sonin.mn
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэврэхийг хориглосон байна. Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүргэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм.
 
Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх болсон талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх буудал руу зөвхөн зорчигчдийг тээвэрлэх тул Монгол Улсад ирэх болон явах зорчигдийг угтах болон үдэн гаргах хүмүүс Спорт цогцолборт ирэхийг анхааруулав.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг