sonin.mn
Аймаг, нийслэлийн  ИТХ-ын дарга, Засаг дарга нар Төрийн ордонд чуулж байна. Орон нутгийн шинэ удирдлагуудад ЗГХЭГ-аас сургалт семинар хийхийн зэрэгцээ яамдын сайд, агентлагийн дарга нар  салбарынхаа тулгамдсан асуудлыг сонсч, цаашид ямар бодлого чиглэл баримталж ажиллахаа танилцуулав.
 
Мөн өчигдөр үдээс хойш болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын гишүүд, дэд сайд, агентлагийн дарга нарыг байлцуулан аймаг, нийлэлийн Засаг дарга нартай батламжинд гарын үсэг зурав.
 
Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Аймгийнхаа хөгжлийг эрчтэй урагшлуулж, иргэдээ эрүүл чийрэг ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй аюулгүй орчинтой болгох талаас бодлогыг шуурхай шударга хариуцлагатайгаар хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд, Засгийн газрын өмнө батламжлав.
 
Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт  тайлагнах хариуцлагыг хүлээж байгаа юм.
 
С.УЯНГА
Эх сурвалж: 
зууны мэдээ зурган илэрцүүд