sonin.mn
Өнгөрөх өдөр цагдаагийн байгууллагад нэгэн айлд байлдааны сум байна гэх дуудлага иржээ. Энэ дагуу шалгахад Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд оршин суух 58 настай эрэгтэй Б гэгч гэртээ сум нуусан байсныг илрүлсэн байна.
 
Тэрбээр “ПМ” гар бууны сум 312 ширхэг, дохионы бууны сум 10 ширхэг, “Винтов”-ны сургалтын сум 38 ширхэг, “АКМ” бууны сургалтын сум 80 ширхэг, АКМ бууны сум 763 ширхэг хадгалж байжээ. Уг эд зүйлсийг  хурааж эд мөрийн баримттай болгон  авч, хэргийг мөрдөн шалгаж эхэллээ.
 
Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлагаар шалгахад  Хангай хотхонд 14 настай эрэгтэй  Э гэгч хүү  газ үнэрлэж мансуурсан байдалтай байжээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг