sonin.mn
Налайх дүүргийн иргэн Д.Мөнхжаргалыг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч ирэх сарын 1-нийг хүртэл хойшиллоо.
 
Иргэн Д.Мөнхжаргалын хүү 2013 оны аравдугаар сард Налайх дүүрэгт зургаан удаа буудуулж амь насаа алдсан  хэрэгт А.Мэндбаяр гэгчийг холбогдуулан шалгаж шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оноосон.
 
Гэвч Д.Мөнхжаргал хүүг нь гурван хүн хөнөөсөн байхад нэгийг нь л ялласан гэж хэвлэлийнхэнд удаа дараа хандахдаа өөрийг нь цагдаагийн нэр бүхий дарга нар сүрдүүлж, заналхийлж байна хэмээн нэрийг нь зарлаж, мэдээлдэг байв. Мэдээлэлд  дурдагдсан цагдаагийн ажилтан таван хүн “Нэр хүндэд халдсан” гэх шалтгаанаар шүүхэд хандсан байна.
 
 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Мөнхжаргалд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110.1, 111.2 /Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон, гүтгэсэн.../ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Өнөөдөр уг шүүх хурал болсон ч шүүгчдэгч нарын зүгээс хоёр хохирогчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хойшилсон байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг