sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн цэргийн нисэх онгоц Бенгалын булан дээгүүр нисч байгаад сураггүй болоод байна гэж тус улсын Агаарын цэргийн хүчин  /АЦХ/ мэдэгдлээ. Онгоцонд 29 хүн сууж яваа аж.
 
“Антонов-32” цэргийн тээврийн нисэх онгоц орон нутгийн цагаар өчигдөр өглөө 08:30 цагт тус улсын зүүн нутгийн Порт-Блэр хотыг зорин хөөрчээ. Онгоц өдрийн 11:30 цагт газардах байжээ.
 
Сураггүй болсон онгоцыг дөрвөн нисэх онгоц, 12 хөлөг онгоц болон нэг шумбагч онгоц хайж байна. Энэтхэгийн АЦХ-д “Антонов-32” загварын 100 гаруй нисэх онгоц байдаг аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентал