sonin.mn
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 402 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 276 дуудлага бүртгэгдсэн байна. 
 
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтэж, зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
 
Осол хэргийн хувьд БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62  настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн хэрэг гарчээ.
 
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Баруун сэлбийн нудамж 15-р байрны урд замд T.Prius маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг