн л 40 хувийн урьдчилгаа хийнэ гэсэн.  Тэр нь 87 тэрбум 119 сая төгрөг.
 
100 тэрбум төгрөг ийм байдлаар алга болчихсон байхад хууль хяналтын байгууллага яагаад шалгахгүй байна" гэв.