sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайгаас онгоцны бөмбөг олжээ. 
 
Уг талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 24-ний бямба гарагийн 14:25 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажилласан байна. Улмаар талбайгаас сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг авч аюулгүй газар хүргэжээ. 
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг