sonin.mn
Дундговь аймгийн сонгуулийн санал хураах 52 хэсгийн хороонд санал тоолох 53 төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд үдээс өмнө Хулд сумын хэсгийн хорооны санал тоолох төхөөрөмж гацсаныг эс тооцвол санал тоолох төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байна гэж аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл технологийн багаас мэдээллээ.
 
Саналын хуудсанд бохь наалдсан улмаас  санал тоолох төхөөрөмжид уншуулах үед гацжээ. Үүнийг хэсгийн хорооны даамал шуурхай засч, төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангасан байна.
 
Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг