sonin.mn
       Киргиз дахь 800 тонн алтны нөөцтэй Кумторын ордыг ашигладаг Канадын Сентерра Голд компанийн захирал Леонардо Хоменюкийг 2014 оноос Киргизийн талын хүсэлтийн дагуу  олон улсын шүүхээс баривчлахаар хайж байсан юм. 
 
       2004-2008 онуудад Хоменюк Сентерра Голд Компанийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Кумторын ордын төслийг өөрчлөн шинэчлэх нэрийн дор Киргизийн эрх баригчдад авилга өгсөн, бас хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгээр буруутгаж байгаа билээ. Сентерра Голд Компани Киргизийн талаас энэ гэмт хэргийг нотлох тодорхой баримтуудыг ил болгохыг хүссэн байна.
 
        Болгарын шүүх Киргизийн талын хүсэлтийн дагуу Леонардо Хоменюкийг одоогоор 30 хоногийн хугацаагаар баривчлаад байна. Тэр Болгарт эхнэр хүүхдийн хамт амарч байжээ. 
 
         Кумторын алтны орд нь ТяньШань –Тэнгэр уулын салбарт байрласан хамгийн өндөр уулын том орд бөгөөд Киргизийн авилгад идэгдсэн эрх баригчдын уршгаар 
        2003    оноос эхлэн Киргизийн талд хохиролтой гэрээ байгуулан  одоогийн байдлаар  тонн алтаа ухуулан  манай Бороо голдын адилаар алдаад байгаа бөгөөд Киргизүүд энэ бохир бизнэс алдаа, завхрал  гаргаж улсаа худалдсан  хулгайч  нар болох  Акеев , Бакиев зэрэг хоёр ч ерөнхиийлөгчийг  эх орноосоо  хөөн  зайлуулсан  билээ. Киргизэд олборлолт явуулж байх үедээ Сентерра Голдынхон 20 тоннын контейнер бүхий ихээхэн хэмжээний Цианидийг дэлхийн цэнхэр сувд гэгддэг Иссык Куль  нууранд унагаж маш том гэмт хэрэг тарьж байсан бөгөөд мөн нууц хэлэлцээрийн дагуу манай Бороогийн ба Гачууртын ордуудыг           нэрийн дор шилжүүлсэн гэдэг мэдээ бий. 
 
        Манай Бороогийн 40 тонн алтыг нуруулдан уусгах гэдэг технологиор Монгол улсад ямарч ашиггүй зувчуулан авах явцдаа 3000 тонн Цианид ашигласан бөгөөд одоо метр квадрат талбай эзэлсэн томоохон Цианидан нуур үхлийн далай болон цэлэлзэж байна. Сентерра Голдын Канадуудаасэнэ нуура аваад Канад руугаа үтэр түргэн зайлахыг шаардаж байна. 
 
       Үүнээс гадна Гачууртын орд, Бороогийн ордууыг  оноос эхлэн эрчимтэй ашигласаны үр дүнд Ноён уулын хормойд орших Зүүн Хараа хотын газрын гүний усан дахь Хүнцэлийн хэмжээ ихээхэн нэмэгдэж аюултай байдалд хүрснийг Олон улсын Эрдэм шинжилгээний байгууллагууд тогтоогоод байгаа болно. 
      Наполеон хааныг удаан хугацаанд хүнцэлээр хордуулан алсан эмгэнэлт түүх манай Зүүн Хараагийн олон мянган хүн зон, ялангуяа нялх үрсийг хүлээж байх аюулын харанга улам түгшүүртэйгээр дэлдэж байгааг анхаарах цаг болжээ. 
 
 
Ш.Ялалт